| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Жамъяндорж,
хохирогч *******
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330001890109 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* ******* аймаг ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******, *******т *******, 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,
ургийн овогт гийн .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ы улсын дугаартай Тоёота Приус 20 загварын машины 4 ширхэг дугуй, цэнхэр өнгийн улсын дугааргүй Кросс SK-200GY-5 загварын мотоциклын 2 ширхэг дугуйг хутгаар зүсэж устган бага хэмжээнээс дээш 683,300 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлттэй танилцаагүй, гардаж аваагүй. Би энэ ******* гэдэг хүнтэй муудаж дугуйг нь хагалсан нь үнэн. Гэхдээ энэ хүн хулгай хийдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглээд машин барьдаг, мөн худал мэдүүлэг өгсөн байсан. Иймд хүнд та нар харилцан арга хэмжээ авч өгнө үү гэж би улсын яллагчид хэлсэн. Иймээс яллах дүгнэлттэй танилцаагүй юм.
Нэгдүгээрт Б.Энхтайван гэдэг хүн худал мэдүүлэг өгсөн байна гэж прокурорт хэлсэн. Шүүх үнэн мөнийг тогтоох байх. Яагаад худал мэдүүлэг өгсөн гэж байгаа юм вэ гэхээр энэ хүн машин болон мотоциклоо 2023 оны намар авсан гэж мэдүүлсэн байсан. Энэ мэдүүлэг бол худал юм. Хэрэг болохын урьд орой энэ хүн манай үхрийг арван хэдэн километр хөөсөн байсан. Өмнө нь удаа дараа хөөсөн. Би урьд энэ хүнд “Бидний малыг хөөснөөр ногоо ургахгүй. Харин бороо орвол ногоо ургана” гэж хэлсэн. Гэтэл ойлгохгүй мал хөөгөөд байхаар нь би дугуйнуудыг нь зүссэн нь үнэн. Гэхдээ энэ үйлдэл минь буруу байжээ гэж одоо бодож байна. Би бас зүрхний өвчтэй хүн. Энэ хүн бусад айлын гүү байвал хураалгана, үрээ байвал бас хураалгадаг байсан. Тэгээд эзэн нь ирээд авъя гэхээр авгай нь хэрүүл хийгээд өгдөггүй. Мөн энэ хүн архи ууж машин барина, мөн янз бүрийн хулгай хийдэг тухай сумынхаа цагдаад хэлдэг. Би ер нь зарим хүмүүсийг нэг талд үйлчилж байна гэж харж байгаа. Миний хувьд мал хөөлгөж туулгаж байгаад уур хүрсэн. Бидэнд өөр өс хонзон байхгүй. Тухайн өдөр машин болон мотоциклийн дугуйг нь хагалсан. Б.Энхтайвангийн эхнэр нь харж байсан. Би ямар учраас энэ хэргийг үйлдсэн болохоо хэлсэн. Болох юм болдгоороо болох байх, энэ гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна....гэв.
- Хохирогч Д.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавар гэр бүлээрээ “Шинэ ус” гэх газар малаа төллүүлээд нутаглаж байсан. ******* гэдэг хүний үхэр, адуу нь байнга тэр хавиар нутаглаж байдаг. Манай гэрийн гадуур ирдэг хашаа хороо эвддэг. Би яг тэр үед бол гэрээсээ хөндийрүүлдэг. Учиргүй хөлс баасанд нь холиод туудаггүй. Би өөрөө малчин хүний хүүхэд, өөрөө ч олон жил мал маллаж байна. Би өвлийн түлээгээ бэлдэх гээд хөрзөнгөө хураамаар байдаг. Гэтэл энэ ахын адуу яг манай хөрзөн дээр тийрээд байж байдаг. Тэгээд хөрзөнгөөсөө холдуулаад хөөхөөр энэ ах уурлаж дарамталдаг, занал хийдэг, ална гэдэг, голомтыг чинь самарна гэдэг. Саяхан энэ ах 08 дугаар сарын 10-ны өдөр мотоциклтой ирж заналхийлсэн. 08 дугаар сарын 14-ний өдөр гэрийнх нь гадаа бэлчиж байсан хонийг туугаад нэг хургыг дайрсан, хөл нь хугарсан байсан. Одоо тэр хурга минь гэрийнхээ гадаа байгаа. Мөн хавар энэ айлын малыг би хөөдөггүй. Тэр өдөр би энэ айлын үхэрт огт ойртоогүй юм. Гэтэл энэ хүн миний үхрийг хөөсөн гэж ойлгоод цонхоо онгойлгоод ална гээд эхнэр бид хоёрыг загнасан. Тэгээд би гэртээ очоод усанд явсан юм. Энэ хооронд эхнэрийг минь айлгаад хутга гаргаж ирээд эхнэр хүүхэд айлгаад үнэхээр дарамттай байна. Би Приус машин, мотоциклио ашигладаг байсан. Би орж ирсэн дугуй авсан. Яг шинэ бол биш. Приус машиныг аваад 2 жил болж байгаа, Кросс мотоциклоо аваад 1 жил гаруй болж байна. Хагалсан дугуйнуудаа төлүүлчихвэл өөр нэхэмжлэх зүйл байхгүй, 683000 төгрөг нэхэмжилж байгаа...гэв.
Эрүүгийн 2330001890109 дугаартай хэргээс:
- Яллагдагч Д.Бат-Эрдэнийн: Би прокурорын тогтоолтой танилцсан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой миний бие ******* сумын 2 дугаар баг гэх газарт байх хөдөө гэртээ үхрээ бэлчээр дээр нь харахад гэртээ ойрхон байсан. Манай үхэр дотор нялх хурга унтаад өгсөн байхаар нь манай туслах малчин тэр хургыг аваад гэрийнхээ үүдэнд хонуулаад маргааш өглөө бэлчээртээ байсан үхрээ харах гээд очсон чинь манай үхэр байхгүй байхаар нь урьд шөнө нь авсан хургаа саахалт айлын хүн болох Энхтайваны хонинд тавиад ойр хавиар хайсан чинь олдохгүй байхаар нь саахалт айлын хүн болох Энхтайваныг манай үхрийг хөөчихлөө гэж бодоод 10 гаруй километр газар явж хайж олж авсан. Би үхрээ олж авсны дараа Энхтайвантай уулзаж “манай үхрийг бэлчээр дээрээс нь хөөлөө ” гэж бид хоёр маргалдсан. Тэгээд би эргээд гэрлүүгээ хөөж байгаад буцаад Энхтайвантай уулзахаар гэррүү нь очиход Энхтайван худаг руугаа машинтайгаа явж байхаар нь “эр хүмүүс байна учраа олъё” гээд араас нь явсан чинь надаас зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би уур хүрээд үхэр хөөдөг машиных нь дугуйг хагална гээд Энхтайваны гэр рүү очоод гэрийнх нь гадаа байсан цагаан өнгийн улсын дугаартай Приус 20 маркийн машины 4 дугуйг нь өөрийн машинд байсан хятад улсад үйлдвэрлэсэн шар бариултай хуучин хутгаар хатгаад 4 дугуйг нь хагалаад, хажууд нь байсан “Крос” гэсэн мотоциклийн хоёр дугуйг мөн хагалчихаад худаг руугаа яваад өгсөн...гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,
- Хохирогч *******ы: Би аргал түүж ирчхээд аргалаа буулгачхаад гэртээ ороод цайгаа уугаад сууж байхад нь дахиад ирээд гэрийн гаднаас “гөлөг минь үхэр хаана байна, үхэр хөөж ир” гээд бахираад байхаар нь би гэрээс гарах гэхэд манай эхнэр Ариунжаргал нь намайг гаргахгүй чи яах гээд юм бэ гээд манай эхнэр Ариунжаргал гараад очиход нь машиныхаа цонхыг онгойлгочихсон “чамайг ална, голомтоор чинь түйвээнэ” гэж бахирч байгаад явсан. Би төд удалгүй ачааныхаа машиныг асаагаад худаг руу усанд яваад ирэхэд манай эхнэр Ариунжаргал өөдөөс амдаж ирээд нь сая ирээд машин болон мотоциклийн дугуйг хутгаар бүгдийг хагалчихлаа гэхээр нь би машин мотоциклоо тойроод үзэхэд миний машины 4 дугуй, мөн мотоциклийн 2 дугуйг нь зүсээд хагалсан байсан. 2022 оны хавар буюу 04 сард манай хургатай хонин дотор Д.Бат-Эрдэнийн хагас үхэр нь ирсэн байхаар нь би хургатай хонио ялгаж авч байхад ******* нь ирээд намайг “үхэр мал хөөлөө, чамайг ална шүү гөлөг минь” гээд загнаад байхаар нь “нялх төлийг танай үхэр гишгэчхээд байна, бас төл мал дагаж явчхаад байна” гэж маргалдаж байсан. Өөр ямар нэгэн зүйл болж байгаагүй.Би тухайн хүнээр өөрийнхөө эд хөрөнгийг бүрэн бүтэн болгож авмаар байна. Одоо яг төлийн цаг болохоор мал хардаг хоёр унааг минь хөдлөхгүй болгосонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,
-Гэрч :..Би ******* сумын 2 дугаар багийн нутаг гэх газар нөхөр хүүхдийн хамт нутагладаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед гэрийнхээ хойд талд нөхөр *******гийн хамт аргал түүгээд явж байхад гэх хүн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд манай нөхрийг “үхэр хаана байна, үхэр олж өг” гэхээр нь манай нөхөр ******* “та юу яриад байгаа юм бэ, юун үхэр вэ” гэхэд нь машин дотроосоо “ална шүү гөлөг минь, чамайг амьд явуулахгүй, голомтоор чинь хүйс тэмтэрнэ” гээд бахираад байхаар нь би хажуунаас нь “та уурласан байна, тайвшир” гэхэд намайг “чи хуцаад бай, хуцалгүй хөөж авчир” гээд бахираад байсан. Бид хоёр аргалаа түүж ирчихээд аргалаа буулгачихаад гэртээ ороод цайгаа уугаад сууж байхад нь дахиж ирээд гэрийн гаднаас “гөлөг минь үхэр хаана байна, үхэр хөөж ир” гээд бахираад байхаар нь манай нөхөр ******* гэрээс гарах гэхэд би *******г гаргахгүй чи яах гээд юм бэ гээд би өөрөө гараад очиход Бат- Эрдэнэ нь машиныхаа цонхийг онгойлгочихсон, “үхэр хөөгөөд ир гөлөг минь чамайг ална, голомтоор чинь түйвээнэ” гэж бахирч байгаад явсан. Удалгүй манай нөхөр ******* нь ачааныхаа машиныг асаагаад худаг руу усанд яваад өгсний дараа ******* нь буцаж ирээд машинаасаа хутга барьж бууж ирээд манай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй, мөн мотоциклийн 2 дугуйг нь хутга шааж хагалчихаад машиндаа суугаад зүүн тийшээ явсан. Тэгээд би *******г ирэхээр нь би болсон явдлын тухай хэлэхэд ******* цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.Манайх малын төл эхэлсэн, энэ их ажлын хажуугаар юун хүний мал хөөх завгүй амьдарч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээс “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* сумын 2 дугаар багийн нутаг Шинэ-ус гэх газар байв. Тухайн газар нь монгол гэр, гэрийн баруун талд цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгсэл нь Доржготовын Энхтайвангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байв. Тухайн үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр болж улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд талын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 3 сантиметр зүсэж хагалсан, жолооч талын арын дугуйг Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын арын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын урд дугуйг шалгахад Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард болон урд 3887 СҮЭ улсын дугаар байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр зүүн хойд талд 5 метрт байх цэнхэр өнгийн Крос SK-200GY-5 маркийн мотоциклд үзлэгийг эхлүүлэв. Тухайн мотоцикл хар өнгийн бензиний банктай хар өнгийн суудалтай, цэнхэр өнгийн ачаатай тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн урд талын дугуйг шалгахад 21 размерын хуучин дугуйг 18 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард талын дугуйг шалгахад 5 сантиметр зүсэж хагалсан байв...” гэх тэмдэглэл /хэргийн 4-5-р хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2302103 дугаартай “...Нийт эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнийг 683,333.3 буюу 683,300 /зургаан зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-38 дугаар хуудас/
-Тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь мал бэлчээрийн асуудлаас шалтаглан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт нутаглах хохирогч *******ы гэрийн гадна байсан түүний улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины 4 ширхэг дугуйг болон мөн цэнхэр өнгийн улсын дугааргүй Кросс SK-200GY-5 загварын мотоциклын 2 ширхэг дугуйг хууль бусаар хутгаар зүсэж хагалан устгаж бага хэмжээнээс дээш буюу 683,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Нэгдүгээрт Б.Энхтайван гэдэг хүн худал мэдүүлэг өгсөн байна гэж прокурорт хэлсэн. Шүүх үнэн мөнийг тогтоох байх. Яагаад худал мэдүүлэг өгсөн гэж байгаа юм вэ гэхээр энэ хүн машин болон мотоциклоо 2023 оны намар авсан гэж мэдүүлсэн байсан. Энэ мэдүүлэг бол худал юм. Хэрэг болохын урьд орой энэ хүн манай үхрийг арван хэдэн километр хөөсөн байсан. Өмнө нь удаа дараа хөөсөн. Би урьд энэ хүнд “Бидний малыг хөөснөөр ногоо ургахгүй. Харин бороо орвол ногоо ургана” гэж хэлсэн. Гэтэл ойлгохгүй мал хөөгөөд байхаар нь би дугуйнуудыг нь зүссэн нь үнэн. Гэхдээ энэ үйлдэл минь буруу байжээ гэж одоо бодож байна. Энэ хүн бусад айлын гүү байвал хураалгана, үрээ байвал бас хураалгадаг байсан. Тэгээд эзэн нь ирээд авъя гэхээр авгай нь хэрүүл хийгээд өгдөггүй. Мөн энэ хүн архи ууж машин барина, мөн янз бүрийн хулгай хийдэг тухай сумынхаа цагдаад хэлдэг. Миний хувьд малаа хөөлгөж туулгаж байгаад уур хүрсэн. Бидэнд өөр өс хонзон байхгүй. Тухайн өдөр машин болон мотоциклийн дугуйг нь хагалсан. Б.Энхтайваны эхнэр нь харж байсан. Би ямар учраас энэ хэргийг үйлдсэн болохоо хэлсэн. Болох юм болдгоороо болох байх, энэ гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна ” гэх,
хохирогч *******ы “...би ачааныхаа машиныг асаагаад худаг руу усанд яваад ирэхэд манай эхнэр Ариунжаргал өөдөөс амдаж ирээд нь сая ирээд машин болон мотоциклийн дугуйг хутгаар бүгдийг хагалчихлаа гэхээр нь би машин мотоциклоо тойроод үзэхэд миний машины 4 дугуй, мөн мотоциклийн 2 дугуйг нь зүсээд хагалсан байсан” гэх,
гэрч “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед гэрийнхээ хойд талд нөхөр *******гийн хамт аргал түүгээд явж байхад гэх хүн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд манай нөхрийг үхэр хаана байна, үхэр олж өг гэхээр нь манай нөхөр ******* “та юу яриад байгаа юм бэ, юун үхэр вэ” гэхэд нь машин дотроосоо “ална шүү гөлөг минь, чамайг амьд явуулахгүй голомтоор чинь хүйс тэмтэрнэ” гээд бахираад байхаар нь би хажуунаас нь “та уурласан байна, тайвшир” гэхэд намайг “чи хуцаад бай, хуцалгүй хөөж авчир” гээд бахираад байсан. Тэгээд бид хоёр аргалаа түүж ирчихээд аргалаа буулгачихаад гэртээ ороод цайгаа уугаад сууж байхад нь дахиж ирээд гэрийн гаднаас “гөлөг минь үхэр хаана байна, үхэр хөөж ир” гээд бахираад байхаар нь манай нөхөр ******* гэрээс гарах гэхэд би *******г гаргахгүй чи яах гээд юм бэ гээд би өөрөө гараад очиход Бат- Эрдэнэ нь машиныхаа цонхийг онгойлгочихсон, “үхэр хөөгөөд ир гөлөг минь чамайг ална, голомтоор чинь түйвээнэ” гэж бахирч байгаад явсан. Тэгээд төд удалгүй манай нөхөр ******* нь ачааныхаа машиныг асаагаад худаг руу усанд яваад өгсний дараа ******* нь буцаж ирээд машинаасаа хутга барьж бууж ирээд манай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй, мөн мотоциклийн 2 дугуйг нь хутга шааж хагалчихаад машиндаа суугаад зүүн тийшээ явсан...” гэх мэдүүлгүүд,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Тухайн үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр болж улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд талын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 3 сантиметр зүсэж хагалсан, жолооч талын арын дугуйг Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын арын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын урд дугуйг шалгахад Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард болон урд 3887 СҮЭ улсын дугаар байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр зүүн хойд талд 5 метрт байх цэнхэр өнгийн Крос SK-200GY-5 маркийн мотоциклд үзлэгийг эхлүүлэв. Тухайн мотоцикл хар өнгийн бензиний банктай хар өнгийн суудалтай, цэнхэр өнгийн ачаатай тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн урд талын дугуйг шалгахад 21 размерын хуучин дугуйг 18 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард талын дугуйг шалгахад 5 сантиметр зүсэж хагалсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2302103 дугаартай “...Нийт эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнийг 683,333.3 буюу 683,300 /зургаан зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч *******д холбогдох уг хэрэгт хяналтын прокурор Б.Жамъяндоржоос 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 89 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 16.28 цагт ******* аймгийн Прокурорын газрын 108 тоод өрөөнд гардуулах ажиллагааг явуулсан боловч яллагдагч Д.Бат-Эрдэнийн зүгээс хүлээн аваагүй болох нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, СД бичлэг зэргээр нотлогдоно.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хяналтын прокурор Б.Жамъяндоржоос яллагдагч Д.Бат-Эрдэнийн “Яллах дүгнэлт гардаж аваагүй” үйлдлийг дуу-дүрсний бичлэгээр баримтжуулан, хэргийг шүүхэд шилжүүлсэн хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ ” гэсэн зохицуулалтанд нийцсэн байгааг дурдъя.
3. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэж заасны дагуу хохирогч *******д учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******д учирсан хохирлыг “175.80.15-тай дугуй 4 ширхэг 353.333.3, Кросс мотоциклийн 21-тэй дугуй 2 ширхэг-300.000, Кросс мотоциклийн 21-тэй олгой 2 ширхэг-30000 төгрөг, нийт 683.300 төгрөг” гэж тогтоожээ.
Харин шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн зүгээс 2302103 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцан,“ үнэлгээтэй санал нийлэхгүй ” гэсэн байх боловч машин, мотоциклийн дугуйны алины үнэлгээг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаарх тодорхой гомдол, нотлох баримтыг хэрэгт болон шүүхийн шатанд гаргаагүй байна.
Иймд тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэсэн зохицуулалтанд харшлаагүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн, хохирогч *******ы эзэмшлийн машины 4 ширхэг дугуй, мотоциклийн 2 ширхэг дугуйнуудыг хутгаар зүсэж устгасан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар “шүүгдэгч ******* 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, гэх газар хохирогч *******тай өмнө үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг болон мөн цэнхэр өнгийн улсын дугааргүй крос SK-200GY-5 маркийн мотоциклын 2 ширхэг дугуйг хууль бусаар хутгаар зүсэж хагалан тухайн эд юмсыг зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болгож гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 683,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тухайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 683,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг барагдуулаагүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлтийг гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт бүрэн дүүрэн, хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн гэм буруугийн талаар гаргаж буй “Б.Энхтайван гэдэг хүн худал мэдүүлэг өгсөн байна гэж прокурорт хэлсэн. Энэ хүн машин болон мотоциклоо 2023 оны намар авсан гэж мэдүүлсэн байсан. Хохирогч машин мотоциклоо авсан хугацаагаа худал хэлсэн гэж би бодож байна. Гэтэл хохирогч худал мэдүүлэг өгсөн байхад худал мэдүүлэг өгсөн гэж тухайн хүнд хариуцлага тооцохгүй юм уу. Хэрэг болохын урьд орой энэ хүн манай үхрийг арван хэдэн километр хөөсөн байсан. Өмнө нь удаа дараа хөөсөн байсан. Мөн энэ хүн архи ууж машин барина, янз бүрийн хулгай хийдэг тухай сумынхаа цагдаад хэлдэг. Би ер нь зарим хүмүүсийг нэг талд үйлчилж байна гэж харж байгаа. Болох юм болдгоороо болох байх энэ гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна. Би ямар учраас энэ хэргийг үйлдсэн болохоо хэлсэн ” тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн зүгээс хохирогч *******ы автомашины 4 дугуй, мотоциклийн 2 дугуйг хутгаар зүсэж хагалсан үйлдлээ үгүйсгээгүй боловч тухайн үйлдэл нь “ *******ы малыг нь хөөсөнтэй ” шалтгаантай гэж гэм буруугийн талаар маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй ба мөн энэ шалтгаан нь түүний үйлдсэн уг гэмт хэргийг үгүйсгэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* “ Миний Кросс мотоцикль Хятад мотоцикль, 2022 оны намар 10 сард 3.600.000 төгрөгөөр авч байсан” гэж мэдүүлж, улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан цаг, хугацааны талаар ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй ба энэ талаар мөрдөгчөөс асууж, тодруулсан зүйл хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч *******эс маргаж буй “ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан цаг, хугацаа” нь тухайн хэргийн үйл баримт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон автомашин, мотоциклийн дугуйны үнэлгээнд нөлөөлөхгүй, хэрэгт ач холбогдолгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн зүгээс тухайн автомашин, мотоциклийн салгаж болох эд хөрөнгө дугуйг хутгаар зүсэж устгасан, энэ эд зүйлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр нэг бүрийн шинжээр тодорхойлон хэрэгт тогтоосон тул дээрх тээврийн хэрэгслийг худалдан авсан цаг хугацааг хэрэгт заавал тогтоох, мөн уг машины, мотоциклийн дугуйг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагагүй юм.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг гарсан гэх гомдол, мэдээллийг үндэслэн мөрдөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр уг хэрэг гарсан гэх газарт хохирогч *******ы эзэмшлийн улсын дугаартай Приус-20 загварын автомашин, Кросс SK-200GY-5 загварын мотоциклд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн, гэрэл зургаар баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй хийгээд уг автомашины 4 ширхэг дугуй, мотоциклийн 2 ширхэг дугуй хаягдсан болохыг хохирогч *******аас хэрэгт “ Би мотоцикл, машиныхаа дугуйнуудыг засуулах гээд ******* сумын засвар дээр очсон чинь засвар авахгүй гэхээр нь тэр дугуй засварын гадаа орхиод явчихсан. Тэгээд дараа нь авах гээд очсон чинь ачуулаад хаячихсан гэж хэлсэн ” гэж мэдүүлсэн байгааг дурдъя.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, гэх газар хохирогч *******тай өмнө үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг болон мөн цэнхэр өнгийн улсын дугааргүй Кросс SK-200GY-5 маркийн мотоциклын 2 ширхэг дугуйг хууль бусаар хутгаар зүсэж хагалан тухайн эд юмсыг зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болгож устгасан үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдсон хийгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог.
Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “.. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд талын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 3 сантиметр зүсэж хагалсан, жолооч талын арын дугуйг Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын арын дугуйг шалгахад Dunlop маркийн 175х80х15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Жолоочийн эсрэг талын урд дугуйг шалгахад Dunlop маркийн 175x80x15 размертай дугуйг 4 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард болон урд улсын дугаар байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр зүүн хойд талд 5 метрт байх цэнхэр өнгийн Крос SK-200GY-5 маркийн мотоциклд үзлэгийг эхлүүлэв. Тухайн мотоцикл хар өнгийн бензиний банктай хар өнгийн суудалтай, цэнхэр өнгийн ачаатай тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн урд талын дугуйг шалгахад 21 размерын хуучин дугуйг 18 сантиметр зүсэж хагалсан байв. Тээврийн хэрэгслийн ард талын дугуйг шалгахад 5 сантиметр зүсэж хагалсан байв” гэж тэмдэглэгдсэн, мөн гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэвэл уг дугуйнуудыг сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах, хэрэглэх боломжгүй болсон хийгээд уг эд хөрөнгийг устгагдсан гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Иймд яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозид заасан “устгасан, гэмтээсэн” гэх тус тусдаа шинжийг тухайн үйлдэлд тохирох шинжээр тогтоолгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул “ устгасан ” гэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас 683.300 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдсон, яллах дүгнэлт үйлдсэн болон улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч *******ы эд хөрөнгөд 683.333.3 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн машин, мотоциклийн дугуйнуудыг нь хутгаар хатгаж зүсэж устгасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
7. Шүүх шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл “ үхэр хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******ы эзэмшлийн машин, мотоциклийн дугуйнуудыг хутгааж зүсэж устгаж эд хөрөнгийн эрхэд нь зориуд хохирол учруулсан байх буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ы машины 4 дугуй, мотоциклийн 2 ширхэг дугуй, олгой хаймар устгагдаж түүнд 683.300 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2302103 дугаартай “175.80.15-тай дугуй 4 ширхэг 353.333.3, кросс мотоциклийн 21-тэй дугуй 2 ширхэг-300.000, кросс мотоциклийн 21-тэй олгой 2 ширхэг-30000 төгрөг, нийт 683.300” гэх дүгнэлтээр нотлогдох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 683.300 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байдал болон хохирол төлбөрийг төлөөгүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******д учирсан 683,300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн зүгээс Прокурорын дээрх дүгнэлттэй холбогдуулан тайлбар гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн зүгээс “ үхэр хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн өдөр тутам мал хариулга, уналгад ашигладаг автомашин, мотоциклийн бүх дугуйг хутгаар зүсэж устгасан буюу гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөөгүй, гэм буруугийн талаар нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр маргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, улсын яллагчаас шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан үндэслэл, мөн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгод нийцээгүй гэж үзнэ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт ирүүлсэн ******* гэсэн бичвэртэй, 1 минут 51 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 683300 төгрөгийг гаргуулж хохирогч ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн *******д олгосугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хэрэгт ирүүлсэн “*******” гэсэн бичвэртэй, 1 минут 51 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН