Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2020/00238

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 10*******/ШШ2020/002*******8

Улаанбаатар хот

 

                         

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9-р байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг ******* дугаар хороо, *******9-р байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг, 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2014 онд тай танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй явсаар өдий хүрсэн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болсон тул охин д хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бид ын өмчлөлийн 1 өрөө орон сууцанд амьдардаг байсан. 2020 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр хөөгдөөд 2 охиноо аваад тэднийхээс гарсан. Би охидынхоо хамт өөрийн хашаа байшинд амьдрах гэж үзсэн боловч халаалтын асуудлаа шийдвэрлэж чадаагүйн улмаас амьдрах боломжгүй байсан учир одоогоор өөрийн эгчийн гэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Эгч удахгүй байраа зарж хот явна. охин маань дутуу төрсөн, биеийн өсөлт хөгжил нь үеийнхээ хүүхдүүдээс дутуу, амархан өвчлөмтгий байхад эцэг нь бидэнд тус болохгүй байна. Иймд охин ыг тав тухайтай орчинд амьдруулах зорилгоор эцэг аас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 25-нд миний охин дутуу төрж, асаргаа сувилгаа их шаардлагатай, сар бүр л эмчийн хяналтанд байдаг. Би охиноо байнга асарч халамжилж, эрүүл мэндэд нь анхаарч, зөв зохистой хооллож өдийг хүрсэн. охиноо хайхардаггүй гэж худал гүтгэж байна. Охин минь аавыгаа санаж байгаа, охинтойгоо уулзах гэхээр уулзуулахгүй байгаа. Би охиндоо илүү их анхаарал, халамж тавих болно. 2018 оноос эхлэн байнгын хэрүүл хийж, миний байр машиныг авна гэх болсон. ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9-******* тоот нэг өрөө орон сууц миний өмч, энэ хүнтэй суухаас өмнө эгч минь 8 сая төгрөг өгч, би өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө нэмж авсан. Хүүхдийн тэтгэлэг төлнө, харин 10.000.000 төгрөг өгөх боломжгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин ыг тав тухайтай орчинд амьдруулах зорилгоор аас 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин 10.000.000 төгрөг өгөх боломжгүй гэж маргаж байна.

 

, нар 2014 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин төрсөн болох нь зохигчийн тайлбар, ын төрсний гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

 

Хариуцагч охин д тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй болно.

 

Харин охин ыг тав тухайтай орчинд амьдруулах зорилгоор 10.000.000 төгрөг гаргуулах Г.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж хуульчилжээ.

 

******* дүүрэгт 1 өрөө орон сууц авахад 40-45 сая төгрөгийн өртөгтэй тул урьдчилгаа 10.000.000 төгрөгийг аас гаргуулахаар шаардаж байх боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., *******8 дугаар зүйлийн *******8.1.-д зааснаар нотлоогүй байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ тодорхой нөхцөлүүдийг нэрлэн зааж, хүүхдэд нэмэлт зардал шаардсан онцгой нөхцөл байдал байхыг шаардах бөгөөд орон сууцтай болох нь энэ үндэслэлд хамаарахгүй юм.

 

Тодруулбал өөрийн асрамжид байгаа үр хүүхдээ амьдрах наад захын шаардлагыг хангах, гэр орон сууцтай байлгахыг онцгой нөхцөл байдал гэж үзэхгүй тул аас 10.000.000 төгрөг гаргуулах тухай Г.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, охин ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг ихээр хөндөгддөг.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг нь охин тай байнгын харилцаа, холбоотой байх эрхийг хуулиар олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 211.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аас улсын тэмдэгтийн хураамжид *******7.0*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар аас 10.000.000 төгрөг гаргуулах тухай Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас *******7.0*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар нь ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг анхааруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО