| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00117/И |
| Дугаар | 00051 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 00051
| 2020 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00051 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Хайрхан 3 гудамж 92 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Б Огийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд төрсөн. Миний бие 1984 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан ба манай сумын архив шатсан учраас баримтууд олдохгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Б.О намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.О Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр 12-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг өөрчилж байна.
Иймд уг өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Ог 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.О нь 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хүсэлт гаргагч Б.Од 1984 оны 2 дугаарс арын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа,
Гэрч Г.Нямсүрэнгийн ...Б.О нь Бүүвэй гэдэг хүний охин бөгөөд сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа сургуулиас гараад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байгаад компани болоход мөн малчнаар ажиллаж эхэлсэн ба 1994 оныг дуустал ажилласан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Огийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Бүүвэйн Ог 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ