Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар    2023/ШЦТ/965

 

 

   2023          7          05                                        2023/ШЦТ/965

          

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овот Н Л-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 02546 2192 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, "............................ т" ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 2, эхийн хамт, .............................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

М овогт Н Л /РД:.................. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 4-2125 тоотод оршин суух хохирогч Э.Чы байшингаас Айфоне 12 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.275.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 4-2125 тоотод оршин суух хохирогч Э.Ч-ы байшингаас Айфоне 12 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1,275,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Чы өгсөн: "...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн байшиндаа хадам ээж, би, нөхөр хүүхдүүдийн хамт байж байгаад 22 цагийн орчимд ус авахаар гэрээс нөхрийн хамт гарахдаа том хүүхдээ урд гэрт үлдээж өөрсдийн байшиндаа хадам ээжийг охиныхоо хамт үлдээгээд гар утсаа гал тогооны өрөөнд цэнэглэж үлдээгээд гарсан. Ингээд усанд яваад буцаж гэртээ 30 минут орчмын дараа ирэхэд байшинд хадам ээж охин хоёр, гэрт хадам эгч хүү хоёр үлдсэн байсан. Гал тогооны өрөөнд ороход утасны цэнэглэгч залгаастай мөртлөө гар утас байхгүй байхаар нь гайхаад утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байхаар нь гэртээ хайж, хүүхдүүд болон хадам ээжээс асуухад мэдэхгүй, гаднаас хүн орж ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад том хүүхдээсээ асуухад манай хадам эгчийн хамт манай байшин руу хальт орж ирээд гарсан гэж хэлсэн. Би гар утсаа 2023 оны 4 дүгээр сарын 25-нд гэрийн гаднаас олсон. Тэгэхээр өөрийн нөхрийн эгч Лхагвадулам авсан байна гэж бодсон" гэх мэдүүлэг /хх-ийн 7-15 дахь тал/, Гэрч С.Сосорбурамын өгсөн:  "... Тухайн өдөр манай бэр болох Ч 22 цагийн үед усанд машинтайгаа явсан. Би тэр үед Чы охин болох Цэц-Үжин /2 настай/ охиныг хараад сууж байсан. Гэтэл охин болох Лхагвадулам орж ирээд гараад явсан. Удалгүй Ч худгаас усаа аваад орж ирсэн. Тэгээд Ч орж ирээд гар утас алга болсон байна гээд маргааш нь цагдаад хандсан байна билээ" гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дахь тал/, "Дамно" хөрөнгийн үнэлгээний компанийн БЗД2-23-991 дугаартай "алдсан гэх гар утсыг 1,275,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул /хх-ийн 62 дахь тал/ шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай рхуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овот Н Л-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял ононгдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******-д тайлбарласугай

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан *******-д хяналт тавихыг харъяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчиин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА