| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00541/и |
| Дугаар | 153/ШЗ2019/00567 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 153/ШЗ2019/00567
| 2019 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00567 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт байрлах, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газар //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, Т овогт Г Б //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 117,115 төгрөг, нийт 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00541/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гончиг овогтой Б нь Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг худгийн насос хийх зорилгоор жилийн 2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл аваад 2,075,000 /хоёр сая далан таван мянга/ төгрөгийг зээл, хүүд төлж, хугацаанд нь төлөөгүй байгаа тул зээлийн төлбөр 1,000,000 төгрөг, зээлийн хүү 117,115 төгрөг, бүгд 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Б нь үлдэгдэл 1,117,115 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газар нь Г.Бд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 117,115 төгрөг, нийт 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 117,115 төгрөг, нийт 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 31,361 /гучин нэгэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,117,115 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,361 төгрөгийн тал хувь болох 15,680.5 төгрөгийг хариуцагч Г.Бгээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Г.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 117,115 төгрөг, нийт 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,117,115 /нэг сая нэг зуун арван долоон мянга нэг зуун арван тав/ төгрөгийг Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 31,361 /гучин нэгэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,117,115 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,361 төгрөгийн тал хувь болох 15,680.5 /арван таван мянга зургаан зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Бгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ