Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Б.Батхишиг,

Хохирогч Э.Солонго,

Шүүгдэгч Г.Даш, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД-0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Дашд холбогдох эрүүгийн 201624000966 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3-14 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, УТ91010611 регистрийн дугаартай, Боржигон  овогт Ганхуягийн Даш.

 

Шүүгдэгч Г.Даш нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Телевизийн замд Ниссан Санни маркын 95-06 УБР дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1  Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө   мөн дүрмийн 8.4  Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно  гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Солонгийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даш мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид гэмтэл учруулсанд намайг уучлаарай гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Солонго мэдүүлэхдээ:

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлынхаа урд талын замаар явган хүний гарцаар гарахдаа 2 талын урсгалаа маш сайн ажиглаж гарсан. Хамгийн наад талын 2 эгнээг харахад 2 машин надад зам тавьж өгөөд голын шугам дээр очтол нөгөө талын эсрэг урсгалаа харж зогсох зуур 3 дугаар эгнээнээс машин урсгал сөрж гарч ирээд намайг дайрсан. Мэдүүлэгтээ намайг толиороо мөргөсөн гэж хэлсэн байсан. Гэтэл миний зүүн талын гуяыг мөргөхөд би хүзүүгээрээ толийг нь хугалж хүзүүндээ гэмтэл авсан. Би  Монгол хьюндэ  эмнэлэгт 20 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн. Би одоо болтол ажилдаа ороогүй, хөдөлмөрийн чадвараа алдаад байнга тархины ард талаар өвддөг болсон. Би саяхан  Монгол хьюндэ  эмнэлэгт Солонгос эмчээр нуруу нугасны имра хийлгэж үзүүлсэн. Би маш их хэмжээний эм хэрэглэж байгаа. Дахин 3 сарын хугацаанд тархинд наалданги үүсэх талаар шинжилгээ хийлгэж байгаа. Миний 3 сар ажилгүй байсан  хугацааны цалин болон эмчилгээний зардал нийтдээ 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одсүрэн ахмадад би тухай бүр гарсан эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгч байсан. Гэсэн ч шүүгдэгч энэ мөнгийг төлөх боломжгүй гэсэн учраас эмчилгээний зардал болох 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. 1.500.000 төгрөгөөр 2 удаа хувааж өгөөд сүүлийн 500.000 төгрөгийн өнөөдөр өглөө өгсөн. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

            Хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Дашийн өгсөн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/

           

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ч.Гомбосүрэнгийн мэдүүлэг / хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1406 дугаартай:

            1. Э.Солонгийн биед тухайн үед хүзүүний 7-р нугалмын баруун хөндлөн сэртэнд хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн мөр, дал, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.

  5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №12860 тоот дүгнэлт үндэслэл муутай байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

     Тенхикийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаар:

     1. Хэргийн газрын үзлэг болон ирүүлсэн материалаас үзэхэд Ниссан-Санни маркын 95-06 УБР дугаартай автомашины жолооч Г.Даш нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1  Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө   мөн дүрмийн 8.4  Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно  гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

     2. Явган зорчигч Э.Солонго нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/,

- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хавтаст хэргийн 9-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/,

 

  - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 38 дугаар хуудас хуудас/

  - Хохирол төлсөн баримт /хх-н 44/ зэрэг баримууд болон

 

Шүүгдэгч Г.Дашийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/

- Жолоочийн түр үнэмлэхийн хуулбар /хх-37/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх-40/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-53/,

              - Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-55-56/,

              - Г.Дашийн ял хэрэг, зан байдал, суллагдлын тодорхойлолт /хх-54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

               Шүүгдэгч Г.Даш нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Телевизийн замд Ниссан Санни маркын 95-06 УБР дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1  Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө   мөн дүрмийн 8.4  Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно  гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Солонгийг мөргөж биед нь хүзүүний 7-р нугалмын баруун хөндлөн сэртэнд хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн мөр, дал, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Дашийн  ...Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ..  гэх, 

хохирогч Э.Солонгийн мэдүүлсэн  ... 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлынхаа урд талын замаар явган хүний гарцаар гарахдаа 2 талын урсгалаа маш сайн ажиглаж гарсан. Хамгийн наад талын 2 эгнээг харахад 2 машин надад зам тавьж өгөөд голын шугам дээр очтол нөгөө талын эсрэг урсгалаа харж зогсох зуур 3 дугаар эгнээнээс машин урсгал сөрж гарч ирээд намайг дайрсан. Мэдүүлэгтээ намайг толиороо мөргөсөн гэж хэлсэн байсан. Гэтэл миний зүүн талын гуяыг мөргөхөд би хүзүүгээрээ толийг нь хугалж хүзүүндээ гэмтэл авсан ... Эмчилгээний зардал болох 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. 1.500.000 төгрөгөөр 2 удаа хувааж өгөөд сүүлийн 500.000 төгрөгийн өнөөдөр өглөө өгсөн. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгүүд,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Г.Дашийн ... 2016 оны 9 дүгээр сарын 13-ны оройны 21 цаг 30 минутын үед би Ниссан-Санни маркын 95-06 УБР дугаартай автомашинаа бариад Баянхошуунаас Цайз зах орохоор явж байсан. Тэгээд Телевизийн замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа 2-р эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай явж байтал гэнэт баруун тасаас нэг хүн зам хөндлөн орж ирэнгүүт нь тоормозоо гишгээд, машиныхаа баруун талын толиор тэр хүнийг мөргөж зогссон гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1406 дугаар дүгнэлт, Тенхикийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаар дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Г.Дашийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Солонго нь шүүгдэгч Г.Дашаас эмчилгээний зардалд 3,500,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Даш нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт хамаарч байх тул  түүний хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Дашд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг  ял хөнгөрүүлэх, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр түүнд баривчлах ял оногдуулав.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн  963999 дугаар В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Дашд буцаан олгох нь зүйтэй.

      

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Дашийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон  овогт Ганхуягийн Дашийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч Г.Дашийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, 1 /нэг/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Г.Дашийг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт хавсаргагдаж ирсэн  963999 дугаар В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Дашд буцаан олгосугай.

 

6. Хохирогч Э.Солонго нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Дашд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Дашд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ