| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00101/И |
| Дугаар | 00066 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00066
| 2020 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2020/00066 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Оюу мандалын байр, .. давхарт оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогт Сн Д-д холбогдох 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Д нь Капитал банктай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №ЗГ- 2015/084 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 /Таван сая/ төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 3,510,185.47 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 727,563.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46,703.78 төгрөг, бүгд 4,284,452.42 төгрөгийг төлсөн. Зээлдэгч С.Д нь тус банктай байгуулсан №2015/108 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,489,814.53 /Нэг сая дөрвөн зуун наян есөн мянга найман зуун арван дөрвөн төгрөг 53 мөнгө/ төгрөг, 770,699.77 /Долоон зуун далан мянга зургаан зуун жаран есөн төгрөг 77 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 80,651.96 /наян мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг ерөн зургаан мөнгө/ төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь С.Дд холбогдуулан 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2,341,166.25 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,409 төгрөгийн тал хувь болох 26,204 төгрөгийг хариуцагч С.Даас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Дд холбогдох 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,341,166.25 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2,341,166.25 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,409 төгрөгийн тал хувь болох 26,204 төгрөгийг хариуцагч С.Даас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ