Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Булганчимэг

шүүгдэгч П.Дэлгэрмандал, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:              

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 24-нд Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  ах, эгч дүү, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ПЮ91042453/ Бууч овогт Пүрэвдоржийн Дэлгэрмандалд холбогдох 201624000990 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Пүрэвдоржийн Дэлгэрмандал Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг ТЭЦ-4-ийн урд талын замд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 50 минутын орчим Хьюндай Аксент Верна маркийн 21-68 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас  Тоёото Королла Аксио маркийн 15-37 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Г.Амартүвшинд 1.215.000 төгрөгний шууд хохирол учруулж,

мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Дэлгэрмандал шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз Мөнхбаатар над руу утсаар залгаад “найз нь согтуу байна, найздаа машин бариад  гурвалжин ороод өгөөч” гэсэн. Тэгээд машиныг нь барьж яваад Тоёото Королла Аксио маркийн 15-37 УБҮ улсын дугаартай машиныг мөргөсөн. Би сандарсандаа зугатсан нь үнэн. Гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч П.Дэлгэрмандалын хувийн байдалтай холбоотойгоор:

тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 54/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 55 /,жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58/, ял шалгах хуудас /хх-ийн 59/,  

гэрчээр О.Нандин-Эрдэнэ: Би Дэлгэрмандалын эхнэр нь байгаа юм.Дэлгэрмандал нь 1991 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн одоо 25 настай. Эцэг эхээсээ ганцаараа айлын нэг хүүхэд. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 1999 онд Нийслэлийн 78 дугаар сургуульд элсэн суралцаад 2007 онд 8 дугаар ангиа төгссөн. Төгсөөд л хувиараа л ачигч хийж байгаа. Аав ээж нь бага байхад нь өнгөрсөн одоо хамаатаныхаа ах эгч 2-той хамт амьдарч байсан. Бид 2 нэг жилийн өмнө орсон. Одоо би төрөх гэж 6 сартай жирэмсэн байгаа. Зан чанарын хувьд их даруухан хүнд их тусархуу архи дарс уухгүй харин тамхи бол татдаг одоо хувиараа л ачигч хийж мөнгө олдог залуу байгаа юм ямар ч байсан амьдралын төлөө л гэсэн хүн байгаа юм. /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Пүрэвдоржийн Дэлгэрмандал Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг ТЭЦ-4-ийн урд талын замд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим Хьюндай Аксент Верна маркийн 21-68 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж Тоёото Королла Аксио маркийн 15-37 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Г.Амартүвшинд 1.215.000 төгрөгний шууд хохирол учруулаад  мөн дүрмийн 2.5 а/, в/ заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Г.Амартүвшин:...”2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-н урд талын зам дээр миний нэр дээр байдаг 15-37 УБҮ  улсын дугаартай Тоёото аксио маркийн автомашиныг манай эхнэр Т.Адилбиш унаж яваад машинд мөргүүлсэн байсан. Ослоос болж миний машинд нийт 1.360.400 төгрөгний хохирол учирсан юм. Харин машин барьж явсан манай эхнэр Адилбишийн биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйлгүй энэ хохиролоо мөргөсөн жолооч Дэлгэрмандалаас бүрэн гаргуулан авч машин тэргээ засуулсан байгаа. Тийм болохоор миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ямар нэгэн санал гомдол байхгүй тул шүүх хуралд суухгүй. Төлбөрөө бүрэн гаргуулан авсан гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. /хх-ийн 8-9/

 

гэрч Т.Адилбиш:..2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-н урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр нөхөр Амартүвшин нэр дээр байдаг 15-37 УБҮ улсын дугаартай Тоёото Аксио Королло маркийн автомашинтай машиндаа ганцаараа явж байгаад урдуур автобус гарахаар нь зам тавьж өгөөд зогсож байтал миний машины араас тас гээд л явчихсан тэгтэл араас мөргөсөн машин шууд буцаж эргээд шууд зугтаад яваад өгсөн би араас нь уг машины номерийг хараад л хоцорсон юм. Машинд 2 залуу харагдаж байсан. Уг ослоос болж миний машинд 1.360.400 төгрөгний хохирол учирсан. Уг мөргөөд зугтаасан машин 21-68 УБВ  улсын дугаартай Верна Аксент маркийн автомашин байсан. Миний унаж явсан машины араас мөргөөд л шууд зугтаагаад яваад өгсөн надтай уулзсан асуудал байхгүй би өөрөө номерыг нь хараад л үлдсэн юм. Ер нь гомдолтой байна гэхдээ машин манай нөхрийн нэр дээр байдаг болохоор энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр манай нөхөр Амартүвшин оролцоно.  /хх-ийн 15/,

 

гэрч Ц.Мөнхбаатар:..2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө хөдөөнөөс ирсэн нэг найзын хамтаар шөнөжин архи уугаад өглөө гэртээ ирээд тэгээд гурвалжин орох гээд согтуу гараагүй болохоор машинаа барьж чадахгүй найз Дэлгэрмандалыг дуудсан юм. Тэгээд Дэлгэрмандалаар 21-68 УБВ улсын дугаартай Верна аксент маркийн автомашинаа бариулаад Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-н урд зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад урдаа явсан машины араас мөргөсөн юм. Тухайн үед би урд суудал дээр унтаад явж байсан яг яаж араас нь мөргөсөнг мэдэхгүй нэг мэдэхэд л тас гээд явчихсан тэгэхээр нь би найз Дэлгэрмандалдаа хандан наад машин чинь даатгал байхгүй гэтэл Дэлгэрмандал сандраад зам дээрээ эргээд зугтаад яваад өгсөн юм тэгээд хэсэг байж байгаад буцаад иртэл нөгөө мөргүүлсэн машин алга болсон байсан. Тэр мөргүүлсэн машины яг араас нь очоод мөргөсөн байсан. Тухайн үед би согтуу дээр нь унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Дараа нь Дэлгэрмандалаас сонсоход урдаа явсан машиныг гүйцэж түрүүлээд гараад иртэл урдаас том машин гараад ирсэн тэгэхээр нь өөрийнхөө урсгаллуу дартал урдаа байсан машины араас мөргөсөн гэж байсан. Тухайн ослоос болж миний машинд сүртэй гэмтэл учирсан зүйл байхгүй урд копуд жаахан хонхойсон өөр зүйл байхгүй өөрийнхөө машины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед машиндаа Дэлгэрмандал бид 2 л явсан өөр хүн байгаагүй. Уул нь миний машин гэхдээ нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа юм. Гэхдээ гэрээ хийгээгүй амаараа тохироод л 2.5 сая төгрөгөөр авсан машин юм./хх-ийн 29/ гэсэн,

Вендо ХХК-ний 8643 дугаартай үнэлгээний тайлангаар: Тоёота Королла аксио маркийн 15-37 УБҮ улсын дугаартай автомашинд 1.215.000 төгрөгийн шууд, 1.360.400 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон гэх дүгнэлт /хх-ийн 33/

 

Шинжээчийн 685 дугаартай:Дэлгэрмандал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 15-37 УБҮ улсын дугаартай Тоёото Аксио маркийн автомашины жолооч Т.Адилбиш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндсэлгүй байна. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн сэжигтэн, яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч П.Дэлгэрмандалын  мөрдөн байцаалтын шатанд:

яллагдагчаар П.Дэлгэрмандал:...“2016  оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим манай найз Мөнхбаатар утсаар яриад найз нь архи уусан машинаа барьж чадахгүй байна чи ирээд машин бариад өгөөч гэж хэлсэн тэгээд би гэрийнх нь гадаа уулзаад Мөнхбаатарын 21-68 УБВ улсын дугаартай Верна аксент маркийн автомашиныг бариад гурвалжин орох гээд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 50 минутанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 цахилгаан Станцын урд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр явж байгаад урдаа байгаа машиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд ортол урдаас том машин гараад ирсэн тэгэнгүүт өөрийнхөө урсгаллуу дараад ортол урд зам дээр түгжирээд зогсож байсан 15-37 УБҮ улсын дугаартай Тоёото аксио маркийн автомашиныг арын гуфер хэсгийг мөргөсөн юм. Тэгээд л сандраад машинаа ухрааж байгаад эргүүлээд айгаад шууд зугтаад яваад өгсөн юм. Тухайн ослын газраас би зугтааж явж байгаад тайвшираад өөрийнхөө бурууг ойлгоод осол гарснаас хойш нэг цагийн дараа өөрөө мөргөсөн машинаа унаад Баянгол дүүргийн замын цагдаа дээр ирсэн юм. Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаатай замын хөдөлгөөн их машин тэрэгний хурд удааширсан түгжирсэн байдалтай байсан харин цаг агаар таатай байсан. Урд копуд хэсэг жаахан газарт хонхойсон байсан өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй би сайн дураараа машиныг нь янзлуулж өгсөн байгаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна надад хөнгөн ял оноож өгнө үү. /хх-ийн 51/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  иргэний нэхэмжлэгч /хх-ийн  8-9/, гэрчийн мэдүүлэг/хх-ийн 29/, Вендо ХХК-ний 8643 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33/,  шинжээчийн  685 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Иймд Тээврийн прокурорын газраас П.Дэлгэрмандалд холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул

Бууч овогт Пүрэвдоржийн Дэлгэрмандалыг Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч П.Дэлгэрмандалд ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                

1.Бууч овогт Пүрэвдоржийн Дэлгэрмандалыг Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч П.Дэлгэрмандалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.П.Дэлгэрмандалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч П.Дэлгэрмандал цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.П.Дэлгэрмандалын 594185 дугаартай В ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6.П.Дэлгэрмандалд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Дэлгэрмандалд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

       

 

                             

                

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ