Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 153/ШЗ2019/00566

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 153/ШЗ2019/00566

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, Б овогт  С-ын А нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00437/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Мянгад суманд хүүхэд ахуй цагаасаа тухайлбал 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн илгээлтээр гарч, аав ээжийн хамт малчнаар ажиллаж байсан болно.

Тухайн үед ажиллаж байсан цалингийн материалууд, ажилд орсон, гарсан тушаалууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд С.А намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.А миний бие Давшилт нэгдэлд ажиллаж байгаагүй тул шүүхэд гаргасан ажиллаж байсан гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Миний бие тус шүүхэд Давшил нэгдэлд ажилласан гэдгээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгосон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.А нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн  татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.А нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ