Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00073

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2020/00073

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 12-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ч овогт Дийн Б,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 12-09 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Э овогт Д-ын О нарт холбогдох үндсэн зээл 1,028,831.60 төгрөг, зээлийн хүү 197,705.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,291.21 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 1,258,827.90 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорлиг овогтой Б нь Капитал банктай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №2013/340 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг жилийн 7.0 хувийн хүүтэйгээр, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатайгаар ЖДҮХСОТөслийн зориулалтаар зээл авсан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №>2013/340 дугаартай барьцааны гэрээгээр: Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан 12-09 тоотод байрлалтай өөрийн өмчлөлийн гэр, тавилга эд хогшлийн хамт, Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан 12-09 тоотод байрлалтай үйлдвэрлэл явуулах түүхий эд материал;

Ховд аймаг, Жаргалант сум Рашаант баг 14-02 тоот 28-20ХоА улсын дугаартай Соната-2 суудлын автомашиныг барьцаалсан болно. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 971,168.40 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 370,104.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 747.28 төгрөг, бүгд 1,342,020 төгрөгийг төлсөн. Дорлиг овогтой Бын тус банктай байгуулсан N2013/340 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрзЪиий хүү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд зээлийн №2013/340тоот гэрээний дагуу 2019 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл- 1,028,831.60 /Нэг сая хорин найман мянга найман зуун гучин нэгэн төгрөг 60 мөнгө/ төгрөг; үндсэн хүү- 197,705.09 /Нэг зуугЦрэн долоон мянга долоон зуун таван төгрөг 09 мөнгө/ төгрөг; нэмэгдүүлсэн хүү- 26,291.21 /Хорин зургаан мянга хоёр зуун ерэн нэгэн төгрөг 21 мөнгө/ төгрөг; нотариатын хөлс- 6,000.00 /зургаан мянган/ төгрөг; нийт зээлийн гэрээний үүрэгт 1,258,827.90 /Нэг сая хоёр зуун тавин найман мянга найман зуун хорин долоон төгрөг 90 мөнгө/ төгрөгийг Дорлиг овогтой Баас гаргуулах, барьцааны хөрөнгө болох Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан 12-09 тоотод байрлалтай өөрийн өмчлөлийн гэр, тавилга эд хогшлийн хамт, Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан 12-09 тоотод байрлалтай үйлдвэрлэл явуулах түүхий эд материал, Ховд аймаг, Жаргалант сум Рашаант баг 14-02 тоот 28-20 Хоа улсын дугаартай Соната-2 суудлын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Д.Б, Д.О нарт холбогдуулан үндсэн зээл 1,028,831.60 төгрөг, зээлийн хүү 197,705.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,291.21 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 1,258,827.90 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  Д.Б, Д.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,028,831.60 төгрөг, зээлийн хүү 197,705.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,291.21 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 1,258,827.90 төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,258,827.90 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,762 төгрөгийн тал хувь болох 17,381 төгрөгийг хариуцагч  Д.Б, Д.О нараас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Б, Д.О нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох үндсэн зээл 1,028,831.60 төгрөг, зээлийн хүү 197,705.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,291.21 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 1,258,827.90 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  Д.Б, Д.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт  1,258,827.90 төгрөгийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,258,827.90 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,762 төгрөгийн тал хувь болох 17,381 төгрөгийг хариуцагч  Д.Б, Д.О нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б, Д.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ