Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сум, 3-р баг Мөрөнд оршин суух,  регистрийн дугаартай, О овогт С-ийн г-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төмөрбаатар, гэрч Л.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Лхагвасүрэн миний бие 1960 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй. П.Лхагвасүрэн миний бие 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс Ховд аймгийн Алтай сумын 3-р бригадад Малын эмчээр томилогдон ажиллаж байгаад 1980 оны 6 сарын 14-ний өдөр цэрэгт татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар томилогдон 1986 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар томилогдон 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан ба 1990 онд эвлэлийн байгууллага татан буугдсан юм.

Хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул П.Лхагвасүрэн намайг 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Алтай суманд малын эмчээр, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны Нарийн бичгийн даргаар, 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Лхагвасүрэн бид хоёр багаасаа сайн найзууд байсан бөгөөд П.Лхагвасүрэн нь 1983 оноос 1986 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байгаад 1986 онд Ховд аймгийн Мянгад суманд ирсэн. Иймд П.Лхагвасүрэнг 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Алтай суманд малын эмчээр, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны Нарийн бичгийн даргаар, 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч П.Лхагвасүрэнгийн Лхагвасүрэнг 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Алтай суманд малын эмчээр, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны Нарийн бичгийн даргаар, 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Лхагвасүрэн нь 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Алтай суманд малын эмчээр, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны Нарийн бичгийн даргаар, 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1879 дүгээр лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлийн 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр Ажилд авах ба чөлөөлөх тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Ажлаас чөлөөлж, зарим хүмүүсийг ажилд авах тухай тогтоолын хуулбар, П.Лхагвасүрэнгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Б.Батжавын ...Миний бие нь 1981 оноос 1990 он хүртэл аймгийн ХЗЭ-ийн хороонд хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд П.Лхагвасүрэн нь 1983 оноос 1986 он хүртэл, 1986-1989 он хүртэл Дуут, Мянгад сумын ХЗЭ-ийн үүрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Л.Галбадрахын ...Миний бие нь П.Лхагвасүрэнтэй Ховд аймгийн МХЗЭ-ийн байгууллагад 1983-1990 оныг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жинст олхон овогт Пүрэвийн Лхагвасүрэнг 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Алтай суманд малын эмчээр, 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Залуучуудын Эвлэлийн Хорооны Нарийн бичгийн даргаар, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар П.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ