| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00516/И |
| Дугаар | 00591 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 00591
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00591 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, эрэгтэй, Б овогт Х-ийн П //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 153/2019/00516/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хануугийн Пнь 1964 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт Должингийн 1 дэх хүү болж төрсөн. Ээж Должин нь 1967 онд Х.Пийг Хануу гэдэг хүнд өргүүлсэн. 1972 онд 1 дүгээр анид орж, 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Цэцэгсүрэнтэй гэр бүл болж тус нэгдлийхээ Бургасан бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Хөдөлмөр ХК болоход мөн малчнаар ажилласан. Х.П нь одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон....Х.П ахыг Даваасүрэн гэж дууддаг....Должин гэдэг хүнээс Хануу гэдэг хүн Х.П ахыг үрчилж авсан гэдэг юм. П ахыг өргөж авсны дараа айлгаад байсан учир нэрийг нь сольж Даваасүрэн гэж нэрлэсэн юм билээ....Х.П ахыг Даваасүрэн гэж дуудаад тухайн үеийн бүх бичиг баримтууд нь Даваасүрэн гэж явж байтал 2000 онд иргэний шинэчилсэн бүртгэлд орохдоо Х.П гэдэг нэрээр явдаг. 2000 оноос өмнө Даваасүрэн гэдэг нэрээр бичиг баримтад бүртгүүлээд явдаг байсан....Х.П ахын эхнэрийн нэрийг Цэцэгсүрэн гэдэг....Бадам гэдэг нь Хануу гэдэг хүний эхнэр байгаа юм. П ахын асарч авсан ээж нь байгаа юм....Х.Пийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлагаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Х.Пийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлагаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.П нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлагаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1459 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1982, 1986-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон Баярын бичиг, 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон Илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, Хануугийн Даваадорж, Чимэдцэрэнгийн Цэцэгсүрэн нарын 126/003830 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Должингийн Пийг Хануугийн П болгон өөрчилсөн 126/003829 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.Соёлоогийн ....Уг нь Даваасүрэн гэж дууддаг юм. Одоогоос 2-3 жилийн өмнө Даваасүрэнг П гэдэг нэртэйг нь мэдсэн юм. Хануугийн Даваасүрэн буюу П нь 10 анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригад буюу Бургасан бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн албыг 3 жилийн хугацаатай хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригад буюу Бургасан бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан. Би Даваасүрэнгийн хэдэн онд 10 дугаар анги төгссөн талаарх оныг нь мэдэхгүй байна. Би Даваасүрэн гэж хэлчихээд байна. П гэдэг нэртэй болсон гэсэн шүү.... гэх мэдүүлэг, гэрч Г.Жамбалдоржийн ....Би 1969-1993 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригад буюу Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан....Бид нар болохоор Даваасүрэн гэж дууддаг юм. Хануугийн Даваасүрэн гэдгээр нь сайн танина. Тэгтэл иргэний үнэмлэх дээр нь П гэж бичсэн байдаг юм байна. Би П гэдэг нэрийг нь саяхан л мэдлээ. Хануугийн Даваасүрэн буюу П нь эхнэр аваад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригад буюу Бургасан бригадад малчнаар нэгдэл тартал ажиллаж байсныг нь мэднэ.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7-16, 24, 25, 27, 28, 29, 30, 41-42, 43-44 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан ....Х.П ахыг Даваасүрэн гэж дууддаг....Должин гэдэг хүнээс Хануу гэдэг хүн Х.П ахыг үрчилж авсан гэдэг юм. П ахыг өргөж авсны дараа айлгаад байсан учир нэрийг нь сольж Даваасүрэн гэж нэрлэсэн юм билээ.... гэх тайлбар, гэрч Ч.Соёлоогийн ....Хануугийнх Пийг Должин гэдэг хүнээс үрчилж авсан. Ингэхдээ П гэдэг нэртэй байсан юм билээ. Хануугийнх үрчилж аваад Даваасүрэн гэдэг нэр өгсөн юм. Хануугийнх нь дандаа л Даваасүрэн гэж дууддаг юм. П буюу Даваасүрэнгийн үрчилж авсан эцгийнх нь нэрийг Санжаагийн Хануу, эхийнх нь нэрийг Бадам гэдэг байсан. Хануугийнх төрсөн нэг охин, өргөмөл ганц хүүтэй айл юм. Төрсөн ганц охиныг нь Хануугийн Дэндээ гэдэг. Пийн эхнэрийнх нь нэрийг Цэцэгсүрэн.... гэх мэдүүлэг, гэрч Г.Жамбалдоржийн ....Пийг төрсөн эхийн нэрийг Должин гэдэг байсан юм. Хануугийнх Должингоос Пийг өргөж авсан юм. Тэгээд Хануугийнх Даваасүрэн гэдэг нэр өгсөн юм. Харин иргэний үнэмлэх нь П нэрээр явдаг юм байна. Манай нутгийнхан Хануугийн Даваасүрэн гэдгээр нь мэднэ. Өргөж авсан ээжийнх нь нэрийг санахгүй байна. Хануугийнх хоёр хүүхэдтэй байсан. Даваасүрэн буюу П нь нэг эгчтэй. Одоо нас барсан. Пийн эхнэрийнх нь нэрийг Цэцэгсүрэн.... гэх мэдүүлэг, Хануугийн Даваадорж, Чимэдцэрэнгийн Цэцэгсүрэн нарын 126/003830 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Должингийн Пийг Хануугийн П болгон өөрчилсөн 126/003829 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1459 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1982, 1986-1992 онуудын 70 дугаар дансанд болон Баярын бичиг, Илгээлт гэх баримтуудад Даваасүрэн гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав. /хх-ийн 6, 7-16, 24, 25, 27, 28, 29, 30, 41-42, 43-44 дүгээр тал/
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1459 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1986 оны 70 дугаар дансанд нэхэмжлэгчийн цалин хөлс нь 7 дугаар сараас бичигдсэн байх ба уг баримтыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 10 дугаар тал/
Иймд Х.Пийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.П нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000238 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан талаарх Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2582 дугаартай архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19, 21 дүгээр тал/
Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Жамбалдорж, Ч.Соёлоо нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бурхад овогт Хануугийн П //-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлагаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ