| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0784/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1024 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1024
2023 7 25 2023/ШЦТ/1024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч *******,
шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ийн Б, Б овогт Э-ийн Д нарт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 00708 2601 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, дүү, эхнэр, хүүхдийн хамт .........................тоотод оршин суух хаягтай, Урьд
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Б овогт Б-ийн Б /РД:............... /
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэл дизайнерын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг Улаанбаатар хот, ...................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Э-ийн Д /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь *******той бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжины 11-225 тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн "......................." нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн .......................... тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улаан эргийн 2-1 тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн:........................ тоот Д.Огийн эзэмшлийн зуны байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл. угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжины 11-225 тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн "..................." нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ............................. тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................ тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .............................. тоот Д.Огийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч ******* нь ганцаараа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн .......................тоотод оршин суух Н.Рийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж, Самсунг-Эс-2 гар утас хулгайлж 4,013,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .................... тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн "..................." нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудын талаар
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /2 хх-ийн 206 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2 хх-ийн 207-208 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сийн өгсөн: "... Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны үүрээр 06 цагийн үед Улаан-Үүдээс дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн хойд хаалга бүгд онгорхой байхаар нь ороод харахад газар мөнгөний гахай хагалсан байхаар нь хулгай орсон гэдгийг мэдсэн." гэх мэдүүлэг, /2 хх-ийн 230-231 дэх тал/.
Фэйр валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /5 хх-ийн 15-17 дахь тал/,
Насанд хүрээгүй сэжигтэн*******-ын өгсөн: “...Тэгээд Н, Б, Б бид 4 хашааг нь давж ороод Б-ыг цонхоор нь оруулаад араас нь би ороод тэгээд хойд хаалгыг нь тайлж өгөөд Н орж ирсэн.Тэгээд дэлгүүрээс бэлэн мөнгө хайгаад чавганы хайрцгаас 300 билүү 400 орчим мянган төгрөг гарч ирсэн. Н мөнгөний гахай хагалсан чинь 120,000 төгрөг гарч ирсэн. Тэгээд би камерын хардыг салгаж аваад тамхи, шоколад, асаагуур зэрэг юмнууд аваад цүнхэнд хийгээд гараад буцаж Д-ийнгэр рүү орсон." гэх мэдүүлэг /2 хх-ийн 175-177 дахь тал/,
Б. Яллагдагч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудын талаар
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 244 дэх тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2 хх-ийн 246-250 дахь тал/,
Хохирогч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манайх Баянзүрх дүүргийн............................ тоот хашаанд хувийн зуслангийн байшинтай юм. Уг байшиндаа зуны цагт очиж өвлийн цагт амьдардаггүй юм. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиход манай байшин зүгээр байсан, Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байшин дээр очиход манай байшингийн 1 давхрын унтлагын өрөөний цонхоор хулгайч ороод эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, Соёмбо архи 1 ширхэг, вино 2 ширхэг алдагдсан байсан." гэх мэдүүлэг,
Хохирогчийн дахин өгсөн "... Алдагдсан мөнгөн аяга болон мөнгөн баавраа л нэхэмжилнэ. Өөр зүйл нэхэмжлэхгүй." гэх мэдүүлэг, /3 хх-ийн 15-16 дахь тал/,
Фэйр валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /5 хх-ийн 13 дахь тал/,
Яллагдагч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн. .................... тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 15 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 16-23 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 33 дахь тал/,
Хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн ........................ тоот хашаанд байрлах байшиндаа очиход манай байшингийн урагш харсан вакум цонхыг хөшиж онгойлгон байшингаас 32 инчийн LCD зурагт, ДДШ-ын хүлээн авагч, хоёр хүний жишээ нь халдаг гудас, будаа агшаагч зэрэг эд зүйл алдагдсан байсан" гэх мэдүүлэг /3 хх-ийн 39 дэх тал/,
Хохирогчийн дахин өгсөн "... Манайхаас алдагдсан эд зүйлүүд мөн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3 хх-ийн 40 дэх тал/,
Фэйр валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /5 хх-ийн 10-11 дэх тал/,
Г. Яллагдагч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ....................... тоот Д.Огийн эзэмшлийн зуны байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 59 дэх тал/,
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 65-68 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 71 дэх тал/,
Хохирогч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн ............................. тоотод зуслангийн байшинтай юм. Уг байшиндаа зунд нь очоод өвөлд нь очдоггүй юм. Манайх байшиндаа дохиололтой болохоор 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 02 цаг 24 минутад миний утсанд халдлага болж байгаа талаар дохиолол дуугарсан. Тэгээд бид нар тэр шөнөдөө очиход байшингийн зүүн талд цонхны хаалт төмрийг эвдээд цонхыг нь эвдлээд орчихсон. Дотроос нь манай Дидиш хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нутаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд хулгайлсан эд зүйлүүдээ дараа нь хашаан дотор хаячихсан байхад нь олж авахад хяналтын камерын дуран нь алдагдсан байсан." гэх мэдүүлэг /3 хх-ийн 73 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /5 хх-ийн 8 дахь тал/,
Д. Яллагдагч ******* нь ганцаараа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн..........................тоотод оршин суух Н.Рийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж, Самсунг-Эс-2 гар утас хулгайлж 4,013,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн хэргийн 175 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 177-181 дэх тал/,
Хохирогч Н.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орны гудсан доороос түлхүүрээ аваад сэйфээ онгойлгож үзэхэд сэйфэн дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга, 1 хос алтан ээмэг, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлүүд байхгүй байсан." гэх мэдүүлэг /4 хх-ийн хэргийн 188-189 дэх тал/,
Фэйр валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /5 хх-ийн 21-22 дахь тал/.
Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхзаяагийн фейсбүүкээр танилцсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирж уулзсан Би Д гэх хүнтэй Дтой хамт хүргэж өгөхөөр болоод гарсан. Манай гэрт Амраа гэдэг хүүхэд 2 танихгүй хүүхэдтэй үлдсэн. Би Дтой хамт буцаж дэлгүүр орохоор гарсан гэх мэдүүлэг, /4 хх-ийн 191-192 дахь тал/,
Яллагдагч*******-ын мэдүүлэг /5 хх-ийн 151-152, 211-212 дахь тал/,
Яллагдагч *******ийн мэдүүлэг/ 5 хх-ийн 158-159, 215-212 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь *******той бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн.............................. тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн "Алтан цайдам ээж" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн .......................... тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .............................. тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................. тоот Д.Огийн эзэмшлийн зуны байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .................................. тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн "...................." нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн.......................... тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улаан эргийн 2-1 тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................ тоот Д.Огийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан;
Яллагдагч ******* нь ганцаараа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ........................ тоотод оршин суух Н.Рийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж, Самсунг-Эс-2 гар утас хулгайлж 4,013,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч *******,******* нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 170 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 171-173 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сийн өгсөн: “2016 оны 11 дүгээр 27-ны өглөө 07:00 цаг Улаан-Үүдээс дэлгүүр дээрээ иртэл хаалга цонх урд талаасаа эвдрэл гэмтэл байхгүй, баруун талын жижиг цонхоор орж дэлгүүрээс камерын хар хайрцаг, арын өрөөнд байсан монетан ээмэг гинж, шинэ хайрцагтай үнэртэй ус, жижиг мөнгөн ээмэг, бугуйвч, дэлгүүр дотроос архи том 17 ширхэг, жижиг 100гр архи10 ширхэг, Соёрхол 4 ширхэг, Evoк 0.75 2 ширхэг Хар сувд 2 ширхэг, Голд Чингис 0.75л 3 ширхэг, Титим 0,75 3 ширхэг, Улаанбаатар 0.5 3 ширхэг, тамхи сэнстэй Вэст 40 ширхэг, Улаан вэст 80 ширхэг, нарийн вэст 40 ширхэг, Davidaff 10 ширхэг, LD саарал 20 ширхэг, LD club 10 ширхэг, Mild 10 ширхэг, Сүлд 5 ширхэг, Band 10 ширхэг, цагаан Mild 10 ширхэг, гахайн дотор байсан бэлэн мөнгө 280,000 төгрөг 20,000-ын дэвсгэртээр 3 өдрийн орлого болох 400,000 төгрөг, Wovel шоколад 45 ширхэг, Chana 15 ширхэг, эмэгтэй хар арьсан түрийвч, нэгжний мөнгө бэлнээр 450,000, иогурт 2 ширхэг, савтай бэлэн гоймон 2 ширхэг, асаагуур 20 ширхэг эдгээр зүйлийг алдсан Нийт бэлэн мөнгө 1,170,000 төгрөг” гэх мэдүүлэг /2 хх-ийн 177, 195-199 дэх тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2 хх-ийн 210 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 211-216 дахь тал/, хохирогч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх Баянзүрх дүүргийн .......................... тоот хашаанд хувийн зуслангийн байшинтай юм. Уг байшиндаа зуны цагт очиж өвлийн цагт амьдардаггүй юм. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиход манай байшин зүгээр байсан, Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байшин дээр очиход манай байшингийн 1 давхрын унтлагын өрөөний цонхоор хулгайч ороод эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, Соёмбо архи 1 ширхэг, вино 2 ширхэг алдагдсан байсан." гэх мэдүүлэг /3 хх-ийн 5 дахь тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 15 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 15-22 дахь тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 3 хх-ийн 61 дэх тал/, хохирогч Д.Огийн өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 02 цаг 24 минутад миний утсанд халдлага болж байгаа талаар дохиолол дуугарсан. Тэгээд бид нар тэр шөнөдөө очиход байшингийн зүүн талд цонхны хаалт төмрийг эвдээд цонхыг нь эвдлээд орчихсон. Дотроос нь манай Дидиш хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нутаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд хулгайлсан эд зүйлүүдээ дараа нь хашаан дотор хаячихсан байхад нь олж авахад хяналтын камерын дуран нь алдагдсан байсан." гэх мэдүүлэг /3 хх-ийн 73 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 150 дахь тал/, хохирогч Н.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орны гудсан доороос түлхүүрээ аваад сэйфээ онгойлгож үзэхэд сэйфэн дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга, 1 хос алтан ээмэг, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлүүд байхгүй байсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн хэргийн 165-166 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19/ЦХ-02 дугаар хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 227 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19/ЦХ-03 дугаар хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 229-230 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19/ЦХ-04 дүгээр хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 232 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19/ЦХ-01 дүгээр хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 234-236 дахь тал/, Фэйр валуэшн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19/ЦХ-05 дугаар хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 240-241 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хууль /2015 он/-ийн 1.8 дугаар зүйлин 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
мөн шүүгдэгч нарын үйлдэл 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын хугацаанд үргэлжилж, шүүгдэгч *******ийг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор сэжигтнээр тооцсон /4 хх-ийн 171 дэх тал/ байх тул мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ нь 8 жил хүртэлх хугацаатай байхаар хуульчилсан байх тул Эрүүгийн хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хууль /2002 он/-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нар гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хууль /2015 он/-ийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ............... , эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******,******* нар хохирогч О.С, Д.А, Ц.Т, Д.О, Н.Р нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.
Хохирогч О.С, Д.А, Ц.Т, Д.О нар хохирлоо барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Рд 1,150,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч *******оос 2,863,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Рд олгох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хууль /2002 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн .......................... 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах / ... /-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж
мөн Баянзүрх дүүргийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор эрүүгийн 2016 2501 0085 дугаартай хэрэг, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар тогтоолоор 1906 00708 2601 дугаартай хэргийг яллагдагч нар хаана байгаа нь мэдэгдэхгүй, оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн байх тул Эрүүгийн хууль /2002 он/-ийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн”, 3 дахь хэсэгт Шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатнаас гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан буюу хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байх тул шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........................... тоотод үйл ажиллагаа явуулдаг О.Сийн эзэмшлийн ........................." нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 35 төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн 1,254,000 төгрөг хулгайлж, нийт 2,691,600 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн .................................. тоотод оршин суух Д.Аы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, элдсэн чонын арьс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүсний тоноглол, 1 шил соёмбо архи, 2 шил вино зэргийг хулгайлж 2,255,000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улаан эргийн 2-1 тоотод оршин иргэн Ц.Тын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хоёр хүний халдаг гудас, будаа агшаагч хулгайлж 516,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******, *******той нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .........................тоот Д.Огийн эзэмшлийн зуны байшинд хууль бусаар нэвтрэн орж DDISH хүлээн авагч, Кен брэндийн гар дрилл, угаалгын нунтаг, хяналтын камерын дуран хулгайлж 938,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь ганцаараа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ........................... тоотод оршин суух Н.Рийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж, Самсунг-Эс-2 гар утас хулгайлж 4,013,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч******* нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 129 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул хуулийг дахин хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.******* нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,560,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч ******* нь хохирогч Н.Эрэмпэлд хохирол төлсөн баримт байхгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогч Н.Рийн 4,013,000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч *******оос гаргуулан хохирогчид олгуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******ид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хууль /2002 он/-ийн ерөнхий хуулийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.7 дэх хэсэгт “арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч*******д ял оногдуулахад Эрүүгийн хууль /2002 он/-ийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.12 хэсэгт заасан “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд, эсхүл ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд, мөн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.7 дэх хэсэгт “арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөлд тооцож гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Өршөөлийн тухай хууль хамрагдах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55' дүгээр зүйлийн 55'1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 1 жил 3 сар 10 хоног хорих ял шийтгэл оногдуулж,
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Н.Рд 1,150,000 төгрөг төлсөн байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ”Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” заасан үндэслэлээр хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн шаардлагыг хангаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг хүлээн авагүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч******* бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн*******-ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг /2 хх-ийн 133, 152 дахь тал, 4 хх-ийн 22, 81 дэх тал/, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 14 хоногийг /4 хх-ийн 22, 81 дэх тал/ тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
Шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б, Б овогт Э-ийн Д нарыг давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэг, Эрүүгийн хууль /2002 он/-ийн ерөнхий ангийн 55' дүгээр зүйлийн 55'1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч *******ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан *******ид хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай
6. Шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ын цагдан хоригдсон 72 хоног, *******ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 2,863,000 /хоёр сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Р-д олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА