Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар  2023/ШЦТ/174  

 

 

 

 

                            

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Зургаан гэх газарт оршин суух,

Урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, ялын биелэлт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон.

******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим  ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “******* 13-7” тоотод иргэн *******тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан улмаас толгой хэсэгт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыгаа санамсаргүй цохисондоо гэмшиж байна. Би хөдөө маллаж, ******* аймгийн ******* суманд амьдардаг. Хохирогчид хохиролд 500.000 төгрөг төлсөн.

 

Эрүүгийн 2330000000165 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч *******ийн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны оройны 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* 13-7 тоотод байх *******ий гэрт очиход *******, эхнэр , баатар нарын хүмүүс байсан бөгөөд баатар нь архи уугаад тасраад унтчихсан байсан. ******* надад Эликс нэртэй 0.5 литрийн архи задалж өгөөд тухайн архийг ууж дуусгасан. Тэгээд юунаас болж маргалдаж муудсан гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан найз *******ийг уусан архиныхаа шилээр толгой руу цохиход Д. Шинийннэгэний толгойноос цус гарахаар нь эмнэлэг рүү дагуулж очоод 4 оёдол тавиулсан. ******* болон түүний эхнэр нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй эмнэлгээс цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдсэн байх гэж бодож байна. Иймд би найзыгаа зүгээр байхад нь архины шилээр толгойг нь хагалсан учраас эмчилгээний зардалд бэлнээр 500.000 төгрөг өгөөд болсон асуудалд уучлалт гуйсан. Ийм үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 30-32-р хуудас/

 

-Хохирогч *******ий “...Тухайн өдрийн орой 17 цагийн үед гэр лүгээ харих гээд явж байхад манай найз // гэх залуутай таараад дэлгүүрээс 2 шил Елекс нэртэй 0.75 литрийн архи аваад сумын төвийн гэрт найзтайгаа үлдсэн нэг шил архийг уух гээд задлаад байж байхад шөнө 22 цагийн үед манай гэрт ******* орж ирээд бид хоёртой тухайн архийг цуг уусан. Би тухайн үед архиндаа согтоод *******тэй маргалдахад ******* ууж байсан архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр сэрээд миний цусыг тогтоогоод эмнэлэгт дуудлага өгсөн. Миний толгой хагарч эмнэлэгт очиж 4-н оёдол тавиулсан. Би урьд өмнө нь *******тэй маргалдаж муудаж байгаагүй. Тухайн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ******* нь намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 6-7-р хуудас/,

 

-Гэрч ы “...Би тараад гэртээ ирэхэд манай нөхөр ******* нь мөн *******, // гэх хүмүүстэй архи ууж байсан. Би гэртээ ирээд гэрийнхээ хойд талаар ор засаад унтаад өгсөн юм. Гэнэтхэн юм хагарах шиг чимээ гарахаар нь сэрээд харахад манай нөхөр ******* нь гэрийн баруун талд ширээний хойд талд газар суусан толгойноос нь цус гоожиж байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ” гээд асуухад .******* нь “би сая архины шилээр цохичихлоо, цусыг нь цэвэрлээ” гэж байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө толгойг харахад дух хэсэгтээ нэлээн том хагарсан цус нь гоожоод тогтохгүй байхаар нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Манай нөхөр болон ******* хоёр сэрүүн байсан. Харин // нь тасраад унтсан байсан. Би бас унтаж байсан. Тухайн үед тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/,

 

-Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/,

 

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай “... 1. *******ий биед толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 17-18-р хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд  ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* 13-7 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тэй маргалдан тодорхой шалтгаангүйгээр түүний толгой хэсэгт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыгаа санамсаргүй цохисондоо гэмшиж байна. Би хөдөө маллаж, ******* аймгийн ******* суманд амьдардаг. Хохирогчид хохиролд 500.000 төгрөг төлсөн....” гэх,

хохирогч *******ий “...Тухайн орой 17 цагийн үед гэр рүүгээ харих гээд явж байхдаа найз //-тай таараад дэлгүүрээс 2 шил Елекс нэртэй 0.75 литрийн архи аваад сумын төвийн гэртээ уусан. Үлдсэн нэг шил архийг уух гээд байхад шөнө 22 цагийн үед манай гэрт ******* орж ирээд бид хоёртой тухайн архийг цуг уусан. Би тухайн үед архиндаа согтоод *******тэй маргалдахад ******* ууж байсан архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Манай эхнэр сэрээд миний цусыг тогтоогоод эмнэлэгт дуудлага өгсөн. Миний толгой хагарч эмнэлэгт очиж 4-н оёдол тавиулсан. ******* нь намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна...” гэх,

гэрч ы “...Би гэртээ ирэхэд манай нөхөр ******* нь *******, // гэх хүмүүстэй архи ууж байсан. Би гэрийнхээ хойд талаар ор засаад унтаад өгсөн юм. Гэнэт юм хагарах шиг чимээ гарахаар нь сэрээд харахад манай нөхөр ******* ь гэрийн баруун талд ширээний хойд талд газар суусан толгойноос цус гоожиж байсан. Би “юу болсон бэ” гээд асуухад ******* нь “би сая архины шилээр цохичихлоо, цусыг нь цэвэрлээ” гэж байсан. Би нөхрийнхөө толгойг харахад дух хэсэгтээ нэлээн том хагарсан цус нь гоожоод тогтохгүй байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн юм. Манай нөхөр болон ******* хоёр сэрүүн байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд,

 

-Эмчийн үзлэгийн тодорхойлолт,

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай “... 1. *******ий биед толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 224 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ий биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч *******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн архины шилээр цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

4. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг архины шилээр  цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Уг хэрэг гарахад шүүгдэгч *******ийн хэт согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ий толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний зүгээс хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 500.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Д.Шинийнэгэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний тус аймгийн Прокурорын газарт гаргасан “эмчилгээний мөнгө 500.000 төгрөг өгсөн нь үнэн болно.Нэхэмжлэх зүйлгүй..” гэх хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өгсөн “Шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар тус тус нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирол нөхөн төлсөн тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзаж 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.  

Шүүгдэгч ******* урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан. Тус ялын биелэлт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон боловч 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан тэнсэнтэй байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 10 сарын хугацаанд Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 10 сарын хугацаагаар оногдуулах саналтай байна. Хил хязгаарыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******ээс “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэж маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

*******ийг өмнө ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хийгээд тэрээр энэ гэмт хэргийг дээрх тэнссэн хугацаа дуусаагүй байхад буюу уг хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. 2.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зохицуулжээ.

 

Иймд шүүх дээрх зохицуулалтын үндэслэн, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

******* ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн үндсэн харьяат, тус суманд амьдрах тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг тус сумын нутаг дэвсгэрээр тогтоосон бөгөөд ийн хилийн уг ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг 8 хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН