| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00618/и |
| Дугаар | 00583 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 00583
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00583 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, Г овогт Б-ын Т //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00618/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, нэхэмжлэгч Б.Тнар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ар гэрийн шалтгаанаар сургуульд суралцаагүй, эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Цэвэгмидийн Уранчимэгтэй гэр бүл болж тус нэгдэлдээ мал маллаж амьдарсан бөгөөд тус нэгдлийг тартал малчнаар ажилласан. Одоог хүртэл мал маллаж амьдардаг.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 70 дугаар дансны лавлагааг шүүлгэхэд 1980-1981, 1986-1989 онууд гарч ирсэн боловч 1982, 1990 оны баримт архив шатсаны улмаас олдохгүй байгаа.
Б.Т намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Б.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1531 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын 1980-1981, 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 126/004343 дугаартай Бямбажавын Т, Цэвэгмэдийн Уранчимэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.Пүрэвдоржийн ....Би Б.Тг багаас эхэлж танина. Хамт нэг нутагт нутаглаж байсан юм. Би 1979 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Чацаргант багт малчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд тус нэгдэлдээ 1991 он хүртэл ажилласан. Би цэргийн алба хаагаагүй....Б.Т нь 1980 онд 16 насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Чацаргант багт малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд Б.Т нь 1983 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Б.Т нь сургуульд огт сураагүй. Б.Тгийн аавынх нь нэрийг Хайнзангийн Бямбажав, ээжийнх нь нэрийг Жавсхайн Тэгшжаргал гэдэг байсан. Б.Т нь эцэг, эхээс 11-үүлээ. Айлын 5 дахь хүүхэд нь байгаа юм. Эхнэрийнх нь нэрийг Цэцгээ гэж дууддаг. Албан ёсны нэрийг нь мэдэхгүй байна. Гэхдээ Уранчимэг гэдэг санагдаад байна.... гэх мэдүүлэг, гэрч Ш.Чулуунбаатарын ....Би 1976 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг мал эмч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малын эмчээр томилогдон 1987 онд хүртэл ажиллаж байсан. 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар тус тус ажиллаж байсан....Б.Т нь 1980 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад аав, ээжийнхээ хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд нэгдэл тартал ажилласан. Б.Т нь нэгдэлд ажиллаж байх хугацаандаа цэрэгт явсан. Хэдэн онд цэрэгт явсныг нь санахгүй байна. Ямар ч байсан 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж байсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадыг Чацаргант бригад гэж нэрлэдэг байсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны хавар нь бага хувьчлал болоод намар нь их хувьчлал болоод тарсан юм. Нэг компани болж байсан. Нэгдэл тарахын өмнө малчдаар түрээсээр малаа маллуулж байсан. Нэгдэлд ажиллаж байхдаа Б.Т нь сайшаалын үнэмлэх авч л байсан. Өөр том шагнал авч байгаагүй. Б.Тгийн аавынх нь нэрийг Хайнзангийн Бямбажав, ээжийнх нь нэрийг Жавсрайн Тэгшжаргал гэдэг байсан. Б.Т нь эцэг, эхээс их олуулаа шүү. Б.Т нь айлын 5 дахь хүүхэд нь байгаа юм. Эхнэрийнх нь нэрийг Цэгмэдийн Цэцгээ гэдэг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Б.Тгийн хамгийн том ахынх нь нэрийг Ганбат гэдэг, Хишигтогтох гэдэг нь төрсөн эгч нь байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-13,19, 20, 31-32, 33-34 дүгээр тал/
Б.Тгийн цалин хөлс нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1531 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын 1980 оны 70 дугаар дансанд 2 дугаар сараас, 1986 оны 70 дугаар дансанд 9 дүгээр сараас эхлэн тус тус бичилттэй байх бөгөөд уг нотлох баримтыг үгүйсгэх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Б.Т нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 8, 10 дугаар тал/
Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.Т нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1611000207 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 17 дугаар тал/ тогтоогдож байна.
Б.Т нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Б.Тгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Ш.Чулуунбаатарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Ш.Чулуунбаатар, Ц.Пүрэвдорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г овогт Б-ын Т //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ТТийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ