Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1138

 

        

 

   2023        08          30                                    2023/ШЦТ/1138

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч А.Батмандах, шүүгч М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Батмөнх,

Иргэдийн төлөөлөгч Х.Баасандэлгэр,

Гэрч С.Э, Л.П,

Хохирогч О.Э түүний өмгөөлөгч Н.Н,

Шинжээч О.Болороо,

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн 2006 00000 1982 дугаартай хэргийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 9-ний өдөр ******** аймагт төрсөн, 53 настай, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн ****** сумын ** дүгээр баг, “Цагаан дөрвөлж” замчин гудамжны ** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ********, ******** овогтой **************** **************

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

 Шүүгдэгч ******** нь Дорноговь аймгийн **** суманд байх өөрийн байсан бага насны /13 нас 5 сартай/ байсан О.Э-д 2016 оны 5 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүчээр хэрэглэн хүчиндсэн, тухайн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “******” хотхоны *** байрны *** тоотод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Э-г дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “… Би энэ хэргийг хийгээгүй болохоор прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн яллах дүгнэлтийг гардаж аваагүй. 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр анх намайг хүчиндсэн гэдэг мэдүүлэг О.Э өгсөн байсан. Хохирогч “ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирсэн чинь намайг хүчиндсэн” гэсэн зүйл мэдүүлсэн байсан. Яг тийм зүйл болсон уу гэхэд тийм гэж хэлээд цаг минут зааж хэлсэн байсан. Би 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хорих ангид ял эдэлж байсан. Тэгсэн чинь мэдүүлэг нь өөрчлөгдөөд хохирогч би мэдэхгүй байна, 9 сард байхаа гэж мэдүүлсэн. Хүнийг ганц хүний мэдүүлгээр яллаж болохгүй байх. Дараагаар нь 2016 оны эхээр, 6 дугаар сарын 1-ний өдөр гэж он сарыг зөрүүтэй хэлдэг. Мөн манай эхнэрийг ажилдаа явсны дараа намайг хүчинддэг байсан гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр ажилгүй, надтай хамт байдаг байж таарсан. Манай эхнэр намайг хорих ангиас гарч ирэхэд орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан байсан. Бид хоёр тусдаа байх ямар ч боломжгүй байсан. Үүнийг манай эхнэр ч хэлнэ, түүнтэй холбогдуулан нотлох баримт ч байгаа. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүчиндсэн гэдэг мэдүүлэг өгсөн байсан. 2020 оны 1 дүгээр сард ирээд 2 дугаар сард эхнэр маань нойр булчирхайны хагалгаанд орсон. Би Халдвартын эмнэлэгт сахиж хэвтсэн. Бараг 2 сар болсон байх. Нэг өдөр өвөөгийн дүү нь ирээд “та нэг өдөр амар, эгчийн бие гайгүй болж байгаа юм чинь би сахья” гэж хэлсэн. Би эмнэлэгт өмсөх гээд цагаан цайвар өнгийн хослол авсан байсан. Тухайн үед өмд цамцаа хасуулах гэсэн чинь корона гараад үйлчилгээний газрууд хаалттай байсан. Манай эхнэрийн ах нь гэртээ хувиараа юм оёдог гээд тэр хүн рүү утасдахад “манайд хүрээд ир” гэж хэлсэн. Би танай гэрийг хаана байдгийг мэдэхгүй гэхэд О.Э “би мэднэ, залгаад хүрээд ир” гэсэн. Тухайн өдөр О.Э гар утасгүй байсан. Би ээж болох С.О руу залгаад “О.Э  байна уу, би ****-н гэрийг заалгах гэсэн юм” гэхэд “та хүрээд ир” гэж хэлсэн. Гэрт нь очсон чинь бага дүүгийнх нь толгой нь хөдөлсөн гээд П, бага хүүг нь ээжтэй нь хамт Баянзүрх захын доод талын **давхарт хүүгийнх нь толгойг бариулсан. Аав нь ажилтай гээд захын тэнд буугаад буцаагаад гэрт нь хүргэж өгсөн. О.Э бид хоёр 16-ын автобусны хойд талын буудлын хажууд манай ах эгчийнх байдаг. Хүргэн ах би амжихгүй болчихлоо гэж хэлэхээр нь би эхнэрийн хуурай дүү болох Ц-той ярьсан. Ц “Дэнжийн 1000 дээр явж байна гэхээр нь би хүрээд ир” гэж хэлсэн. Би хотод машин барьж чаддаггүй. Тэгээд хүргэн ахыг гэрт нь буулгаж өгсөн. 1 2 сард ирсэн болохоор хүйтэн байсан болохоор би зузаан хувцастай байсан. 3 дугаар сар гараад зузаан хувцастай халууцаж байсан. Хувцас солих гээд дүүгийндээ очсон. “********”-д О.Э бид хоёр ороод цай чанаж уугаад, 2 куртик өмсөж үзсэн боловч надад томдоод байсан. Намайг куртик өмсөж үзэж байхад О.Э хараад сууж байсан. Цай чанаж уугаад, бие засаад гарсан. Дүүргийн эмнэлгийн хажуухан талд миний машин бариулах гэсэн хүний гэр нь байдаг. Тэнд орой болтол байсан. Ц ирээгүй. Буцаж яваад О.Э-г гэрт нь хүргэж өгсөн. Намайг буухаас өмнө О.Э  буугаад ээждээ очоод юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Ээждээ Ч.Б ах архи уучихсан байгаа би гэхэд нь хүргэж өгнө гэж хэлсэн байсан. Би гараад явж байхад О.Э араас гарч ирээд эмээгийнхээсээ цүнх авах гэж байгаа юм гэж хэлсэн. Буудал хүрэхгүй зайнд хадам болон дүүгийнх байдаг. О.Э жижиг цүнх бариад ирсэн. Энэ “юун цүнх юм бэ” гэж хэлэхэд О.Э дуугараагүй. Тэгээд би зам хөндлөн гараад О.Э-г “харь” гэж хэлээд таксинд суулгаж өгсөн. Гэртээ очоод ээжийнхээ утсаар яриарай гэж хэлсэн. Тэр үед өөрөө утасгүй гэж хэлсэн. 22 цаг өнгөрч байхад ээж нь над руу залгаад О.Э “тантай хамт байна уу” гэж асуусан. Би байхгүй, 3 цагийн өмнө би таксинд суулгаж өгсөн гэж хэлээд гэрт бүүр очсон. Ээж, аавтай нь нийлж тоглоомын газар, тэр хавийн газраар хайсан. Очдог найз нөхдийнх нь гэрийг мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн ээж нь “одоо та харь харь” гэж хэлэхээр нь би явсан. Маргааш өглөө нь би эхнэрээ сахих гээд эмнэлэгт очсон. Би нэг утасны дугаар авч өгсөн. Тэр утасны дугаар руу бид нар бүгд залгасан. О.Э нэг ч удаа утсаа аваагүй, ...Би энэ гэмт хэргийг үйлдээгүй...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э мэдүүлэхдээ: “... Би одоо 18 настай. Намайг 3 удаа хүчиндээгүй, үндсэндээ 20 удаагийн үйлдэл байгаа. 2016 онд Ч.Б ах байсан. Хамгийн эхнийх нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байсан. Би Хүүхдийн баяраар гадаа тоглож байгаад орой гэртээ ирсэн. Тэгсэн С.Э эгч дэлгүүрт суудаг байсан. Ч.Б ах тэр үед архи уучихсан байсан. Би найзтайгаа усан оргилуур дээр тоглож байгаад орой 19-20 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд гэрт хүн байгаагүй. Намайг ирсний дараа Ч.Б ах ирсэн. С.Э эгчийн ажил орой 00 цагт хаадаг байсан. 6 дугаар сарын 1-ний өдөр С.Э эгчийг байхгүй үед оройгоор тийм зүйл болсон. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “**********” хотхонд тийм бэлгийн харилцаанд орсон тийм зүйл болоогүй гэж хэлээд байгаа. Тухайн байр руу ороод цай чанаж уусан гэж хэлж байна, ус буцалгагчид байсан уснаас надад хийж өгсөн. Жижиг өрөөнд нэг ор байсан. Намайг ор руу түлхээд миний хувцсыг тайлаад, өөрийнхөө хувцсыг тайлж намайг өөр дээрээ гаргаж суулгаад өөрийнхөө бэлэг эрхтнээ оролдож байгаад тавьчхаад ариун цэврийн өрөө орж нойлын цаасаар өөрөөсөө гарсан цагаан өнгөтэй шингэн зүйлээ арчаад тагтаар хаясан. Тэгээд хувцсаа өмсөөд гарсан. Би тэр өдөр гэртээ харимааргүй, эвгүй байсан. Тэр айлаас гараад ээжийн төрсөн эгч болох С.Э эгчийнд очсон. Ч.Б ах С.Э эгч хоёр архи уусан. Тэр үед машин бариулж явах гээд Ц гэдэг хүнийг хүлээж байсан. Ц гэдэг хүн ирэхгүй болохоор нь Ч.Б ах өөрөө машинаа бариад намайг гэрт хүргэж өгч байсан. Гэрт орсон чинь ээж “эмээгийнхээсээ 16 ороод цүнх аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би Ч.Б ахаар эмээгийнхээ гэр хүртэл хүргүүлсэн. Тэр цаг үед би ээжийн утастай байсан байх Ч.Б ах над руу залгаад “хаана байна” гэхээр нь би “эмээгийнхээс гарч байна” гэсэн чинь “О эгчийнх рүүгээ уруудаад ир” гэж хэлсэн. Тэгээд Ч.Б ах намайг зам хөндлөн гараад таксинд суулгаж өгсөн. Би таксинд суугаад явж байхад гэр рүүгээ ормооргүй байсан. Манай хашаанд Субару маркийн машин байдаг. Аавын дүүгийн машин манай хашаанд 10 хэдэн жил болсон. Тэр машинд нэлээн юм бодож суусан. Ээж залгаад “хаашаа явчхав” гэхээр нь би айсан. Тэгээд машиндаа унтаад маргааш өглөө нь төрсөн аавынхаа аав, ээж дээр очсон. Нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна. Эмчилгээ хийлгээд миний баруун, зүүн өндгөвчид гисалда үүссэн байсан. Сая тэрийгээ авхуулах гэсэн боловч шимэгдэхгүй байна гээд зөндөө эмчилгээ хийлгэсэн. Баримтууд нь байгаа боловч авчраагүй, ...Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Э  мэдүүлэхдээ: “... Би 1997 онд “Улаанбаатар Төмөр зам”-ын “****” хэсэгт буудлын жижүүрээр одоог хүртэлт ажиллаж байгаа. Би 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орон тооны цомхотголоор халагдсан. 2018 оны 1 дүгээр сард буцаж ажилдаа орсон. Би 2016 онд хүний дэлгүүрт өдрөөр ажиллаж байсан. Миний ажилдаг байсан дэлгүүр өглөө 10 цагаас орой 21-22 цаг хүртэл ажилладаг байсан. “Дүгэржав ХХК” гэдэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ээлжилж ажилладаг байсан. Манай аав 2007 онд нас бараад О.Э-г 2007-2017 он хүртэлх хугацаанд өөр дээрээ өсгөсөн. Ч.Б  ах намайг хүчиндсэн, оролдсон гэдэг зүйл надад хэлж байгаагүй. Ч.Б, О.Э охиныг татаж чангаагаад, оролддог, сэжигтэй зүйл надад ажиглагдаж байгаагүй. 2017 онд хотод ирэх болсон шалтгаан нь О.Э 2 дугаар ангиасаа гадуур тэнээд, хүүхдийн юм хулгайлаад, худлаа хэлээд би дийлэхгүй болохоороо аргаа бараад ээжид нь хэлээд хүлээлгээд өгч байсан. Хотод ирсний дараа хүртэл ээж нь утасдаад шүүх, цагдаагаар явж байна гэж ярьдаг байсан. Би бага ангийнх нь багштай хүртэл нийлээд хар шөнө хайгаад, уйлаад явдаг байсан. Би Ч.Б-тай 1992 оноос хойш хамт амьдарч байгаа. Миний охин 30 настай. Манай нөхөр нэг ч удаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаагүй. Би итгэхгүй байна, тийм ч боломж байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.П мэдүүлэхдээ: “... 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байсан. Тэр өдрийн өглөө Ч.Б, О.Э руу утасдаад байсан. Охин утсаа аваагүй. Тэгсэн Ч.Б хашаа даваад орж ирэхэд О.Э гэртээ байсан байна гээд дагуулаад гараад явсан. “Э-д очих гэсэн юм гэрийг нь мэдэхгүй байна, О.Э-р заалгуулах гэсэн юм” гээд дагуулаад явсан. О.Э тэр өдрийн орой Ч.Б-тай цуг ирсэн. Ээж нь “Ч.Б ах чинь согтуу байна гэрт нь хүргэж өг” гээд цуг явуулсан. О.Э 3 хоног алга болоод эгч нь өөрөөс нь асуухад энэ талаараа эгч нартаа хэлсэн байсан, тэгээд мэдсэн. Тухайн өдөр Ч.Б хашаа давж орж ирсэн. Ч.Б хашаа давж орж ирдэг өдрийн өмнөх өдөр нь хүүгийнхээ толгойг бариулсан. Ч.Б эмнэлэгт эхнэрээ сахиж байгаад **** сумаас дүү нь ирээд “та амарчих” гээд амраасан. Хүүхдийн толгой бариулах гэж явсан өдөр А гэдэг хүн жолоо барьж явсан. Өөрөө машин барьж чадахгүй гээд Ар машинаа бариулсан. Тэр өдөр Ч.Б С.Э-ы  гэрт бүтэн өдөржин байсан. Ч.Б нэлээн согтуу байсан, С.Э, Ч.Б хоёр өдөржин архи уусан байдаг. О.Э “Ч.Б ах замаасаа гараад машинаа барьж чадахгүй байна”  гэж хэлэхээр нь ээж нь явуулсан. О.Э  жолоо барьж чадахгүй, хажууд нь зааж зөвлө гэж явуулсан байх. Би С.О-тай 2009 онд гэрлэсэн. Энэ цаг хугацаанд Ч.Б хорих ангид байсан. Ч.Б 2014 онд хорих ангиас гарч ирсэн. Байнга хотод ирээд хадмынх болон манайхаар ирдэг байсан. Надад Ч.Б-тай  ашиг сонирхлын зөрчил байхгүй. С.Э, С.Э нар олон удаа уйлаад “гомдлоо буцаагаад татаад авчих” гэж гуйдаг байсан. Намайг байхгүй байхад эхнэрийг маань дарамталдаг байсан. О.Э хүчиндүүлсэн талаар эгч нараас нь сонссон. Манай охин бага даа сэргэлэн цовоо, хичээлдээ сайн, авьяастай хүүхэд байсан. 1-7 дугаар анги хүртлээ Дорноговь аймагт байсан. 6 дугаар ангиасаа ааш зан нь эвдрээд, их ууртай болчихсон байсан. 7 дугаар ангиасаа шилжиж бид нар дээр ирсэн. Хичээлээ хийх дургүй, ууртай болчихсон байсан. 6 дугаар ангиас нь С.Э “танай хүүхэд чинь болж бүтэхгүй байна” гэж хэлээд явуулсан. Би хичээл сургуульд нь анхаарч байгаа. Одоо засарсан. Манай хүүхэд худал хэлээд байдаг хүүхэд биш...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Болороо мэдүүлэхдээ: “...Би Ч.Б-ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргахдаа эрэгтэйчүүдийн үзлэг хийгээд бэлэг эрхтэн хөвчрөөгүй байх үеийн хэмжээг авсан. Бэлэг эрхтэн хөвчрөөд бэлгийн ажил хийх үе нь 4 үе шаттай явагддаг. Хэмжээсийг нарийвчлан тавих шаардлага байхгүй. Судас дүүрч хатуурна гэдэг маань бэлгийн харилцаанд орох боломжтой болж байгаа гэсэн үг. Үзлэгийг яаж хийдэг юм бэ гэхээр Ч.Б-аар өөрөөр нь массаж хийлгээд дараа нь шээсний сүвнээс нь арчдас болон цус, дээж авдаг. Бүх хүн дээр бэлэг эрхтэнг хатуурсны дараа хэмжээс авах нь ач холбогдолгүй. Хөөрөлт орж байгааг нь судас дүүрч хатуурч байгаа гэдгийг тогтоож байгаа. Ч.Б-х 100 хувь хөвчрөөгүй байсныг үгүйсгэхгүй байна. Бэлэг эрхтэн хөвчирнө гэдэг нь нэг хүн урдаас нь харж суугаад бэлэг эрхтнээ хөвчрүүлээдэх гэхээр хүн болгоны сэтгэл санаа өөр, орчин өөр байхад хүн болгоны бэлэг эрхтэн 100 хувь хөвчирнө гэж байхгүй. Судас дүүрч хөвчирч байгааг нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна гэдгийг тусгаж өгч байгаа. Харин нэг өрөөнд байсан Э-н бэлэг эрхтэн бусад ямар нэгэн хүчин зүйлсийн нөлөөнөөс хамааралгүй 100 хувь хөвчирсөн байхыг үгүйсгэхгүй. Миний гаргасан дүгнэлт нь 3 жилийн өмнөх дүгнэлт байна. Ч.Б-ынх 100 хувь хөвчрөөгүй байсан байж болохоор хэмжээ тавиагүй байж болно. Ч.Б-ын бэлэг эрхтэн 100 хувь хөвчрөөгүй байсан болохоор хэмжээс тавиагүй гэж ойлгож болно. Өөрөөр нь массаж хийлгэх хугацааг хэлэх боломжгүй. Ч.Б-ын хувьд ямар хугацаанд өөрөөр нь массаж хийлгэсэн талаар санахгүй байна. Анагаахын шинжлэх ухаанд 3-8 минутын хугацаанд бэлгийн харилцаанд орох чадвартай гэж үздэг. Хөвчирч байгаа нь хөөрөлт явагдаж байна гэсэн үг. Хөвчирч байвал бэлгийн харилцаанд орох чадвартай гэж үздэг. Шинжлэх ухаан талаасаа дэлхийн аль ч улс оронд тэгж үздэг. 100 хувь бол хөвчрөөгүй байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд хөвчирсөн байсан. Цаг хугацааг тодорхойлж хэлэх боломжгүй. Хөвчирч байгаа нь бэлгийн харилцаанд орох боломжтой...” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Э-гийн өгсөн мэдүүлэг /1хх-36-37, 39, 41-46, 2хх-240, 3хх-58, 86-89, 4хх-67-69/, гэрч С.О-ын өгсөн мэдүүлэг /1хх-52-58, 4хх-82/, гэрч С.Э-ийн өгсөн мэдүүлэг /1хх-60/, насанд хүрээгүй гэрч О.У-гийн өгсөн мэдүүлэг /1хх-86-87/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 575 дугаартай дүгнэлт /1хх-126/, насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн нас тоолсон тэмдэглэл /1хх-206-207/, насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-17/, гэрч Л.П-ын өгсөн мэдүүлэг /3хх-91-94/, 4хх-79-80/, гэрч С.О-ын өгсөн мэдүүлэг /3хх-98/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-113-114/, гэрч Ч.О-ийн өгсөн мэдүүлэг /1хх-70-72/, насанд хүрээгүй гэрч О.У-гийн өгсөн мэдүүлэг /1хх-84/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай дүгнэлт /1хх-104-105/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлт /1хх-123-126/, хохирогч О.Э-гийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-205/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-19-21/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл /1хх-26/, гэрч Г.Баттүвшингийн өгсөн мэдүүлэг /1хх-78/, гэрч Г.Э-ын өгсөн мэдүүлэг /1хх-90/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3804 дугаартай дүгнэлт /1хх-110-113/, Сум Дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-7/, Төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тодорхойлолт /2хх-23/, Улаанбаатар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-31/, С.Отгонзулын Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /2хх-58/, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Улаанбаатар, Төмөр зам барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн захиргаанд явуулсан албан бичиг /3хх-122/, гэрч С.Э-ы өгсөн мэдүүлэг /3хх-227, шүүгдэгч *****-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-212/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ****** нь Дорноговь аймгийн **** суманд байх өөрийн байсан бага насны /13 нас 5 сартай/ байсан О.Э-д 2016 оны 5 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүчээр хэрэглэн хүчиндсэн, тухайн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “******” хотхоны **** байрны **** тоотод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Э-г дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Э-гийн өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчид Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Эрдэнэтолгойн ****** тоотод гэртээ ирсэн. Гэтэл манай нагац ах Ч.Б манай гэрт ирчихсэн “би С.Э-д өмдний доод талыг хасуулна, гэрийг нь мэдэхгүй учир намайг заагаад өг” гээд цагаан өнгийн машинд суулгаад аваад явсан. Ч.Б ах замаараа “гэрээс орж юм авна” гээд төрсөн эгч Ч.О-ийн гэрээс орж гэрийн түлхүүрээ авсан. Тэгээд намайг “хамт орж юм аваад гарья” гээд Баянзүрх дүүргийн гэртээ ороод Ч.Б ах миний хувцсыг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хориглоход намайг ор руу түлхэж хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтээд бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би “үгүй” гэж хориглосон. Тэгтэл хүчээр миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд 15-20 бэлгийн харьцаанд орсны дараа боссон. Тэгэхээр нь би хувцсаа өмссөн. Тэгээд замаараа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “Офицеруудын ордон”-д байдаг манай нагац эгч С.Э-ы гэрт Ч.Б  ах “Хараа” нэртэй 100 мл 2 шил архи уучхаад намайг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн ****** тоотод гэрт хүргэж өгсөн. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд ээж С.О-д болсон явдлыг хэлээд өргөдлөө цагдаагийн байгууллагад хандаж байна. ... Тухайн үед Ч.Б ахын гэрт нь Ч.Б ахын эхнэр С.Э бид гурав хамт амьдардаг байсан. Тэр өдөр С.Э  эгч өөрийн ажил болох зочид буудал руугаа явчихсан байсан. Харин би орой орондоо ороод унтаж байхад Ч.Б  ах гаднаас орж ирээд миний хажуугаар хувцсаа тайлаад миний унтаж байсан оронд ороод ирэхээр нь би сэрээд “та хувцсаа өмсөөч” гэхэд “энэ хоёулангийнхан дунд үлдэнэ шүү, эгч нартаа битгий хэлээрэй” гэсэн. Миний дээр гараад өмсөж байсан пудволк болон турсикийг хүчээр тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийхээр нь “боль” гээд хэлсэн чинь юм хэлэхгүй байсан. Би тухайн үед босох гэсэн чинь миний дээрээс гараараа дарсан байсан учраас дийлэхгүй байсан. Миний дээр гараад хөдлөөд байсан чинь бэлэг эрхтнээс цус гарсан. Тэгсэн Ч.Б ах орны хажуу талд байсан салфетик аваад миний цусыг арчаад гаргаад хогийн функер руу хаячихсан. Ч.Б  ах хувцсаа өмсөөд гэрээс гараад яваад өгсөн. Тэр үед цаг харахад 00 цаг өнгөрч байсан. Ч.Б ах тэр шөнө 04-05 цагийн хооронд гэртээ ирсэн. Харин би өглөө нь 8 цагт хичээлдээ явсан. Ч.Б  ах гэртээ унтаад үлдсэн. С.Э  эгч ажпаасаа ирээгүй байсан. ... 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Ч.Б-ын төрсөн охин Солонго Швейцар улсад сурахаар явсан. Тэрний дараагийн жил асуудал болсныг саналаа би Дорноговь аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сурч байхад сургууль амрахаас 7 хоногийн буюу өдрийн сайн санахгүй байна 2016 оны 5 дугаар сарын эхээр Ч.Б ах намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд архи үнэртүүлчихсэн ирсэн. С. Э эгч тэр өдөр ээлжинд хонохоор төмөр замын буудалд ажилдаа явчихсан гэртээ байгаагүй байхад хамгийн анх намайг хүчиндсэн. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүүхдийн баяр буюу бүх нийтийн амралтын өдрөөр А, М, Э, О нартай сургуулийн урд байрлах соёлын төвийн үүдэнд усаар байлдаж тоглож байхад А ухаан алдаж унаад бид нар гэрт нь хүргэж өгөөд гэрт нь байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад С.Э эгч залгаад “ирж хоолоо ид” гэж хэлэхээр нь яваад очтол Ч.Б ах архи уучихсан. С.Э эгч загнаад зогсож байсан. Удалгүй Ч.Б ах бид хоёрт оройн хоол хийж өгөөд хамт бид нар идчихээд 22 цаг өнгөрч байхад С.Э эгч “ээлжиндээ хонолоо” гээд гараад явсан хойгуур дахин намайг хүчиндсэн. Энэ асуудлаас хойш 2020 оны 3 дугаар сарын 14-ний едөр хүртэлх хугацаанд намайг нийт 15-20 удаа хүчиндсэн. Цаг хугацааг нь би одоо сайн санахгүй байна. Энэ асуудлыг дахин яриад баймааргүй байна. 2016 оны намар дотны найз Э, О хоёрт хэлж байсан... 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өглөө эрт С.Э , С.Э эгч хоёр орж ирээд л “тус бүрт нь 20.000.000 төгрөг өгье гомдол саналгүй гэсэн бичиг бичээд өг” гээд гуйгаад байхаар нь ээжтэй ярилцаж байгаад ээж С.Э эгчид “таныг бодоод яахав бичээд өгье” гэж хэлээд ээж маань бичиг үсэг мэдэхгүй гэхэд С.Э эгч бичээд ээж бид хоёроор гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1хх-37, 41-45, 3хх-86, 4хх-67-69/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.О-н  өгсөн: “... Манай эгч С.Э , эгч С.Э нар ирээд “О.Э-р  гомдол санал байхгүй, ийм зүйл болоогүй гэдэг талаар өргөдөл бичээд өгөөч” гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь “бичээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би бичиж өгөөгүй. Тэгсэн чинь өөрсдөө бичээд надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд надад 500.000 төгрөг өгөөд байсан. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн чинь “чамд зээлж байгаа юм эгчдээ мөнгөтэй болохоороо өгчих” гэж хэлээд үлдээсэн. Харин дараа нь тэр өргөдлийг нь Нандин-Эрдэнэ гэж байцаагчид аваачиж өгсөн байсныг нь сүүлд буцааж аваад гэртээ авч ирж байгаад шатаачихсан... Тэгээд О.Э “яагаад гадуур тэнээд байгаа талаар асуутал намайг 13 настай байхад буюу 5 дугаар ангид байхаас эхлээд Ч.Б  ах хөдөө Дорноговь аймагт байхад оролдоод хүчиндсэн, тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй” гэсэн. Тэрнээс хойш байнга ийм үйлдэл гаргадаг байсан. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “***” хотхоны *** байрны *** тоотод төрсөн дүү О-ийн хүүхэд Боргилын гэрт О.Э-г шатаах хувцас авъя гэж дагуулж ороод лифтний хажууд үнсээд гэрийн хаалга онгойлгоод хувцсаа тайлаад “цай уучих” гэж цай уулгачихаад жижиг өрөөнд оруулаад бүх хувцас тайлаад дотоож тайлах гэхэд нь эсэргүүцэл үзүүлтэл “маяглаад бай гичий минь хүссэн хүсээгүй чи үзнэ ш дээ” гээд ор нь дээр хэвтүүлээд хүчиндсэн. Ч.Б ахаас цагаан өнгийн зүйл гарсан. Тэрийгээ арчаад байсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хувцсаа өмсөөд байрнаас гарцгаасан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-52, 58/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.У-ийн  өгсөн: “... Цагаан сарын өмнө байх О.Э эгч, Нандиа гээд манай 9 настай дүү, С.Э  эгч, Ч.Б  ах бид Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 6-7 хоног болсон байх. Харин очоод 2-3 хонож байхад С.Э  эгч ажилдаа халуун ус руу явсан. Харин Ч.Б  ах орой ажилтай байсан мөртлөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Нандиа бид хоёр жижиг өрөөнд орондоо тоглоод байж байсан чинь Ч.Б  ах “унтаач юугаа хийгээд унтахгүй байгаа юм жаахан хүүхдүүд байж эрт унт” гээд гэрэл унтраасан. Тэгсэн чинь том өрөөнд О.Э  эгч “болиоч яах гээд байгаа юм” гэхээр нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Э эгчийн хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад би ор руугаа явсан. Тэгсэн Ч.Б ах Нандиа бид хоёр өрөөнд ирээд орж ирээд “энэ хоёр унтаагүй байна” гэснээ гараад яваад өгсөн. Харин Ч.Б ах өглөө нь халамцуу орж ирсэн. Харин энэ оройн гадаа байдаг нойл руу Нандиа бид хоёр орох гэж байсан чинь О.Энхзаяа эгчийг гарнаас нь бариад Ч.Б ах бариад цаана байдаг гадна нойл руу дагуулж явуулж 5-10 минутын дараа хүрээд ирсэн. Тэр үед С.Э эгч Ч.Б  О.Э хоёр хаачсан юм гэсэн чинь тэр хоёр гаднаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-86-87/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.П-ын өгсөн: “... 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манай том хүү наадмын өмнө манай хүүхдийг эргэж ирэхэд анх мэддэг болсон. 2016 онд “*****” суманд Бат-Очир төрж байсан. Тэр өдөр баз Ч.Б хорих ангиас суллагдаж удалгүй суманд цэцэрлэгийн манаачаар ажиллаж байгаад удалгүй гарчихсан. Тэр жилдээ суурьшилтай ажиллаж байгаагүй. Итгэхэд ер нь их хэцүү бэрх хүн. Төмөр замд ажилд ороод удалгүй архи уусан гээд халагдсан гэж сонссон. Яг тогтвор миний дагавар охин байгаа юм. *** сумын 10 жилд сурдаг зуны амралтаараа хааяа нэг ирээд явдаг. 2017 онд эхнэр бид хоёртой хамт амьдарч эхэлсэн. Тэгэхэд охин маань 13 настай байсан. Ч.Б  тухайн үед ял эдэлж байсан. Эхнэр дараа С.Э нь айраг суманд ганцаараа байхад хэцүү байна гээд манай эхнэртэй намайг хамтран амьдрахаас өмнө ярьж байгаад тэнд цэцэрлэгт явуулж, сургуульд оруулж байсан. Тэгээд Улаанбаатар хотод 2017 онд ирж эхнэр бид хоёртой охин хамт амьдарч эхэлсэн. Охин маань 7 дугаар ангид суралцдаг жил 2017 оны 1 дүгээр сард С.Э  айраг сумаас эхнэр рүү залгаад “хүүхэд чинь халуураад бие нь нэг л биш байна машинд суулгаад явууллаа тосоод аваарай” гээд өдрийн санахгүй байна би охиноо Ботаникаас тосож тэр дор нь “Эх нялхас”-т үзүүлэхэд эмч дахин өөр эмнэлэгт эмэгтэйчүүд талаас нь үзүүлэх ёстой гээд явуулсан. Маргааш нь эхнэрийн дээрээсээ 3 дахь эгч нь болох С.Э ирээд “охиныг эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлээд авч яваад удалгүй ирээд “Шар хадны эмнэлэгт үзүүллээ сэтгэцэд нөлөөлсөн юм байна тэр талаас нь эмчилгээ хийлгээ” гэж хэлээд охиныг аваад ирсэн. Ер нь охин маань Айрагаас ирснээсээ хойш зан байдлын хувьд нэг л биш гэр орондоо ирэхгүй. Хичээлээ тасалдаг, ээжийнхээ үгэнд орохгүй уурладаг элдэв авир гаргадаг, их бохир заваан болчихсон. Мөн их мартамхай, ууртай миний мэдэхийн О.Э биш болчихсон байсан. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Ч.Б манай охины дугаар руу зогсоо зайгүй залгасаар байгаад үдээс өмнө 11 цагийн орчим манай хашааны хаалга хаалттай байхад давж орж ирээд гэрт орж ирэхэд халамцуу байсан. Тэгснээ Ч.Б “Өө байсан л байна шдээ” гэж хэлээд охиныг “Э-ны гэрийг заалгуулмаар байна” гээд дагуулж яваад өдөржингөө байхгүй байж байгаад орой 19 цагийн орчим манай охинтой нэлээн согтуу орж ирээд “машинаа бариад явна” гэхээр нь эхнэр, О.Э-г “Ч.Б ахыгаа хань болоод Бат-Од ахындаа хүргээд өгчих” гэж хэлээд хамт гаргаад явуулсан. Тэр өдөр охин гэртээ ирж хоноогүй. Тэр өдөр “Э-ны гэрийг заалгана” гээд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр охиныг дагуулж яваад “*****” хотхон орж хүчиндсэн байсан. Охин надад сүүлд энэ талаар хэлсэн... Охин маань Ч.Б-ыг манайд гаднаас ороод ирэхэд гэнэт л өөр хүн шиг болчихдог. Царайг нь харахаар нэг л юмнаас айсан, хийж байгаа юмаа мартаад л сандраад байхын би харж байсан. Ч.Б-ын охин Солонго 2015 оны 8 дугаар сарын эхээр Швейцар улс руу суралцахаар явсан ... Би тэр өдөр гадуур ажилтай явж байгаад өдөр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр уйлчихсан С.Э, С.Э нар нь “өргөдөл бичээд өгчих” гээд шахаад байгаа бололтой зогсож байтал С.Э манай эхнэр “чи манай нөхөр, Э хоёрт гомдол саналгүй гэсэн өргөдөл бичээд өгвөл тус бүрт нь 20.000.000 төгрөг өгье” гэж гуйгаад байсан. Манай эхнэр “би хүүхдээ мөнгөөр худалдаж чадахгүй би тэр мөнгийг чинь авахгүй харин таныг бодоод би Ч.Б-т гомдол саналгүй” гэсэн өргөдөл бичиж өгье гээд эхнэр уйлаад байсан, Яг өргөдөл бичихээр болтол эхнэр бичиж чадахгүй гэтэл урдуур нь С.Э “би бичье” гээд өргөдөл бичиж дуусаад эхнэр охин хоёроор гарын үсэг зуруулсан..." гэх мэдүүлэг /3хх-91-94, 4хх-79-80/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.У-ийн өгсөн: “...Би сарыг нь сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө байх О.Э эгч, Н  гээд манай 9 настай дүү, С.Э эгч, Ч.Б ах бид нар Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 5-6 хоног байсан. Харин очоод 2-3 хонож байхад Э эгч ажилдаа явсан. Харин Ч.Б ах орой ажилтай байсан мөртөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Н бид хоёр жижиг өрөөнд орондоо байж байхад Ч.Батбаяр ах “унтаач юугаа хийгээд унтахгүй байгаа юм бэ” гээд явсан. Тэгсэн чинь том өрөөнд О.Э эгч болиоч яах гээд байхаар нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Э эгчийн орон дотор орчихсон хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад ор руугаа явсан.” /1хх-86-88/ гэх мэдүүлэг,    

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Э-ны өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дүү нараасаа О.Э, С.Э, Ч.Б нар хүчиндсэн талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэгэхэд О.Э-г шүүх эмнэлэгт үзүүлээд шөнө 02 цаг өнгөрч байхад С.Э-г гэрээс нь цагдаа нартай очиж авахаар явсан. Тэгэхэд оёдлын газартаа С.Э ах согтуу архи уусан хаалга тайлахгүй байхаар нь хамтран амьдрагч Ц-г гэрээс нь дуудаж түлхүүр авхуулаад хаалга нь онгойлгоод ортол өрөөгөөр нь нил цус болчихсон С.Э  өөрөө гараа зүсчихсэн байсан.” /1хх-100-101/ гэх мэдүүлэг, 

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай дүгнэлтэд:

         1. О.Э-гийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй.

         2. Шүүх биологийн шинжилгээгээр О.Э-гийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

         3. Шүүх бактериологийн шинжилгээгээр О.Э нь 1 дүгээр бүлгийн цустай бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-104-105/ гэх дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3804 дугаартай дүгнэлтэд:

         1. Ч.Б-ын нь О/I/ бүлгийн цустай байна.

         2. Ч.Б нь хурьцал үйлдэх чадвартай.

         3. Ч.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-109-110/ гэх дүгнэлт,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 603 дугаартай дүгнэлтэд:

  1. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ч.Б нь сэтгэцийн өвчингүй байна.
  4. Ч.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

 5.  Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гэх баримт шинж үгүй байна.                                                                      

          6. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          7. Ч.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх-120-121/ гэх дүгнэлт,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлтэд:  

1. О.Э нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.Э нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй болсон байна.

2. О.Э нь одоо сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна.

3. О.Э-гийн дээрхи сэтгэцийн байдал нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүссэн байх боломжтой. О.Э-д одоогоор сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр илэрч байна.

4. О.Э нь сэтгэцийн хувьд одоо F43.25 Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна. О.Э нь болсон  байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх-124-126/ гэх дүгнэлт,      

 

Насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн нас тоолсон тэмдэглэл /1хх-206-207/,

Насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-8-17/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1хх8-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18/,

Амбулаториор эмчлүүлэгчийн карт /1хх-133-141/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1хх-201/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-205/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-210-211/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-233-239/,

Шүүгдэгч ***-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-212/ зэрэг нь бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн хохирогч нь тухайн үед бага насны хүүхэд /13 нас 5 сартай/ байсан байсан байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагддаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ****** , түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа нарын зүгээс: “ ... гэмт хэргийг үйлдээгүй, ...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй, ...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, ...хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, ...” гэх дүгнэлт тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн өгсөн: “...Миний санаж байгаагаар тэгж санагдаад байна. Би тухайн үед Ч.Б ахын гэрт нь Ч.Б-ын ахын эхнэр С.Э бид гурав хамт амьдардаг байсан. Тэр өдөр С.Э эгч өөрийн ажил болох зочид буудал руугаа явчихсан байсан. Харин би орой орондоо ороод унтаж байхад Ч.Б ах гаднаас орж ирээд миний хажуугаар хувцсаа тайлаад миний унтаж байсан. Оронд ороод ирэхээр нь би сэрээд “та хувцсаа өмсөөч” гэхэд “энэ хоёулангийнхан дунд үлдэнэ шүү, эгч нартаа битгий хэлээрэй” гэсэн. Миний дээр гараад өмсөж байсан подволк болон турсикийг хүчээр тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийхээр “боль” гээд хэлсэн чинь юм хэлэхгүй байсан. Би тухайн үед босох гэсэн чинь миний дээрээс гараараа дарсан байсан учраас дийлэхгүй байсан. Миний дээр гараад хөдлөөд байсан чинь бэлэг эрхтнээс цус гарсан... Тэгээд намайг “хамт орж юм аваад гаръя” гээд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “******” хотхоны *** байрны ** тоот гэртээ дагуулаад орсон. Гэртээ ороод Ч.Б ах миний хувцсыг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хориглотол намайг ор руу түлхэж хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтээд бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би “үгүй” гэж хориглосон. Тэгтэл хүчээр миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд 15-20 бэлгийн харьцаанд орсны дараа боссон.” /1хх-36-38, 39-49/ гэх мэдүүлэг, ... гэрч С.О-ын өгсөн: “...О.Э надад хэлэхдээ 2020 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “*******” хотхоны **** байрны ** тоотод төрсөн дүү О-гийн хүүхэд Боргилын гэрч О.Э-г шатаах хувцас авъя гэж дагуулж ороод лифтний хажууд үнсээд, цай уулгаад жижиг өрөөнд дагуул оруулаад бүх хувцсыг нь тайлаад дотоожийг нь тайлах гэхэд эсэргүүцэхэд “маяглаад бай гичий минь хүссэн хүсээгүй чи үзнэ ш дээ” гээд ор дээр хэвтүүлээд хүчиндсэн, Ч.Б ахаас цагаан өнгийн зүйл гарсан. Тэрийгээ арчаад байсан” гэж хэлсэн...Тэгээд О.Энхзаяагаас яагаад гадуур тэнээд байгаа талаар асуутал намайг 13 настай байхад буюу 5 дугаар ангид байхаас эхлээд Ч.Б ах хөдөө Дорноговь аймагт байхад оролдоод хүчиндсэн тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй. тэрнээс хойш байнга ийм үйлдэл гаргадаг байсан...Манай гэрт С.Э, эгч С.Э нар ирээд О.Э-гаар гомдол санал байхгүй. Ийм зүйл болоогүй гэдэг талаар өргөдөл бичээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь “бичээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би бичиж өгөөгүй. Тэгсэн өөрсдөө бичээд надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд надад 500.000 төгрөг өгөөд явсан. Надад мөнгө төгрөг авах ямар ч сонирхол алга. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна.” /1хх-51-52, 57-58/ гэх мэдүүлэг, ... насанд хүрээгүй гэрч О.У-гийн өгсөн: “...Би сарыг нь сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө байх О.Э эгч, Н гээд манай 9 настай дүү, С.Э  эгч, Ч.Б ах бид нар Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 5-6 хоног байсан. Харин очоод 2-3 хонож байхад С.Э эгч ажилдаа явсан. Харин Ч.Б ах орой ажилтай байсан мөртөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Нандиа бид хоёр жижиг өрөөнд орондоо байж байхад Ч.Б ах “унтаач юугаа хийгээд унтахгүй байгаа юм бэ” гээд явсан. Тэгсэн чинь том өрөөнд О.Э эгч болиоч яах гээд байхаар нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Э эгчийн орон дотор орчихсон хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад ор руугаа явсан.” /1хх-86-88/ гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1хх8-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1хх-133-141/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1хх-201/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх-204, 206-207/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-205/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-210-211/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-233-239/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3751, 3804 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 575, 603 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол нэхэмжилсэн баримт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоосон байх тул  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Мэдүүлгийн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд, шүүхийн өмнө хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан эсхүл хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийг чухлыг тайлбарлуулсны эцэст өөрийн оюун ухаанд тухайн болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл хэрхэн тусгагдаж, хадгалагдаж үлдсэнийг хэл яриагаар болон ойлгогдох бусад хэлбэрээр гарган илэрхийлж байгаа сэтгэхүйн нотлох баримт юм.

 

Хохирогч  нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэн санахдаа ой ухаанд нь үлдэж, хоцорсон мэдээлэл нь тухайн үйл явдал болж өнгөрөхийг урьдаас тааж мэддэггүй, тэдний нас, боловсрол, мэргэжил, өвчин эмгэг, хэрэгт ямар сонирхолтой болох, гаднын ямар нэгэн нөлөөнд автах, хэрэг болж өнгөрсөн орчны нөхцөл байдал зэргээс хамаарч зөрүүтэй байдлаар мэдүүлэг, өөрчлөгдөж болохоос гадна мартагдаж болдог онцлогтой.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлт /1хх-124-126/-ээр хохирогч О.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд болсон хэргийг талаар зөв тусган ойлгож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон.

 

Хохирогч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар мэдүүлэхдээ шүүгдэгч ******* нь түүний эсрэг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болж өнгөрсөн үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэг өгсөн, харин хэрэг явдал болсон огноог 2016 оны 5 дугаар сарын эхээр, 6 дугаар сарын 1-ний өдөр, ... ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирсэн чинь намайг хүчиндсэн, ... 9 сард байхаа...” гэх мэтээр харилцан зөрүүтэй мэдүүлж байсан нь түүний мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэхээргүй, энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй.   

 

Насанд хүрээгүй хохирогч О.Э   нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хувийн байдалтай холбоотой гэрчийн мэдүүлгүүд өөр бусад нотлох баримтууд цугларсан бөгөөд эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч ********-н гэм бурууг үгүйсгэхгүй, хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй болно.

 

        Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч ************ Дорноговь аймгийн ******* суманд байх өөрийн байсан бага насны /13 нас 5 сартай/ байсан О.Э-д 2016 оны 5 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүчээр хэрэглэн хүчиндсэн, тухайн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “*****” хотхоны **** байрны *** тоотод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Э-г дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт хүүхдийн ашиг сонирхол төрийн хамгаалалтад байхаар, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж тус тус хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэдэгт бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэнийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч **********-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн *********** зүгээс “ ... Намайг 3 удаа хүчиндээгүй, үндсэндээ 20 удаагийн үйлдэл байгаа...” гэж мэдүүлэх боловч шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********-ын зүгээс: “...яллах дүгнэлтийг гардаж аваагүй гэдгээ бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан... баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ...” баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг тэмдэглэлд тусгасан ба шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Мөн шүүгдэгч ***********-д  холбогдох хэргийг шүүгдэгч ***********-н  Дорноговь аймгийн Айраг суманд байх өөрийн байсан бага насны /13 нас 5 сартай/ байсан О.Э-д 2016 оны 5 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүчээр хэрэглэн хүчиндсэн, тухайн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, “******” хотхоны ***** байрны ** тоотод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Э-г дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно...” гэх үндэслэлээр хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч *********-ын хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний болон гэм хорын зардалд 824.750 төгрөгийн баримт байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э-гийн зүгээс “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна...” гэх тул нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан хорих ялыг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *********** нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 113 хоног яллагдагчаар цагдан хоригдсон, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл 420 хоног цагдан хоригдсон, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 321 хоног яллагдагчаар цагдан хоригдсон, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 64 хоног нийт 918 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхгийг архивд хэрэг хадгалах хугацаа дуусах хугацаа дуустал үлдээхээр тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********овогтой ************ ***************-г “ үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зааснаар шүүгдэгч **********-т 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********-ын цагдан хоригдсон 918 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Хохирогч О.Э  нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хавтаст хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

          7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл **********-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        

                      ДАРГАЛАГЧ                         Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                        А.БАТМАНДАХ

 

                                                                              М.СОЛОНГОО