Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00644

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2019/00644

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Б багийн ... тоотод оршин суух, Х овогт М-ын Г //-д холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 325,410 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 57,050 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,557 төгрөг, нийт 412,017 /дөрвөн зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00579/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40609729 тоот гэрээ байгуулан 94283306 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y6 Prime /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 325,410 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 57,050 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,557 төгрөг буюу нийт 412,017 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Г нь Мобикомоос гар утас авсан нь үнэн. Үүний үлдэгдэл болох 412,017 төгрөгийг төлж дуусгана. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь М.Гд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 325,410 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 57,050 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,557 төгрөг, нийт 412,017 /дөрвөн зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох  зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 325,410 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 57,050 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,557 төгрөг, нийт 412,017 /дөрвөн зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,011 төгрөгийн тал хувь болох 6,505.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,505.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,505.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч  М.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Гд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 325,410 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 57,050 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,557 төгрөг, нийт 412,017 /дөрвөн зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 412,017 /дөрвөн зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,011 төгрөгийн тал хувь болох 6,505.5 /зургаан мянга таван зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,505.5 /зургаан мянга таван зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,505.5 /зургаан мянга таван зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ