Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00075

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2020/00075

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Н хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, УАА-н .. байранд байрлах ф ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,689,200 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Ф ХХК нь 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгэр сарын 30-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2,689,200 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ф " ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр өр өр 2,689,200 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Улаанхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн хариуцагч Ф " ХХК нь 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,689,200 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөг байгаа нь үнэн. Одоогийн байдлаар цаг үеийн байдлаас хамааран сургалт явуулах үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл улсын хэмжээгээр зогсоосон байна. Иймд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн тодорхой хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ф " ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,689,200 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Ж.Улаанхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,689,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ф " ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 28,988 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ф ХХК -д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,689,200 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Ж.Улаанхүү нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,689,200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ф " ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 28,988 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ