Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00634

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00634

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 4-11 тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Д //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/2019/00655/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Д.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. Энь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь 1960 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад төрсөн. 1968 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1972 онд 4 дүгээр ангиа төгссөн. 1972-1976 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1976 оноос Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж, 1978 онд сантехникч мэргэжлээр төгссөн. 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 156 дугаар тушаалаар тус газрын харьяа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Уурын зууханд сантехникчээр томилогдон ажиллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд ажиллаж байсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Уурын зууханд сантехникчээр үргэлжлүүлэн ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 08 дугаар тушаалаар 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний харъяанд шилжин ажилласан. Учир нь Оч нэгдлийн өмчлөлд байсан уурын зуух, цахилгаан станцийг төр өмчлөлдөө авч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын харьяалалд сумдын Уурын зуух, Цахилгаан станцуудыг шилжүүлсэн юм. 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Уурын зуух нь Мөнххайрхан сумын Эрчим хүчний байгууллагад харьяалагдан ажиллаж эхэлсэн. Одоо тэтгэврээ тогтоолгох хүсэлттэй байгаа. Иймд намайг Ховд аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадын уурын зууханд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Д. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадын уурын зууханд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д. нь Ховд аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадын уурын зууханд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай Сумдын дизель станц халаалтын зууханд ажиллагсадыг батлах тухай тушаалын хуулбар, 1978 оны 6 дугаар сарын 31-ний өдөр олгосон 13989 дугаартай мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1880 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Захиргаа аж ахуйн бригадын 1982 оны 70 дугаар дансны хуулбар, гэрч Ч.Бат-Өлзийгийн .....1988 оны 10 дугаар сард намайг ажилд ороход Д. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын уухын зууханд слесариар ажиллаж байсан. Намайг 1990 онд ажлаас гарахад Д. ах слесариар ажлаад үлдсэн.... гэх мэдүүлэг, гэрч Д.Баатаржавын ....Намайг 1984 оны 10 дугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад уурын зууханд качгерчнаар ажил орж байх үед Д. нь тус нэгдлийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад уурын зууханд слесариар ажиллаж байсан. Д. нь 1988 оноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд слесариар намайг 1990 онд гарахад ажиллаж л байсан. Яг хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Д.Баатаржавын ажиллаж байсан байдалтай холбоотой 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 7, 8, 9, 28, 31-32, 33-34, 35, 36 дугаар тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д. нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1600006074 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 10 дугаар тал/ тогтоогдож байна.

Д. нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл уурын зуухны слесариар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 15, 19, 29 дүгээр хуудсанд авагдсан Д.Баатаржав, П.Энхтөр, Ч.Бат-Өлзий нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш овогт Д-ийн //-ийн Ховд аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадын уурын зууханд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл уурын зуухны слесариар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ