Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00047/И |
Дугаар | 00076 |
Огноо | 2020-02-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00076
2020 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2020/00076 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, М корпораци ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Манхан сум, Төгрөг гол багт оршин суух, дугаарын регистртэй, Т-н овогт Гы Дод холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 203,708 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 32,599 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,691 төгрөг буюу нийт 265,998 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22501217 тоот гэрээ байгуулан 99658893 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Ү6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 203,708 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 32,599 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,691 төгрөг буюу нийт 265,998 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 265,998 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Г.Дод холбогдуулан дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 265,998 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 265,998 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8630 төгрөгийн тал хувь болох 4315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4315 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Доос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Дод холбогдох, дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 265,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 265,998 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8630 төгрөгийн тал хувь болох 4315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4315 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Доос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ