| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00607/и |
| Дугаар | 00642 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 00642
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00642 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобифинанс ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, Ц овогт Х-ийн Б //-д холбогдох,
үндсэн зээл 307,706 төгрөг, зээлийн хүү 23,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,796 төгрөг, нийт 335,481 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00607/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн 95439512 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000202070 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Х.Б нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сарын 2,9 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан.
Х.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна.
Иймд Х.Боос 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээл 306,706 төгрөг, зээлийн хүү 23,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,796 төгрөг, нийт 335,481 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х овогтой Б нь Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 335,481 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Х.Б-д холбогдуулан үндсэн зээл 307,706 төгрөг, зээлийн хүү 23,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,796 төгрөг, нийт 335,481 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 307,706 төгрөг, зээлийн хүү 23,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,796 төгрөг, нийт 335,481 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,715 төгрөгийн тал хувь болох 5,357.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,357.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Б-оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,357.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Х.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-д холбогдох, үндсэн зээл 307,706 төгрөг, зээлийн хүү 23,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,796 төгрөг, нийт 335,481 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 335,481 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,715 төгрөгийн тал хувь болох 5,357.5 /таван мянга гурван зуун тавин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,357.5 /таван мянга гурван зуун тавин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Б-оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,357.5 /таван мянга гурван зуун тавин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ