Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00078

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2020/00078

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, ******* *******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, *******-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Н-ийн О

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум ******* баг, 8-.. тоотод оршин суух,  дугаарын регистртэй, А овогт Лын Г-ад холбогдох 

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн ******* сумын иргэн Л.Г нь ******* *******-тай 2017 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Л.Г нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* *******-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 1,568,000 төгрөгний шатахууныг зээлээр авсан бөгөөд үүнээс 1,374,500 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 193,500 төгрөгийг төлөөгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* *******-ийн зэгэстэй шатахуун түгээх салбараас 400,000 төгрөгийн шатахууныг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* *******-ийн Өлзийт шатахуун түгээх салбараас 406,500 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан байна. Зээлийн гэрээний 2.2-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Мөн гэрээний 2,3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Иймд иргэн Л.Гаас зээлээр авсан шатахууны үнэ 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компаниас авсан шатахууны төлбөр 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Энэ мөнгийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Л.Гад холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шатахууны үнэ 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ,Л.Гаас тал хувь болох 19,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгохоор тогтов.

Хариуцагч Л.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Гад холбогдох шатахууны үнэ 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг хариуцагч Л.Г нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ,Л.Гаас тал хувь болох 19,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ