Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00053/И |
Дугаар | 00067 |
Огноо | 2020-02-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00067
2020 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2020/00067 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 11-08 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ж овогт А-ийн Нгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогт Р-ын Мт холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.М нь надаас 2019 оны 10 сарын 04-нд 5 сэрх өгнө гэж 500.000 төгрөг, ахиад 10 сарын 10-нд 10 сэрх өгнө гэж 1.000.000 төгрөг авсан. Ингээд тухайн үед хугацаа болж 11 сарын 20-нд Нарийн гол баг руу гэрлүү нь 2-3 удаа явж бензин тос зарцуулж нийт 150.000 төгрөгний зардал гарсан. Ингээд 500.000 төгрөгөнд багтааж нэг бяруу авсан. Ингээд очоод уулзахаар пресс өвс зарж байгаад өгнө гэж худал хэлж өдийг хүрлээ. Тухайн үед нэг сэрхийг 100.000 төгрөгөөр бодож авах байсан бол одоо сэрхний үнэ 130.000 төгрөг болжээ. Иймд миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Р.Мээс 1.000.000 төгрөгийг гаргасан зардалтай болон одоогийн ханшаах нь гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Р.Мт холбогдуулан 1,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.М нь Х.Нгээс авсан 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Мээс 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Нд олгохоор тогтов.
Хариуцагч Р.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлтэй, Р.Мт холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Мээс 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ