| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00604/и |
| Дугаар | 00585 |
| Огноо | 2019-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 00585
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00585 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 26-10 тоотод оршин суух, Б овогт Н С //-д холбогдох,
үндсэн зээлийн үлдэгдэл 1,977,416.77 төгрөг, зээлийн хүү 1,108,297.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,063.10 төгрөг, нийт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00604/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н овогтой С нь Капитал банктай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр №462 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авсан.
Барьцаа хөрөнгө:
-Цалингийн орлого
-2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №462 тоот зээлийн гэрээний 4.2.12-т заасан зээлдэгчийн бусад хөрөнгө
Зээлдэгч Н овогтой С нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 4,022,583.23 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,572,584.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,497.97 төгрөг, бүгд 5,604,665.88 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч Н овогтой Снь тус банктай байгуулсан №462 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллийг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Зээлийн №462 тоот гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 1,977,416.77 /Нэг сая есөн зуун далан долоон мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг 77 мөнгө/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 1,108,297.81 /нэг сая нэг зуун найман мянга хоёр зуун ерөн долоон төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 183,063.10 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг Н овогтой С-аас гаргуулж өгнө үү.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Н.Сугарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,977,416.77 төгрөг, зээлийн хүү 1,108,297.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,063.10 төгрөг, нийт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Снь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 1,977,416.77 төгрөг, зээлийн хүү 1,108,297.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,063.10 төгрөг, нийт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 3,268,777.68 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,250 төгрөгийн тал хувь болох 33,625 төгрөгийг хариуцагч Н.Сугараас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Н.Снь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Сугарт холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 1,977,416.77 төгрөг, зээлийн хүү 1,108,297.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,063.10 төгрөг, нийт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Снь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,268,777.68 /гурван сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун далан долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 3,268,777.68 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,250 төгрөгийн тал хувь болох 33,625 /гучин гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Н.Сугараас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Снь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ