Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 200

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дандар овогт Алтанхуягийн Урттамирыг  Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэтэй бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнийг Дандар овогт Алтанхуягийн Урттамиртай бүлэглэн бусдын амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмааг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбатыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1/нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч А.Урттамирт 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял,  шүүгдэгч Ө.Отгон-Эрдэнэд 3/гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял, шүүгдэгч У.Пүрэвсүрэнмаа, шүүгдэгч С.Эрдэнэбат нарт тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт тус бүр 2 /хоёр/ сар баривчлах ял,

Шүүгдэгч С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.А.Урттамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн  181.2.1, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил 1/нэг/ сарын хорих ял,

Ө.Отгон-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн  181.2.1, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 3 сар хорих ялын зарим болох 10 сарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 11 /арван нэг/ сарын хорих ял,

У.Пүрэвсүрэнмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүгдийг багтааж түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,

С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүгдийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын эдлэх ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд А.Урттамирын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн 44-08 УБВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгосугай.

 

6.Хэрэгт хураагдсан CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7.А.Урттамирын 3 хоног, Ө.Отгон-Эрдэнийн 27 хоног, У.Пүрэвсүрэнмаагийн 3 хоног, С.Эрдэнэбатын 27 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

8.А.Урттамир, У.Пүрэвсүрэнмаа нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ

                     ШҮҮГЧИД                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                             Л.ОЮУН