Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00643

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2019/00643

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобифинанс ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн .... айлын орон сууцны ........тоотод оршин суух, Х овогт Д-ийн Б //-д холбогдох,

үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,368 төгрөг, нийт 615,646 /зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00575/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн захирал П.Цэен-Ойдов нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 4-р дүгээр сарын 03-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ийн 99752036 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000123248 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Д.Б нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сарын 2,9 % хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан.

Д.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна.

Иймд Д.Баас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,638 төгрөг нийт 615,646 төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б нь Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,638 төгрөг, нийт 615,646 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Д.Б-д холбогдуулан үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,368 төгрөг, нийт 615,646 /зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,368 төгрөг, нийт 615,646 /зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,120 төгрөгийн тал хувь болох 9,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,560 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,560 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч  Д.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бд холбогдох, үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 98,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,368 төгрөг, нийт 615,646 /зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 615,646 /зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,120 төгрөгийн тал хувь болох 9,560 /есөн мянга таван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,560 /есөн мянга таван зуун жар/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,560 /есөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ