| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00580/и |
| Дугаар | 00650 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 00650
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00650 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
******* хот, ******* дүүрэгт байрлах, ******* ******* ******* //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, Б овогт Э-ын Х //-д холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 448,043 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 81,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,650 төгрөг, нийт 559,193 /таван зуун тавин есөн мянга нэг зуун ерөн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч , 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00580/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41305714 тоот гэрээ байгуулан 94676764 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y6 Prime /blue/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 448,043 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 81,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,650 төгрөг буюу нийт 559,193 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бие Э.Х нь ******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл 559,193 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Э.Хд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 448,043 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 81,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,650 төгрөг, нийт 559,193 /таван зуун тавин есөн мянга нэг зуун ерөн гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 448,043 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 81,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,650 төгрөг, нийт 559,193 /таван зуун тавин есөн мянга нэг зуун ерөн гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,426 төгрөгийн тал хувь болох 8,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,713 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Хаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,713 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгохоор тогтов.
Хариуцагч Э.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Э.Х-д холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 448,043 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 81,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 29,650 төгрөг, нийт 559,193 /таван зуун тавин есөн мянга нэг зуун ерөн гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 559,193 /таван зуун тавин есөн мянга нэг зуун ерөн гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,426 төгрөгийн тал хувь болох 8,713 /найман мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,713 /найман мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Хаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,713 /найман мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ