| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00597/и |
| Дугаар | 00645 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 00645
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00645 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар //-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 6-7 тоотод байрлах, Х ХХК /-д холбогдох,
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажлын ХОАОНӨГ/201801061 дугаартай гэрээний ажлын урьдчилгаа санхүүжилт болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 153/2019/00597/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж тус тендерт Хатан түнгэл ХХК шалгарч захиалагч аймгийн Засаг даргын орлогчтой 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжпүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажил-ын ХОАОНӨГ/20180Ю61 дугаартай гэрээг байгуулсан.
Гэрээгээр Х ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тус ажлыг гүйцэтгэж дуусган хүлээлгэн өгөхөөр тохирсон.
Тус гэрээний нийт санхүүжилт 79.898.238 төгрөг ба тус мөнгийг 50:30:20-ын харьцаагаар олгохоор тохирч гэрээ, урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 50 хувь буюу 39.949.119 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн дансанд шилжүүлсэн.
Гэтэл одоогийн байдлаар тус компани нь ажпаа бүрэн хийгээгүй, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй он дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар хийж дуусгаагүй байгаа нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Х ХХК-иас гэрээний ажлын урьдчилгаа санхүүжилт болох 39.949.119 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Ховд аймгийн Засаг даргын Тамгын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажлын ХОАОНӨГ/201801061 дугаартай гэрээний ажлын урьдчилгаа санхүүжилт болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нар дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Үүнд:
1-рт.Х ХХК нь захиалагч аймгийн Засаг даргын орлогчтой 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжпүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажил-ын ХОАОНӨГ/20180Ю61 дугаартай гэрээгээр байгуулсан ажлаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Х ХХК-д олгосон санхүүжилтийн хэмжээгээр аймгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгч, гүйцэтгэлийг баталгаажуулахаар,
2-рт. Хэрвээ тухайн хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,943,119 төгрөгийг Х ХХК-иас гаргуулахаар,
3-рт. Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь Х ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажлын ХОАОНӨГ/201801061 дугаартай гэрээний ажлын урьдчилгаа санхүүжилт болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нь захиалагч аймгийн Засаг даргын орлогчтой 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжпүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажил-ын ХОАОНӨГ/20180Ю61 дугаартай гэрээгээр байгуулсан ажлаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Х ХХК-д олгосон санхүүжилтийн хэмжээгээр аймгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгч, гүйцэтгэлийг баталгаажуулахаар, хэрвээ тухайн хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэлийн шаардлага болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргал нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхболд нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/2617 дугаартай албан бичгээр Ч.Эрдэнэбатад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатад эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 3 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 357,696 /гурван зуун тавин долоон мянга зургаан зуун ерөн зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 39,943,119 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 357,696 төгрөгийн тал хувь болох 178,848 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Х ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажлын ХОАОНӨГ/201801061 дугаартай гэрээний ажлын урьдчилгаа санхүүжилт болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Х ХХК нь захиалагч аймгийн Засаг даргын орлогчтой 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжпүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажил-ын ХОАОНӨГ/20180Ю61 дугаартай гэрээгээр байгуулсан ажлаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Х ХХК-д олгосон санхүүжилтийн хэмжээгээр аймгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгч, гүйцэтгэлийг баталгаажуулахаар, хэрвээ тухайн хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэлийн шаардлага болох 39,943,119 /гучин есөн сая есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргал нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 357,696 /гурван зуун тавин долоон мянга зургаан зуун ерөн зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357,696 төгрөгийн тал хувь болох 178,848 /нэг зуун далан найман мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х ХХКомпани нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ