Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар  2023/ШЦТ/995

 

 

 2023          7           18                                        2023/ШЦТ/995

         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Н-ын М-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 01584 2168 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвийн ногооны лангууны түгээгчийн туслах ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт ..................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Д овогт Н-ын М, /РД:............./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн эмнлэгийн эсрэг талд байх "CU" дэлгүүр дотор хохирогч Б.Бий эзэмшлийн 480,000 төгрөгний үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшиж, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад маргах зүйл байхгүй” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/,

            Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 17 дахь тал/,

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бий өгсөн: “би 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 39 минутанд Баянзүрх дүүргийн эмнэлэгийн замын эсрэг талын CU-д үйлчлүүлээд тооцоо хийгээд гар утсаа тооцоо хийх газарт нь үлдээгээд гарсан байсан. Тухайн газраас дүүргийн эмнэлэг ороод хоёр хүүхдээ үзүүлээд гарч явахдаа гар утсаа CU-д үлдээснээ санасан.Тухайн байгууллагын кассын ажилтнаар нь хяналтын камер шүүлгэж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний гар утсан дээр өөрийн гар утсыг тавиад хамт аваад гарсан байсан. CU-д үйлчлүүлэхдээ 2 удаа картаа зуруулсан байсан. ... Хар өнгөтэй, өнгөгүй гар утасны гэр, дээрээ ногоон дарь эхийн зурагтай, шилэн наалт нь хагарсан байгаа. Миний гар утас хурууны хээ уншдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дэх тал/,

            гэрч Б.Ариунаагийн өгсөн: “2023 оны 02 дугаар сард яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Манай хүү ******* нь гэртээ ирээд “гар утас олсон” гээд Хар өнгийн самсунг А52 гэдэг утсыг надад өгсөн. Манай хүү олсон утас байгаа юм гээд өгсөн. Дараа нь мөнгөний хэрэг гарахаар нь ломбарданд 250,000 төгрөгөөр тавиад мөнгийг нь ойр зуурын хэрэглээнд хэрэглэсэн. ... хүү хөдөөнөөс 5 сард ирээд дүүргийн эмнэлэгийн хажуу талын “CU дэлгүүрээс олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

            Дамно хөрөнгө үнэлгээний 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тайлан /хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн эмнлэгийн эсрэг талд байх "CU" дэлгүүр дотор хохирогч Б.Бий эзэмшлийн 480,000 төгрөгний үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшиж, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн эмнлэгийн эсрэг талд байх "CU" дэлгүүр дотор хохирогч Б.Бий эзэмшлийн 480,000 төгрөгний үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшиж, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******өнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн эмнлэгийн эсрэг талд байх "CU" дэлгүүр дотор хохирогч Б.Бий эзэмшлийн 480,000 төгрөгний үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завшиж, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бий өгсөн:  “би 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 39 минутад Баянзүрх дүүргийн эмнэлэгийн замын эсрэг талын CU-д үйлчлүүлээд тооцоо хийгээд гар утсаа тооцоо хийх газарт нь үлдээгээд гарсан байсан. ...Тухайн байгууллагын кассын ажилтнаар нь хяналтын камер шүүлгэж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний гар утсан дээр өөрийн гар утсыг тавиад хамт аваад гарсан байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дэх тал/,  гэрч Б.Ариунаагийн өгөн: “... Манай хүү ******* нь гэртээ ирээд “гар утас олсон” гээд хар өнгийн самсунг А52 гэдэг утсыг надад өгсөн. ...хүү хөдөөнөөс 5 сард ирээд дүүргийн эмнэлэгийн хажуу талын CU дэлгүүрээс олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/, Дамно хөрөнгө үнэлгээний 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тайлан /хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******өнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 480,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бсдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан 

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Н-ын М-ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА