Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1119

 

 

 

 

 

 

 

 

 2023         08          24                                   2023/ШЦТ/1119

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогч, шүүгдэгч А.Б,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт А.Б, Жав овогт Г.М нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 02712 2413 дугаар хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........................................,

............................................ гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх зургийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн замын Петровис Шатахуун түгээх станцын аруун талын явган хүний зам дээр иргэн В.К-тай маргалдан, толгойн ар т чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн замын Петровис Шатахуун Түгээх станцын баруун талын явган хүний зам дээр А.Бтай түүний найз болох В.Кыг цохисон гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал, зеөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг зүүн чихний омогт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн хоншоор хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч  А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч  Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх зургийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн замын Петровис Шатахуун түгээх станцын аруун талын явган хүний зам дээр иргэн В.К-тай маргалдан, толгойн ар т чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн замын Петровис Шатахуун Түгээх станцын баруун талын явган хүний зам дээр А.Бтай түүний найз болох В.Кыг цохисон гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал, зеөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг зүүн чихний омогт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн хоншоор хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан тус тус болох нь

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бн өгсөн: "...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 06-ны одер найз Г.Алтанбаганын хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Санан дурсахуй" бааранд үйлчлүүлсэн. Баарнаас 03 цагийн орчим гараад найз Алтанбаганатай хамт шорлог идээд зогсож байсан. Энэ цаг үеэс хойш нэгэн зүйл санахгүй байгаа. Нэг мэдэхэд Цагдаа дээр ирээд миний толгойноос цус гараад байсан, би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Кы өгсөн: “...Би найз М сайн танихгүй эрэгтэй болох Дима нарын хамтаар "Санан дурсахуй" баарнаас гараад зүүн дөрвөн зам руу өгсөөд харих гээд явж байгаад гарцан дээр зогсож байхад, хойноос явж байсан 2 эрэгтэй нэг эмэгтэй нар ирээд нэг нь миний нуруу хэсэгт түлхээд авсан. Тэгэхээр нь яагаад намайг түлхээд байгаа юм бэ гэдгээс эхлээд маргаан болсон. Тэгэхэд М, Дима нар зүгээр байгаа хүнийг яагаад түлхээд байгаа юм бэ гэх мэтээр уурлаад эхэлсэн. Тэр намайг түлхсэн залуучууд дунд А.Б байсан... бид гурав тоохгүй зүүн зүгт зам дагаад явах гэхэд араас А.Б дагаад ирсэн харин хамт явж байсан эрэгтэй хүн нь хол хойно үлдчихсэн бараг 60-70 метр орчим зайд байсан. Би М, Дима нарыг хэрэлдээд байхаар нь болиулах гээд урд нь гарч зогсоод хоёр гараараа А.Бг цаашаа бай гэж дохиж хэлээд М, Дима, А.Б нарыг ойртуулахгүй гэж түлхээд, түлхэж холдуулаад байж байсан.... Энэ үед нэгнийгээ цохисон хүн байгаагүй. Би М, Дима нарыг болиулаад өөдөөс нь харчхаад зогсож байхад миний толгойны ар хэсэгт ямар нэгэн зүйлээр цохиод авсан. Би цохихоор нь шууд эргээд харахад А.Б байж байсан, харин негее найз нь маш хол зогсож байсан. Миний толгой руу А.Б цохисон гэдэг нь ойлгомжтой, дэргэд нь дунд зэрэг хэмжээтэй чулуу байсан. М, Дима нар намайг цохилоо гэж уурлаад А.Б руу дайраад байсан, тэр үед Г.М нь А.Бг цохих гээд чулуу бариад далайж байсан, би шууд цохих хэрэггүй гэж хэлэхэд Г.М А.Бн толгойд зөөлөн цохисон, тэр үед Баттулгын хамт явж байсан залуу хол бутны хажууд зогсоод харж байсан..би шинжээчийн дугнэлттэй танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй.........Г. М нь А.Бн үшшн нүдний ухархай орчимд нэг удаа чулуугаар цохисон, өөр хэн нэгэнт а.Баттулгрыг бол цохиогүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сгийн өгсөн: "...Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны оройн 10 цагаас ахлагч Э.Төгөлдөрийн хамтаар Цайз-113 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр зүүн хүрээ хотхоны баруун хойд талд байрлах Зүүн дөрвөн замын уулзварын зүүн урд талд байрлах явган хүний гэрлэн дохиотой гарцны орчимд явган хүний зам дээр хүмүүс маргалдаад байсан. Би албаны автомашинтай энэ үйл явдал болсон газрын хойд талын автозамын гартан пион даар зогсож байсан. Тухайн үед Р. М нь А.Бн толгой, нүүрний зүүн хэсэг орчимд хоёр гараарай том чулуу барьж байгаад цохисон А Баттулга С гараараа хааж байсан ч толгойд нь цохьчихсон Би шууд жолоочдоо бүтэн эргээд зоо хүмүүс зодолдоод байна гэж хэлээд автомашинаа явган хүний гарцны дэргэд байрлуулаад Г.М, А.Б, В.К нарын байгаа газарт очсон, тэнд өөр нэг эрэгтэй байсан нь А.Бн найз гэж хүн байсан. Би В.Ко болон Г. М нарыг автомашинд суулгаад хэлтсийн байранд авч ирэн 103-т үзүүлэн жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. А.Бн зүүн хөмсөг талдаа язарсан цус гарсан байсныг харсан. Харин В.Кы дагз орчмоос цус гарсан байдалтай байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Аын өгсөн: "...Тус өдөр би найз Батмөнх болон Баттулга нартай хамт Санан дурсахуй бааранд орсон бөгөөд тус баарнаас гараад Баттулгыг дагуулаад манай гэрт очиж хонох гээд замаар дээш өгсөнд явж байсан. Би тийм ч сайн үйл явдлыг санахгүй байна, ямар байсан Баттулгыг нэг хүн чулуугаар цохиж байсан тухай л би мэдэж байна Миний санаж байгаагаар, цайвар өнгийн хувцастай хун бид хоёрын өөдөөс чулуу шидээд байсан. Тэнд байсан нэг туранхай залуу нь дайраад байсан, хоёр найзыгаа салгах гээд энд тэндээс нь татаж чангаагаад байсан. Гэнэт л Баттулгын толгой хагарсан байсан. Тэгэхэд цагдаа ирж байсан бөгөөд миний санаж байгаагаар малгайтай цамцтай залуу хурч ирээд цохиж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6060 дугаартай ". А.Бн биед зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн чихний омогт няцарсан шарх, зуун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн хоншоор хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6055 дугаартай"...В.Кы биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Б, Г.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б, В.К нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Г.М болон А.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Боржигон овогт А.М, Жав овогт Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, Г.Мт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Б, Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР