| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00494/и |
| Дугаар | 00584 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 00584
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00584 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10 тоотод оршин суух, Т овогт А-ын Э //-д холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00494/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22241999 тоот гэрээ байгуулан 99310913 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А6 /2018, blаск/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 105,225 төгрөг буюу нийт 1,097,440 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл телбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нар дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Үүнд:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуул миний бие зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөс 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 221,440 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байна.
2.Хэрвээ тохиролцсон хугацаандаа нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана.
З.Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.....гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь А.Эод холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 221,440 төгрөгийг тус тус Мобиком корпораци ХХК-д төлөхөөр, хугацаандаа нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг А.Э нь төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуул нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4917 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Мөн хариуцагч А.Э нь иргэн А.Эд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгожээ. /хх-ийн 13 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,889 төгрөгийн тал хувь болох 15,444.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,444.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Эоос улсын тэмдэгтийн хураамж 30,889 төгрөгийн тал хувь болох 15,444.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч А.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э-д холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,399 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 153,816.төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 105,225 төгрөг, нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 /хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 219,000 /хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 /хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 219,000 /хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 221,440 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг тус тус Мобиком корпораци ХХК-д төлөхөөр, хугацаандаа нийт 1,097,440 /нэг сая ерэн долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг А.Э нь төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуул нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,889 төгрөгийн тал хувь болох 15,444.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,444.5 /арван таван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Эоос улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 15,444.5 /арван таван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ