Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1123

 

 

 

 2023         08         25                                  2023/ШЦТ/1123

                                      

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

Шүүгдэгч ******** , түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ****-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906  04748 2006 дугаартай хэргийг шүүх 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ****** тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар **************, ******** овогт *********** **********.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****** хотхоны ******* тоотод оршин суух, улсаас бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар **********, ********** овогт ************ *************.

 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******** нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-гаар дамжуулан Б.Т-т Баянзүрх дүүргийн 8 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн" ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч хохирогч Б.Т-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Шүүгдэгч ********** нь иргэн Б.Т-аас байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан 18.000.000 төгрөгнөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Т.Э руу “байрны төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 17.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар 1.000.000 төгрөгийг нь өөртөө авч, завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “... Би 2 сараас эхэлж Ц.Д-д мөнгө шилжүүлж эхэлсэн. Ц.Д ажил хийж эхэлсэн гэдэг нь 3 дугаар сарын 14, 23-ны өдөр 1 сарын дараа ажил хийсэн гэсэн жагсаалт гаргасан байсан. Дансны хуулгаар 2 дугаар сараас эхэлж мөнгө шилүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлсэн он сар зөрүүтэй байгаа. Газрын тос боловсруулах компани өгсөн гэдэг нь 5 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гэрээ хийгээд байрыг хүлээж авсан. Б.Т-ыг би танихгүй. Надаас “байраа авъя” гэж нэхэхэд нь би гайхсан. Б.Тулгабаатар анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө би Т.Э-ыг танихгүй гэж мэдүүлэг өгсөн мөртлөө дараа нь мэдүүлэг өгөхдөө Ц.Д, Б.Т нар үгсэн хуйвалдаад намайг таньдаг гэж хэлсэн байсан. Ц.Д-гийн 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ төрсөн аймгаа Хөвсгөл аймаг гэж хэлчхээд, 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Ховд аймагт төрсөн гэж мэдүүлсэн байна. Наад захын төрсөн газраа худлаа хэлж байгаа хүн үнэнийг хэлнэ гэхэд итгэлгүй байна. Яллах дүгнэлтэд ам бүл ганцаараа гэж бичин, регистрийн дугаар, овог зэргийг буруу бичсэн. Энэ нь прокурорын мэдлэг дутуугийнх байх. Он, сарын зөрүүтэй зүйл байгаа гэдгийг анхаарч үзээсэй. Би өөрөө компанийн захирал, мөнгөтэй хүн. Харин Ц.Д надаас мөнгө зээлж байсан баримт нь байгаа. Машины барьцаанд 5.000.000 төгрөгийг зээлж авсан. 2.000.000, 5.000.000 төгрөг зээлсэн гэх баримт нь хавтаст хэрэгт байгаа. Би зээлсэн мөнгөө өгч байна гэж бодсон. Би ажлаа хөөцөлдөөд материал бүрдүүлээд явж байхад энэ хэрэг шийдэгдээгүй байхад намайг ял шийтгэл эдэлж байсан гэсэн лавлагаа цагдаагаас гарч ирсэн. Намайг хаана ч ямар байдлаар материал бүрдүүлэн өгөхөд залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан гэж бодохоор байна. Би гомдолтой байна. Би энэ хэргийг хийгээгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “... Б.Т нь манай компанид ажиллаж, нийгмийн даатгал төлдөг ажилтан байсан. Б.Т  “байр авна” гэхээр нь би Т.Э ахтай холбож өгсөн. Т.Э нь Дэнжийн 1000-ийн сургууль дээр бид нар хамтарч ажиллаж байсан. Т.Э- ын ахын хийж гүйцэтгэж байсан тус барилга дээр манайх шилэн хаалт буюу барилгын дотор ажлыг хийж өгсөн. байсан. Үүнээс үүдэн Т.Э  ах ажлын хөлс төлөх ёстой байснаас Б.Т-

аас орж ирсэн 18.000.000 төгрөгийн урьдчилгаа гэж орж ирсэн. Т.Э ах ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг авч үлдээд 17.000.000 төгрөгийг хийчих” гэж утсаар яриад би данс руу нь хийсэн...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч *******-ын өгсөн тайлбар, мэдүүлэг /1хх-2-4, 8-9, 57-58, 216/, шүүгдэгч *************ийн 5018****** дугаартай “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-20-28/, хохирогч Б.Т-ын ХААН” банкны 5753******** дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-5/, М.Л-ийн 5753******** дугаартай “ХААН” банкны хуулга /1хх-89/, шүүгдэгч ************ нь Н.Э-аас зээлсэн гэх зээлийг мөрдөгчөөс тооцож үзсэн талаар баримт /1хх-92-123/, гэрч Г.Н-гийн өгсөн /1хх-221-222/, шүүгдэгч **********-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-10-11, 60-61, 224/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-70/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-211-212/, шүүгдэгч ***********гийн гаргасан тайлбар /3хх-19/, “Энх Файнанс” ББСБ-ийн автомашин барьцаалсан зээлийн гэрээ /1хх-80-85/, мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо /1хх-92-93/, шүүгдэгч **********-ын Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газарт газарт гаргасан өргөдөл /1хх-96-99/,  шүүгдэгч ********** “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-99-123/, шүүгдэгч Т.Э-ын урьд эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-124/, шүүгдэгч ********-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-125/, шүүгдэгч *********-ын жолооны үнэмлэхийн лавлагаа /1хх-126/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-127/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-128/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-129/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /1хх-130/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-131/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-133/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх-180-181/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ /1хх-182/, шүүгдэгч ********-ын хувийн байдлын тухай баримтууд /1хх-183-186/, “Вайтмүүд лайт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-187/, “Вайтмүүд лайт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-188/, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-189-191/, “White Mood” компанийн товч танилцуулга, төсөл /1хх-194-196/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 508 дугаартай шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж /1хх-203/, өмгөөлөгч Х.А-ын Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /1хх-214/, “Шижирт Гүн” ХХК, “Вайтмүүд лайт” ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар, хавсралт /1хх-229-236/, “Шижирт Гүн” ХХК-ийн хувь лизингийн худалдан авах гэрээ /1хх-237-242/,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2хх-41-47/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-106-109/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4167 дугаартай шүүгчийн хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /3хх-57/, шүүгдэгч **********-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-31/, шинээр 2 хуудас шүүгдэгч **********-ын “ХААН банкны дансны хуулга зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч ******* нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-аар дамжуулан Б.Т-т Баянзүрх дүүргийн * дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн" ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч хохирогч Б.Т-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Шүүгдэгч *********** нь иргэн Б.Т-аас байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан 18.000.000 төгрөгөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч ***** руу “байрны төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 17.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар 1.000.000 төгрөгийг нь өөртөө авч, завшсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-ын өгсөн: “... Би “Энх-Номин” констракшин гэх газарт 2015 оноос өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай захирал болох Ц.Д нь 2019 оны 3 дугаар сарын эхээр надад бартерийн 2 өрөө 43 м.кв хямдхан байр байна, чи хашаа байшингаа зараад урьдчилгааг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь надад хүүгүй буцааж төлөх боломжийн санал тавьсан. Нэг болзол нь одоо ажиллаж байгаа газартаа тогтвор суурьшилтай удаан ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн ба Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 36-560 тоотод байрлах өөрийн хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд 18.000.000 төгрөгөө Ц.Д бид хоёр ярилцаж тохиролцсоноор урьдчилгаа мөнгөө шилжүүлсэний дараагаар мэргэжпийн хяналтын байгууллага тус байрыг хүлээж авсаны дараа байрандаа орж болно гэж хэлсэн. Тухайн үед мэргэжпийн хяналтын байгууллага нь байрыг хүлээж авахгүй байсаар байгаад 2019 оны 6 cap хүргэсэн. Тэгээд би 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тус орон сууцыг бариулж байгаа компанитай холбогдоход маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн. "Тэгэхээр нь би Ц.Д руу утсаар яриад “маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна” гэж хэлтэл Ц.Д нь “тэр байранд орох боломжгүй болсон тэр байрыг эзэн болох Т.Э өөр хүнд зарчихсан байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Д-гаас урьдчилгаа болгож өгсөн “18.000.000 төгрөгөө буцааж авъя” гэж хэлтэл Ц.Д  нь би тухайн үед “чиний мөнгийг Т.Э гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Э гэгчтэй холбогдоход “би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө” гэж хэлж байсан боловч одоо тэр байраа зарчихсан намайг залгахаар утсаа авахгүй надаас зугтаагаад яваад байгаа юм... Тэгээд би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Ц.Д, Т.Э бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Ц.Д-гийн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Ц.Д Т.Э хоёр хамт байсан болохоор нь Т.Э руу залгаад асуухад “би дансыг нь мэдэхгүй цаадах чинь миний хажууд байхгүй байна” гээд тасалсан. Удалгүй Ц.Д над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн....мэдэж байсан, байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг очиж гурвуулаа үзсэн... Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, надад худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөд хэргээ хаалгана гэсэн зүйл хэлж тохиролцоогүй...” гэх мэдүүлэг /1хх-8-9, 58, 216/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Б-ийн өгсөн: “... Т.Э-н компанитай манай байгуулага түлш авахаар 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр манай захирал гэрээ байгуулсаны дараа бартерийн гэрээгээр түлш нийлүүлдэг. Т.Э нь өөрийн нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот 42.95 м кв байр, GL-450 маркийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг түлшний 103.000.000 төгрөгт тооцож бартер хийсэн. Т.Э-тай хийсэн гэрээний хавсралт №1 хэсэгт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоот 42.95 м кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 66.572.500 төгрөгөөр үнэлэн эрх шилжүүлсэнийг баталгаажуулав гэж заасан байсан тул уг байрыг зарж байгаа талаар Т.Э мэдэж байсан. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг *******овогтой ********* гэх хүнтэй 63.000.000 төгрөгөөр бодсон. Тухайн байрыг манай захирал Э очиж үзсэн гэсэн ба байр баригдаад дуусчихсан. Гадаад талбайн тохижилт явж байсан тул байрны түлхүүрээ шууд өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-225-257/,   

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Н-гийн өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Шижирт гүн” ХХК-иас 63.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. 52.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 11.000.000 төгрөгийг хувь лизингээр аваад төлөлтөө 5070******** гэсэн “Шижирт гүн” ХХК-ийн дансанд хийж дуусгаад одоо байрны ордероо хүлээж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-221-222/,

 

 Хохирогч Б.Т-ын “Хаан” банкны 5753******** дугаартай дансны хуулга /1хх-5/,

 Шүүгдэгч ***********-гийн 5018******** дугаартай “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-20-28/,

 

         М.Л-гийн 5753******* дугаартай “ХААН” банкны хуулга /1хх-89/,

         Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-70/,

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-211-212/,

         Шүүгдэгч *********** “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-99-123/,         

        “Шижирт Гүн” ХХК, “Вайтмүүд лайт” ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар, хавсралт /1хх-229-236/,

        “Шижирт Гүн” ХХК-ийн хувь лизингийн худалдан авах гэрээ /1хх-237-242/,

         Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх-180-181/,

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ /1хх-182/,

         2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-189-191/, Т.Э-ын 5065******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-99-123/,

         Шүүгдэгч **********-ын урьд эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-124/,

Шүүгдэгч *********-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-31/ зэрэг нь бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********-ын зүгээс “... Энэ хэргийг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгийн зүгээс: “...Гэрч Г.Н нь ** дугаар байрны ** тоотыг авсан тухай өөрөө мэдүүлсэн байдаг. Хохирогч Б.Т нь мөн адил уг байрыг заасан байдаг. Үүгээр Б.Т, Т.Э, Ц.Д нар нь тус байрыг очиж үзэж байсан нь нотлогдож байна. Ц.Д-гийн хувьд өөрийн ажилтан Б.Т-т Т.Э-ын санал болгосон байрыг зуучилсан. Өөрийнхөө дансаар 18.000.000 төгрөгийг авч буцаан шилжүүлж байгаа нь Ц.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна... “ гэх дүгнэлт, ... шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Дагиймаа: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарыг өгсөн мэдүүлэг зэргээр миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Б.Т 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д руу 18.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ цаг хугацаанаас хойш 2023 оны 9 дүгээр сар энэ гэмт хэрэг нь 5 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ цаг хугацаанд хэрэг 9 удаа прокурорт буцсан. Прокурорын яллах дүгнэлтийг нэг удаа хүчингүй болсон үйл баримт тогтоогддог. Удаа дараа хэргийг буцаагаад байгаа нь Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүх руу буцаагаад байгаа байдал зэргээс харахад энэ хэрэг нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа юм уу, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан юм уу, энэ асуудлаа мухарлаж орж ирээсэй гэдэг агуулгаар олон удаа буцсан гэж ойлгож байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан байдаг. Уг шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Цагаатгасан нь буруу гэмт хэрэг үйлдсэн байна гэж шийдвэрийг хүчингүй болгоогүй. Б.Т, Т.Э, Ц.Д нар нь тухайн байран дээр хамт очсон юм уу, уулзсан, уулзаагүй гэдэг дээр дүгнэлт хийгээч гэсэн агуулгатай болохоос биш Т.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоод ир гэж хэрэг олон дахин буцаагүй гэдгийг хэлмээр байна. Хэрэг олон дахин буцахад прокурор, мөрдөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийдэггүй. 1-р хавтаст хэрэгт мэдүүлэг тайлбар авагдсан, 2-р хавтаст хэрэгт шүүхээс буцсан, прокурорт буцсан, өмгөөлөгчийн хүсэлт түүнийг хэрхэн шийдвэрлэсэн байдал зэрэг авагдсан байгаа. Хэргээ эцэслэн шалгалгүйгээр удаа дараа яллах дүгнэлт үйлдэн миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанд оруулж байна.... Хохирогч анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа мэдүүлсэн зүйл нь туйлын үнэн байдаг. Бусдыг бодит замыг нуун дарагдуулсан, төөрөгдөлд оруулсан гэдэг. Т.Э нь хохирогчийг ямар төөрөгдөлд оруулаад байгаа юм бэ, хэрхэн бодит байдлыг нуун дарагдуулсан юм бэ. White moon ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаад тодорхой олон барилгыг ашиглалтад оруулсан, санхүүгийн боломжтой гэдгийг лавлагаагаар тайлбарласан. Т.Э-ын хувьд бусдыг 18.000.000 төгрөгөөр хохироож, залилан хийх санаа сэдэл зорилго байхгүй. Өөр хүний нэр дээр байгаа байрыг зарна гэж хэлсэн бол энэ нь өөр хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг зааж өгсөн. Үүнд гэмт хэргийн сэдэлт, зорилго гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь юу юм гэдэг зүйлийг тогтоох ёстой....Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт,    тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч шүүхийн тодорхойлох хэсэгт буюу дээр дурьдсан хохирогч Б.Т-ын өгсөн мэдүүлэг /1хх-8-9, 58, 216/, гэрч Х.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-225-257, Г.Н-гийн өгсөн мэдүүлэг /1хх-221-222/, хохирогч Б.Т-ын “Хаан” банкны 5753******* дугаартай дансны хуулга /1хх-5/, шүүгдэгч *********-гийн 5018********* дугаартай “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-20-28/, М.Л-гийн 5753******* дугаартай “ХААН” банкны хуулга /1хх-89/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-70/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-211-212/, шүүгдэгч *********** “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-99-123/, “Шижирт Гүн” ХХК, “Вайтмүүд лайт” ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар, хавсралт /1хх-229-236/, “Шижирт Гүн” ХХК-ийн хувь лизингийн худалдан авах гэрээ /1хх-237-242/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх-180-181/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ /1хх-182/, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-189-191/, Т.Э-ын 5065******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-99-123/ нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

          Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Т.Э-ын 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-гаар дамжуулан Б.Т-т Баянзүрх дүүргийн * дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн" ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч хохирогч Б.Т-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг юм.

 

Мөн шүүгдэгч ********-гийн иргэн Б.Т-аас байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан 18.000.000 төгрөгөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч ************ руу “байрны төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 17.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар 1.000.000 төгрөгийг нь өөртөө авч, завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... зарцуулна.” гэж  хуульчилсан байх тул шүүгдэгч *************-гаас 1.000.000 төгрөгийг Т.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч *************-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч *********-д 2.700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр тогтов.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээх зүйлд тус тус заасан гэмт хэргийг ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

Иймд шүүгдэгч ****************, ************ нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********, *********** нар гэм буруугийн талаар маргасан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр өршөөлд хамруулж шийдвэрлэсэн болно. 

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ********* овогт ***********, **********  хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч ********** овогт ******* ************ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***************, ********** нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Т.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-гаас 1.000.000 төгрөгийг гаргуулан Т.Э-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, ********, ********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************, *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС