Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00088/И |
Дугаар | 00077 |
Огноо | 2020-02-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00077
2020 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2020/00077 | Ховд аймаг |
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* айлын орон сууц, .. тоотод байрлах, .. дугаарын регистртэй, М -ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* ******* холбогдох 2,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -ийн захирал М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " нь 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* *******ас зарласан Ховд аймгийн ******* сумын Шивэр багийн төвийн их засварын ажил гүйцэтгүүлэх тендер сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлэн өгч хамгийн бага үнэлгээтэй тендерээр шалгарч 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* *******тай ТШ-2016-Ажил-02/6 дугаартай Ховд аймгийн ******* сумын Шивэр багийн төвийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 29900000 төгрөгөөр тус Шивэр багийн төвийн барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд 2016 оны 9 сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын засварын ажил эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд заасан ажлаа хийж дуусгаж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт"-аар барилгыг хүлээлгэж өгсөн. Гэрээнд зааснаар Ховд аймгийн ******* сумын ******* *******ас 29.900.000 төгрөгийг манай компанид өгөх ёстой байсан боловч ажил гүйцэтгэж эхлэхэд 9.500.000 төгрөгийг ******* сумын ******* *******ас манай компанид өгсөн ба манай компани өөрийн хөрөнгөөр дээрх гэрээгээр хүлээсэн биелүүлж, барилгыг ашиглалтанд оруулж хүлээлгэж өгсөн. Иймд Ховд аймгийн ******* сумын ******* *******ас ТШ-2016-Ажил-02/6 дугаартай Ховд аймгийн ******* сумын Шивэр багийн төвийн их засварын ажлын гэрээний үлдэгдэл 2.710.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Шивэр багийн төвийн засварын ажлыг М хийж гүйцэтгээд 2016 онд сумын ******* ******* ******* газрын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн энэ ажлын санхүүжилтийн дутуу 2,710,000 төгрөгийг олгохоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан боловч иргэдийн төлөөлөгчид дэмжээгүй тул олгох боломжгүй болсон. Энэхүү санхүүжилтийн дутуу 2,710,000 төгрөгийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж төсөвт суулгасан үед ******* ******* ******* газар олгох боломжтой. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* ******* холбогдуулан 2,710,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* газар нь нэхэмжлэгч М -нд 2,710,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* газраас 2,710,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,310 төгрөгийн тал хувь болох 29,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М -ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* ******* холбогдох 2,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,710,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******, ******* ******* ******* газраас 2,710,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,310 төгрөгийн тал хувь болох 29,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ