Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00058

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00058

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Буянт багийн 13-р гудамжны тоотод оршин суух,  дугаарын регистртэй, Ш овогт Дийн Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17-р баг, Эрдэнэ эрдэнэ 6а гудамжны  тоотод оршин суух, дугаарын регистртэй, Ш овогт Мын Эт холбогдох, Мягмар овогтой Эыг охин О овогтой Энхмаагийн эцэг мөн болохыг тогтоолгох, М.Эаас охин О.Энхмааг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00024/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч М.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДД.О миний бие нь ээж, ах, дүү болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний ээж З.Дулмаа нь хөгжлийн бэрхшээлтэй 80 хувийн групптэй, төрсөн ах Д.Батсайхан мөн хөгжпийн бэрхшээлтэй 70 хувийн групптэй, миний бие нь мөн хөгжпийн бэрхшээлийн улмаас 70 хувийн групптэй.

2015 оны 2 дугаар сард М.Этай танилцсан. Танилцаад удалгүй үерхээд манайд ирж амьдрах болсон. 2015 оны 4-5 сарын үед М.Э нь Ховд аймгийн Мөнххайрхан сум руу мал төллүүлэхээр явсан. Тэр үед надтай холбогдолгүй байж байгаад 5 сарын үед би залгаж яриад жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Тэр үед юм дуугараагүй.

Тэр үеэс хойш 3 сартай жирэмсэн байх үед М.Э утсаар залгаж хүүхдээ авахуул. Эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Би эмнэлэг дээр очоод М.Этай хамт Батсүх эмчтэй уулзахад Хүүхэд чинь 3 сар болчихсон байна. Авах боломжгүй гэсэн. Тэгээд Улаанхүү эмчид үзүүлэхэд наадах чинь хүн болчихсон хүүхэд байна. Чи хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Авахуулна гэж юу яриад байгаа юм бэ. Авахгүй гэж М.Эыг загнаад гаргасан.

Охин О.Энхмаа маань 2016 оны 01 сарын 09-нд төрсөн. Одоо 3 настай. Эрүүл сарууд өсч бойжиж байна. Охиноо төрөхөөс өмнө болон төрснөөс хойш М.Э нь бидэнтэй огт уулзаагүй, ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Миний ээж болон ах, мөн миний бие нь групптэй учир асаргаанд байдаг.

Иймд Мягмар овогтой.Эыг охин О овогтой Энхмаагийн эцэг мөн болохыг тогтоож, М.Эаас охин О.Энхмааг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Эт холбогдуулан Мягмар овогтой Эыг охин О овогтой Энхмаагийн эцэг мөн болохыг тогтоолгох, М.Эаас охин О.Энхмааг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хариуцагч М.Э нь охин О овогтой Энхмаагийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, охин О.Энхмаад сар бүр 80,000 /наян мянга/ төгрөгийн тэтгэлэгийг 18 нас хүртэл төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Д.О, хариуцагч М.Э нар тэтгэлэгийн хэмжээн дээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШЗ2020/00049 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 102,211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч М.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Эт холбогдуулан гаргасан Мягмар овогтой Эыг охин О овогтой Энхмаагийн эцэг мөн болохыг тогтоолгох, М.Эаас охин О.Энхмааг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Э нь охин О овогтой Энхмаагийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, охин О.Энхмаад сар бүр 80,000 /наян мянга/ төгрөгийн тэтгэлэгийг 18 нас хүртэл төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Д.О, хариуцагч М.Э нар тэтгэлэгийн хэмжээн дээр харилцан тохирч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаар нэхэмжлэгч нь Мягмар овогтой Эыг охин О овогтой Энхмаагийн эцэг мөн болохыг тогтоолгох, М.Эаас охин О.Энхмааг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 102,211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч М.Эаас тэмдэгтийн хураамж 102,211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн 50% болох 51,105.5 /тавин нэгэн мянга нэг зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ