Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00051/И |
Дугаар | 00057 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00057
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00057 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, 8-р баг Наран 7-р гудамж 07 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б. овогт А-ы Жгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Ж миний бие 1964 оны 12 дугаар сарын 14-ны өдөр төрсөн. Бага насаа аав ээжийн асрамжинд өнгөрөөж, 1972 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдалаар Маа-д гарч аав ээжийн хамт амьдарч нэгдлийн туслах үйлдвэрт мөн мал маллаж байх хугацаандаа ичнээгээр 10 дугаар анги төгсөж, 1980 онд бүрэн дунд боловсролтой болсон.
ХАА-д ажиллаж байгаад 1983 онд конкурст орж ХААД-сургуулийн малын эмчийн ангид элсэн орж суралцаад 1988 онд малын их эмч мэргэжлээр төгссөн.
Миний бие 1979 оны 1-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд үйлдвэр бригадад туслах ажилчинаар /1979, 1980 онд/, тус нэгдлийн 3-р бригадад /Шураг/ малчин /1981-1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/-аар ажиллаж байгаад 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод ХААД- сургуульд элсэн суралцаад сургуулиа төгсөж, 1988 оны 6-р сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр томилогдон ажиллаж байгаад 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс малын эмчийн албан тушаалаас чөлөөлөгдөж тус нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар томилогдон ажиллаж байгаад 1990 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлөгдөж Ховд аймгийн Буянт суманд малын эмчээр ажилласан.
Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болж нэхэмжлэл гаргаж байна.
Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соцализм нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилчин, малчнаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр ажиллаж байсан тушаал олдоогүй. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын социализм нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаалд нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар малын эмч А.Жг 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсугай гэсэн тушаал байгаа ба үүнээс өмнө нь малын эмч байсан гэдэг нь энэ тушаалаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Жгийн шүүхэд гаргасан 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соцализм нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилчин, малчнаар, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Ж нь 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соцализм нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилчин, малчнаар, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан болох нь:
Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1905 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадын 1979-1981, 1983 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Бат илэрхийлэх үнэмлэхийн эх хувь, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн А.Жгийн 1988 оны 119160 дугаартай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын их эмчийн мэргэжлийн диплом, түүний хавсралт дүнгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ж.Цэвэлмаагийн ...Миний бие нь А.Жтай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1979 оноос 1984 он хүртэл тасралтгүй малчнаар хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч Б.Юмчинсүрэнгийн ...Миний өие нь А.Жг 1979-1983 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг багт малчнаар ажилалж байсныг мэднэ... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Жгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Батохара овогт Авилхааны Жг 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соцализм нэгдэлд үйлдвэрлэлийн туслах ажилчин, малчнаар, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малын их эмчээр, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн боловсон хүчний асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ