Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2020/00229

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоот Х.Бны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, Багануур дүүрэг дэх ШШГХ холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.М, Д.Н Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.У, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Бны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 тоот шийдвэрээр Д.Э Т.Н нараас 27.052.376  төгрөг гаргуулж Х.Бны Багануур салбарт олгож, барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн ......дугаар хороо, Залуусын задгайн ......тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 62 мкв талбайтай Ү-2208003728 дугаартай сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 525 мкв талбайтай Г-2208000760 дугаартай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 заасны дагуу үнэлүүлэхэд 49.500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлд төлбөрт тооцуулахаар дээрх эд хөрөнгө болох Багануур дүүргийн ......дугаар хороо, Залуусын задгайн ......тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 62 мкв талбайтай Ү-2208003728 дугаартай, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 525 мкв талбайтай Г-2208000760 дугаартай газрын хамт 49.500.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Х.Бны Багануур салбар хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газар бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй байна. Иймд Багануур дүүргийн ......дугаар хороо, Залуусын задгайн ......тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 62 мкв талбайтай Ү-2208003728 дугаартай,  мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 525 мкв талбайтай Г-2208000760 дугаартай газрын хамт 49.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ШШГХшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 тоот шийдвэрээр хариуцагчаас 27.052.376 төгрөгийг гаргуулж Х.Бинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг. Иймд ШШГХнь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Д.Эын өмчлөлийн хөрөнгөд 2020 оны 2 сарын 07-ны өдрийн 19320359/05 дугаартай “шинжээч томилох тухай тогтоол” оор хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Г.Баярбаатар томилогдон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бны Багануур салбар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 055 дугаартай хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргажээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Д нар нь төлбөр авагчийн зүгээс шинжээчийн үнэлгээний тайланд нэхэмжлэл гаргасан мөн манай байгууллага нь хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт оруулах эрхгүй гэж маргаж байна.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 103/ШШ2019/00034 дүгээр захирамжаар Х.Бны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н, Д.Эт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26.906.136 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 23-24 дүгээр тал/

Хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тул 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 103/ГХ2019/00202 гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19320359 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19320359/03 дугаартай тогтоолоор Багануур дүүрэг, ......дугаар хороо, Залуус задгайн ......тоот газрыг хувийн сууцын хамт битүүмжилж, мөн өдрөө шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг Т.Н, Д.Э нарт хүргүүлжээ.

Х.Бны Багануур салбар 2019.11.11-ний өдөр төлбөр төлөгч Д.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2208003728 тоот дугаартай, Багануур дүүрэг, ......дугаар хороо, Залуусын задгай гудамж ......тоот хаягт байрлалтай 525 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийг 15.000.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах саналаа хүргүүлсэн байна.

ШШГХ2020.02.04-ний өдөр 19320359/04 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгч Д.Эын эд хөрөнгийг хурааж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 055 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Багануур дүүрэг, ......дугаар хороо, Залуусын задгай гудамж ......тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 49.500.000 төгрөгөөр тогтоожээ.

Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу ШШГХтөлбөр төлөгч Д.Э, Т.Н нараас үнийн санал аваагүй, төлбөр авагч Х.Бны Багануур салбараас үнийн санал авч, тэмдэглэл хөтлөөгүй шинжээч томилжээ.

Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч төлбөр төлөгч Д.Эын Багануур дүүрэг, ......дугаар хороо, Залуусын задгай гудамж ......тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийхдээ төлбөр авагчийг байлцуулаагүй төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэгч нартай эд хөрөнгийг үзсэн талаараа шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тайлбарласан байна.

Багануур дүүрэг, ......дугаар хороо, Залуусын задгай гудамж ......тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд ШШГХшинжээч томилохдоо төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй, тэмдэглэл хөтлөөгүй, эд хөрөнгийг төлбөр авагчийг байлцуулалгүйгээр үзлэг хийсэн байх тул 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 055 дугаартай үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн ......дугаар хороо, Залуусын задгайн ......тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 62 мкв талбайтай Ү-2208003728 дугаартай сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 525 мкв талбайтай Г-2208000760 дугаартай газрын хамт 49.500.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 055 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.СОЛОНГО