| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/247 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/247
2023 04 06 2023/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч А.Ганзориг,
хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ДБ, Тайж овогт ГП нарт холбогдох эрүүгийн 2211 01295 1795 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигон овогт ДБ.........................................
Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч 2 дагавар хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 356 тоотод оршин суух,
Урьд: - 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 18 хоногийг өршөөн хэлтрүүлсэн,
- 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 215 тоот захирамжаар 5 жил 01 хоногийг хасч, 5 жилийн хорих ял болгон өөрчлөн, 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,
2. Тайж овогт ГП .......................................................................,
Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэм зоог-2 цайны газарт тогооч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг, Номт 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 9-206 тоотод оршин сууж байгаа гэх,
Урьд: - Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 160 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялаас 67 цагийн ялыг биелүүлж, 433 цагийн ялын үлдэгдэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Мөнхцэцэгийн Самсунг А21 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Мөн шүүгдэгч Д.Б, Г.П нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын эд зүйлийг авах зорилгоор боож унаган үсдэх, өшиглөх, О.Батбаярын нуруу хэсэгт төмрөөр цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Б.Солонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, түүний 232.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А40 загварын гар утсыг, О.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, түүний 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс 9 плас загварын утсыг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 914 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.П, Д.Б нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1xx-ийн 5х, 162 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-10 дугаар тал/, хохирогч Б.Солонгын мэдүүлэг /1хх-ийн 26 дугаар тал/, хохирогч О.Батбаярын мэдүүлэг /1хх-ийн 29 дүгээр тал/, хохирогч Ч.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 168-169 дүгээр тал/, гэрч Г.Дашдолгорын мэдүүлэг /1хх-ийн 172-173 дугаар тал/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9900, 9901 дугаартай дүгнэлтүүд /1xx-ийн 30-35 дугаар тал/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 40-41, 183 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 192-194 дүгээр тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 44-47 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/5210 дугаартай албан бичиг /1хх-ийн 205 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /1хх-ийн 206-207 дугаар тал/, Яллагдагч Д.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 135-138 дугаар тал/, Яллагдагч Г.Пын мэдүүлэг /1хх-ийн 152-153 дугаар тал/, Яллагдагч Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 59 дүгээр тал/, ял шалгасан хуудас /1хх-ийн 76-77 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 80-102 дугаар тал/, Яллагдагч Г.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 56 дугаар тал/, ял шалгасан хуудас /1хх-ийн 62 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 66-75 дугаар тал/, ялын биелэлтийн талаарх лавлагаа /1хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлана гэсэн бол;
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Өсөхбаяраас: “Шүүгдэгч Д.Бгийн эрх ашгийг хамгаалан оролцож байна, шүүгдэгч нь гэм буруугаа зөвшөөрч байна, миний үйлчлүүлэгч хэд хэдэн зүйл шалгуулах хүсэлтэй байгаа тул хэргийг прокурорт буцаах, эсвэл 60 хоногоор хойшлуулах байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг буцаах, эсвэл энэ хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах байр суурьтай оролцоно. Прокурорын судалсан баримт дээр нэмж судлуулах баримт байхгүй”,
Шүүгдэгч Г.Пын өмгөөлөгч А.Ганзоригоос: “Шүүгдэгч Г.Пын эрх ашгийг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Энэ хэрэгт 5 дахь хүн байгааг яагаад шалгаагүй юм энэ асуудлын хүрээнд хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 12.6 дугаар зүйлийг баримтлаагүй байна. Прокурорын судалсан баримт дээр нэмж судлуулах баримт байхгүй” гэсэн болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Зорилго санаа байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Гар утсыг нь зарсан мөнгөөрөө ууж идээд дуусгасан.Хохирол төлөөгүй байгаа” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:
“Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэлэх зүйл байхгүй” гэсэн болно.
Шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:
“Маш их харамсаж байна” гэсэн болно.
Хохирогч О.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол байлаа гээд шүүгдэгч нар хохирлыг барагдуулж чадахгүй байлгүй. Би барилгын компанид ажилладаг байсан. 5-6 сар ажилдаа явахгүй байж байгаад очтол өөр хүн авсан байсан. Энэ бүхнийг тооцоод цалингаа нэхвэл нэхнэ. Би нэхэхгүй байгаа. Утасны мөнгө, үзүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Би утсаа 600,000 гаран төгрөгөөр авч байсан. Үнэлгээний газарт 300,000 гаран төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Эмчилгээнд 3,000,000 гаран төгрөг зарцуулсан. Зарим баримт нь байхгүй болохоор хэцүү байна. Баримттай хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Б.Солонго нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нөхөр ажилгүй суусан. Би бас ажилгүй, байнга наашаа цаашаа явж байна. Бид хоёр цалингүй суусан мөнгөө нэхвэл их зүйл байна. Бид хоёрт эмчилгээний зардал нэлээн гаргасан. Баримт нь одоо олдохгүй байлгүй гээд орхисон байтал хэргийн холбогдогч нь олдохоор нь өөрт байсан баримтаа авч ирсэн. Гар утасны төлбөр, эмнэлгээр явсан и-баримтын зарлагын баримтуудыг нэхэмжилж байна. Би 140,000 төгрөгөөр томографикт, нөхөр 150,000 төгрөгөөр томографикт үзүүлсэн. Эдгээр хохирлоо нэхэмжилж байна. Бид хоёр дахиад ирж зууралдаад байж чадахгүй “ гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Солонгийн “...2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 01 цаг өнгөрөөгөөд улсын баяр наадмын бөх үзэж дуусаад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 18-381 тоотоос нөхөр О.Батбаярын хамтаар гараад Хүчит шонхороос доошоо уруудаад “Очбүрд” гэх караокед нөхрийнхөө хамтаар сууж нөхөр маань 2 лааз пиво уусан. Би 1 лааз пивоны талыг уугаад үлдээгээд гарсан. Нөхөр бид хоёр 30 орчим минут суусан. Караокед ороход бид хоёрыг дээрэмдсэн эрэгтэй, эмэгтэй хоёр байсан, мөн зөөгч 2 залуу байсан. Тэр караокеноос гараад Нарлаг дэнжийн баруун талын гудамжаар яваад гэр лүүгээ явж байхад цэцэрлэгийн наад талд нөгөө караокед байж байсан залуу байсан. Тэр залуу нөгөө эмэгтэйтэйгээ ирээд нөхөр бид хоёроос тамхи гуйгаад байхаар нь тамхи өгөөд байж байсан чинь эрэгтэй нь намайг хойноос цамцнаас татаад газар унагаасан чинь нөгөө эмэгтэй намайг үсдээд алаад хаячихий гээд байсан. Тэр үед ойролцоо хашааны нэг хүн гарч ирээд буцаад орсон. Тэгсэн гудамжнаас нэг залуу ирсэн чинь нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр зугтаасан нөхөр маань тэр залуугийн хамтаар араас нь гүйсэн чинь манай хашааны урдуур гараад усны далан дагаж гүйгээд алга болсон. Эрэгтэй нь сахалтай, өндөр нь 165 см орчим см, туранхай, хар савхитай, цагаан подвалктай, хар өнгийн өвдөг шилбээрээ улаан канттай, биеийн тамирын өмд байсан ...” Эд зүйл болон эрүүл мэндээрээ их хохирсон. Би бүх хохирлоо буруутай этгээдүүдээс барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Хохирогч О.Батбаярын “... 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 01 цаг өнгөрөөгөөд ...караокеноос гараад Нарлаг дэнжийн баруун талын гудамжаар гэр лүүгээ явж байсан чинь араас нэг нөхөр гүйж ирээд надаас тамхи нэхэхээр нь би 2 ширхэгийг өгөөд эхнэр бид хоёр явж байсан чинь араас нөгөө тамхи авсан залуу, эмэгтэйтэй ирээд манай эхнэрийг татаад унагаасан. Тэгээд тэр залуу эхнэрийг маань өшиглөхөөр нь би очиж барилцаж авсан чинь нөгөө бүдүүн хүүхэн намайг үсдээд шууд боогоод “энийг энд нь алаад хаячихий” гээд улайраад байсан. Мөн миний халаасыг ухахаар нь би халааснаасаа гар утсаа авсан чинь миний гарыг нэг нь хазаад нөгөө нь багалзуурдаад гар утсыг маань авсан. Тэгээд миний нуруу руу цементтэй төмрөөр нүдээд байсан. Би ухаан алдаад гэмтлийн эмнэлгийн гадаа сэрсэн. Эрэгтэй нь сахалтай, өндөр нь 165 орчим см, туранхай, хар савхитай, цагаан подвалктай, хар өнгийн өвдөг шилбээрээ улаан канттай биеийн тамирын өмд байсан. Эмэгтэй нь 180 см өндөртэй махлагдуу саравчтай малгайтай үсээ сүлжээд боосон байсан. Цэнхэр өнгийн цагаан канттай биеийн тамирын цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн кейттэй байсан. Самсунг эс-9 плас маркийн гар утсыг 2021 оны хавар 5 сард Теди худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан ...би тухайн дээрэмдүүлсэн шөнөдөө Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Зөвхөн баруун талаараа хэвтэж байгаа бусад талаар хэвтэхдээ зүрхээр хатгуулаад байгаа. Ил харагдах шарх сорви бол одоогоор байхгүй байна. Зодуулсан тухайн үедээ шарх сорви байсан. Эд зүйл болон эрүүл мэндээрээ их хохирсон. Би бүх хохирлоо буруутай этгээдүүдээс барагдуулмаар байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Хохирогч Ч.Мөнхцэцэгийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг дүү охин Ууганбаярын хамт Нарантуул-2 худалдааны төвийн замын эсрэг талын автобусны буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй караокены нийтийн зааланд сууж 1 шил 0.75 л хэмжээтэй архи, 2 шил пивоор үйлчлүүлж байх үед хамт явсан Ууганбаяр нь гараад явахаар нь 00 орсон юм байна гэж ойлгоод суугаад байсан чинь орж ирээгүй. Тухайн үед үл таних 40 орчим насны эрэгтэй хүн караоке дотор над руу хараад суугаад байсан ба би Ууганбаярыг орж ирэхгүй болохоор нь гэртээ харих гээд гараад засмал зам дагаад алхаж явтал эрэгтэй хүн араас хөөе гээд дуудахаар нь эргээд хартал караоке дотор над руу хараад суугаад байсан залуу байсан ба намайг утсаа өг гэж хэлээд гартаа атгаж байсан утсыг минь булааж аваад яваад өгсөн ...Миний гар утас нь улаан өнгийн Самсунг А21 загварын Солонгос утас юм. Би 2021 онд 680.000 төгрөгөөр лизингээр авч байсан юм. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, миний гартаа барьж байсан гар утсыг шүүрч аваад яваад өгсөн. Би утсаа олж авмаар байна. Буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/,
Гэрч Г.Дашдолгорын “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-815 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. Манай хашаанд миний төрсөн аав Б.Гэлэгдорж, ээж Ч.Мөнхцэцэг нар нь мөн амьдардаг юм. Одоогоос 2 хоногийн өмнө буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед ээж Мөнхцэцэг нь гаднаас орж ирэхдээ бусдад гар утсаа дээрэмдүүлчихлээ гэсээр согтолттой орж ирэхээр нь ээжийн 94855850 гэсэн дугаар луу 23:00 цагаас хойш залгахад үл таних эрэгтэй хүн утсыг нь аваад “Би энэ утсыг хүнээс авсан юм, хэрвээ энэ утсыг авмаар байвал 5628153970 Б.Даваахүү гэсэн данс руу 60.000 төгрөг шилжүүл гэхээр нь би 10.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь уулзаад утсаа авахаараа өгье гэхэд уулзана гэж тохирсон Нарантуул-2 худалдааны төвийн гадаа ирээгүй ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 172-173 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “... Б.Солонго, О.Батбаяр нар нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних хоёр хүнд дээрэмдүүлсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч МД87112473 регистрийн дугаартай, О.Батбаяр нь 2022 оны 7 дугаар сард Гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 161.000, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөг, мөн хохирогч Б.Солонго /ЧЕ85122966/ нь 2022 оны 7 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 96.000, Гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 214.000 төгрөгний зардал гарсан нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/5210 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Б, Г.П нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 210 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9900 дугаартай дүгнэлтэнд: “О.Батбаярын биед зүүн дал ясны далд хугарал, цээж, зүүн дал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, баруун тохой, шуу, баруун бугуй, сарвуу, бүсэлхий нуруу, нуруу, зүүн далны хэсгийн зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1 хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9901 дугаартай дүгнэлтэнд: “Б.Солонгийн биед баруун болон зүүн шуу, зүүн бугалга, бугуйнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1 хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-22-632 дугаартай “...тус үнэлэгдэж буй Самсунг галакси А40 загварын гар утас 232.000 төгрөг, Самсунг эс 9 плас загварын гар утас 340.000 төгрөгөөр буюу нийт 572.000 төгрөгөөр үнэлэгдсэн” тухай эд зүйлийн үнэлгээ /1 хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-22-830 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 245.000 төгрөгөөр үнэлэгдэв ...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 183 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 46-49 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.Бгийн “...би хамтран амьдрагч Пүрэвдуламын хамт 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хадам эгч Нямцэрэн, бэр дүү Заяа, дүү Отгонлхагва нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны ар талын нийтийн караокед 0,75 литрийн Хараа нэртэй архи хүний хоёр шил пиво аваад ууцгаасан юм. Тэгээд тухайн газраасаа тухайн газрын доохон талд байдаг караокед ороод бид дөрөв дахиад 0,5 литрийн хараа нэртэй архи аваад ууцгаасан юм. Тэгээд тухайн караокеноос гараад Нямцэрэн эгч, бэр дүү нар түрүүлээд таксинд суугаад явцгаасан ба би хамтран амьдрагч Пүрэвдуламын хамт Нямцэрэн эгчийн гэр лүү алхаад явж байхад нэг эрэгтэй эмэгтэй 2 хүн гудманд архи уугаад сууж байхаар нь тэр хүмүүсээс хоёр ширхэг тамхи гуйгаад авсан ба тухайн эмэгтэй нь намайг архи дарс уусан, гуйлгачин арчаагүй юмнууд гэж хэл амаар доромжлоод байсан ба тэгээд Пүрэвдулам бид хоёр тэр эрэгтэй эмэгтэйтэй зууралдаж зодолдсон ба Пүрэвдулам тэр эмэгтэйтэй нь зууралдаж байгаад халааснаас нь унасан гар утсыг авсан ба би нөгөө эрэгтэйтэй нь газарт байсан төмрөн бетонон шон аваад ирсэн ба тухайн эрэгтэй нь намайг цохих гэж дайраад миний зүүн гар луу нэг удаа цохиход нь би тухайн эрэгтэйг нь тэвэрч аваад доош дарахад тухайн залуу нь миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, энэ үед Пүрэвдулам төмөр бетонон шоныг нь булааж аваад тухайн эрэгтэйг нэг цохиод газарт унагаахаар нь би нөгөө төмрийг нь авч байгаад тухайн эрэгтэйг цохих гэж айлгаад газарт 2-3 удаа цохиход тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зугатаачихсан ба тухайн газраас зугатааж байхад Пүрэвдулам бид хоёр зугатаагаад явж байхад Пүрэвдулам тухайн хоёр хүнээс авсан гэх гар утаснуудыг надад харуулж байсан тэгээд бид хоёр яваад Бөмбөгөрийн тэнд байдаг байрны орцонд хоночихоод маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монтел худалдааны төвд ченжид Самсунг Эс 9 загварын гар утсыг 150.000 төгрөг, нөгөө утсыг нь 10.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр мөнгөөрөө Пүрэвдулам бид хоёр 5-р сургуулийн ард талд байдаг Зээрэлзгэнэ нэртэй зочид буудалд 2 хоноод архи авч мөн хоол ундны зүйл авч тухайн мөнгийг нь зарцуулсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би Пүрэвдуламтай хамт байхад Пүрэвдулам намайг архи уулгахгүй гэхээр нь би уурлаад Пүрэвдуламыг орхиж яваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул -2 захын караокед ирээд 6 шилтэй Сэнгүүр шар айраг авч уугаад дуулаад байж байхад үл таних 2 эмэгтэй хүн намайг манай ширээнд суучих гээд хамт суугаад танилцсан юм. Тэгээд хамт дуулаад байж байхад нэг эмэгтэй нь нэг залуу дагаад гараад явчихсан ба би нэг эмэгтэйтэй нь хамт үлдсэн юм. Үлдсэн эмэгтэй нь караокений тэкен дээр очоод 1 цүнх шиг юм аваад хаалгаар нь гараад явчихаар нь би араас нь дагаж гараад утсаараа нэг яриулчих гэсэн чинь тэр эмэгтэй намайг хөөгөөд зайл гээд байсан ба тухайн эмэгтэй нь гар утсаа барьчихсан яриад явж байхаар нь би араас нь очоод гар утсыг нь шүүрээд зугатаачихсан юм. тэгээд байж байхад тухайн утас руу нь эхлээд нэг эмэгтэй хүн залгаад би наад утсыг чинь авах гэсэн юм гээд цаад талд нь эрэгтэй хүмүүс дуугараад байхаар нь би хүмүүстэй байгаа учраас аваачиж өгөөгүй, тэгээд удалгүй нэг залуу залгаад ярисан ба би тухайн гар утсыг авах гэсэн юм гэхээр нь би шагналын мөнгө авна гээд өөрийнхөө 5628153970 дугаарын дансыг өгөөд 10-20 мянган төгрөг хийчихгүй юу дөө гэж хэлсэн, тэгээд би оройн хоноглодог байсан газраа очоод Пүрэвдуламтай уулзаад болсон зүйлийнхээ талаар хэлээд маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр нөгөө гар утсыг нь Тедигийн ченжид 100.000 төгрөгөөр зараад Пүрэвдуламын хамт 5-р сургуулийн хойд талд байдаг Зээрэлзгэнэ нэртэй буудалд очиж буудлын өрөө аваад хоол ундны зүйл аваад хоносон юм ...би бусдын эд зүйлийг хууль бусаар авч, мөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...манай хамтран амьдрагч Пүрэвдуламын хүүхэд нь хоригдож байгаа ба тухайн хүүхдүүдийг нь эргэх мөнгө олохын тулд Пүрэвдуламын хамт ийм үйлдэл хийх болсон. Дараагийн үйлдэл нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа, хүний гар утсыг нь авч, Пүрэвдуламын хамт зарж борлуулан мөнгийг нь хамт зарцуулсан юм ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 136-137 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Пын “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой 22 цагийн үед би хамтран амьдрагч Д.Б, эгч Нямцэрэн, дүү Отгонлхагва, бэр Анхзаяа нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит Шонхор худалдааны төвийн замынхаа урд талд байдаг Оч бүрд нэртэй караокед ороод бид тав дундаа 1 шил 0,75 литрийн хараа нэртэй цагаан архи, хүний 1 шил боргио пиво уугаад нийтийн караокед дуулцгаасан юм. Тэгээд архиа ууж дуусгачихаад эгч Нямцэрэн, дүү Отгонлхагва, бэр Анхзаяа нарыг таксинд суулгаад явуулсан юм. Харин би хамтран амьдрагч Д.Бгийн хамт буцаж караоке руу ороол 0,5 литрийн Хараа 1 шил, хүний нэг нэг шил боргио нэртэй шар айраг аваад ууцгаасан юм. Тэгээд бид 2 ууж дуусаад караокенээс гараад Нямцэрэн эгчийн гэр лүү ертөнцийн зүгээр хойд зүг рүү Хүчит Шонхор захын хажуу талаар зам дагаад алхаж явсан юм, тэгээд би Нарлаг дэнж худалдааны төвийн буланд бөөлжөөд үлдсэн ба, намайг бөөлжөөд зогсож байхад Баясгалан байхгүй болчихсон, тэгээд Баясгаланг хайгаад Нарлаг дэнжийн хойд талын гудамжаар алхаад хайгаад явж байтал Баясгалан нэг үл таних настайвтар ахтай зогсож байсан ба тухайн ахаас архины гуялах мөнгө байна уу, гээд асуухад нөгөө ах хариуд нь надад мөнгө байхгүй байна байгаа нь энэ байна гээд бэлнээр 3000 төгрөгний дэвсгэрт харуулаад байсан ба Баясгалан худлаа яриад байгаарай гэж хэлээд тухайн хүний өмсөж байсан ягаан өнгийн куртикний халаасыг нь ухаж үзтэл хайрцагтай тамхи гарч ирсэн ба тухайн тамхийг нь аваад мөн гарт нь байсан мөнгийг нь аваад дөнгөж явж байхад замын хашлага буюу боржуур дээр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шилтэй зүйл тавьчихаад ууж байсан ба Баясгалан эхэлж тухайн хүмүүс дээр очоод тамхи асуухад нөгөө эмэгтэй хүнтэй нь маргалдаж муудалцаад байхаар нь би очоод Баясгалан бид хоёр явж байхад маргалдсан гэх эмэгтэй нь бид хоёрыг араас гуйлгачин, түйлгэчин гээд хэл амаар доромжлоод байхаар нь би буцаж очоод тухайн эмэгтэйг алгадаад замын хажуу талын айлын хашааны урд талын явган хүний зам руу унагаахад тухайн хүн толгойгоороо унасан байсан, энэ үед Баясгалан нь тухайн үл таних эрэгтэйтэй замын голд зодолдож байхаар нь айлын хашааны урд талд байсан нарийн уртавтар төмрийг аваад Баясгалантай зодолдож байсан байсан эрэгтэйн ард талаас нь цээж рүү нь нэг удаа цохиход тухайн хүн газарт унаад би цохисон гэх төмрөө газарт хаяхад Баясгалан нь тухайн төмрийг аваад нөгөө эрэгтэй хүний нуруу хэсэгт нь 2-3 удаа цохиход нөгөө эрэгтэй нь цааш зугатаагаад явсан юм. Тэгээд тухайн үед тухайн хоёр хүний гар утаснуудыг авчихсан байсан ба бид хоёр гар утаснуудыг нь аваад цааш зугатааж яваад Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг, байрны орцонд хоноод маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр сэрээд Баясгалан бид хоёр хамт яваад тухайн гар утаснуудыг монтел худалдааны төвийн ойролцоо гар утас худалдаж авдаг хүн буюу ченжэд зарсан юм. Би бусдын биед гэмтэл учруулж тухайн хүмүүсийн эд хөрөнгө буюу гар утаснуудыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тухайн хүмүүсийн биед гэмтэл учруулж тухайн хүмүүсээс эд зүйл буюу гар утаснуудыг авсан юм ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 152-153 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-62, 76 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 56, 59 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 66-75, 80-102/,
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/22502 дугаартай албан бичиг /1хх 64 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Мөнхцэцэгийн Самсунг А21 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн шүүгдэгч Д.Б, Г.П нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын эд зүйлийг авах зорилгоор боож унаган үсдэх, өшиглөх О.Батбаярын нуруу хэсэгт төмрөөр цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Б.Солонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, түүний 232.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Галакси А40 загварын утсыг, хохирогч О.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, түүний 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс плас загварын гар утсыг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч Г.П, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Солонгын биед шүүгдэгч Г.П халдаж байгаа харагдаж байгаа боловч өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхээр хялбарчлан хохирогч нарыг нэг нэгээр нь салган авч зодож байгаа үйлдлээс харахад бүлэглэж Б.Солонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч нар нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Иймд шүүгдэгч Д.Бгаас 245.000 төгрөгийг гаргуулж хохирогч Мөнхцэцэгт олгуулах, шүүгдэгч Д.Б, Г.П нараас хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарт учирсан гар утасны төлбөр болон эрүүл мэндэд учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна ...” гэв.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Өсөхбаяраас: “... Миний үйлчлүүлэгч хэргийг прокурорт буцааж 2 үйл явдлыг шалгуулах саналтай байгаа. Камерын бичлэгт гарсан улаан цамцтай хүнийг шалгуулах үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. Мөн энэ гэмт хэргээс гадна Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа хэргийг нэгтгүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх саналыг нь дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг прокурорт буцааж, эсвэл 60 хоногийн завсарлага авч ажиллагааг хийж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийг 3 зүйл ангиар яллаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нарыг анхнаасаа дээрэмдэх санаа, зорилго, үгсэн тохирсон зүйл байхгүй. Хувийн таарамжгүй харьцаанаас тамхи нэхэх зүйлээс шалтгаалан зодолдох явцад шүүгдэгч Г.П хохирогч Б.Солонгыг боож, үсдэх явцдаа унасан утсыг авсан гэнэт үүссэн санаа байна. Харанхуй газарт очиж утсыг авсан нь дээрмийн гэмт хэрэг байна. Тиймээс шүүгдэгч Д.Бгийн хувьд дээрмийн гэмт хэрэг эхлэхээс өмнө хүнд гэмтэл учруулсан байгаа тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зэвсгийг урьдаас бэлтгэсэн зүйлийг зэвсэг бэлтгэсэн гэж үзнэ. Хохирогчийн барьсан зүйлээр цохисон тул энэ зүйл заалтыг мөн хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг ердийн бүрэлдэхүүнээр өөрчилж өгнө үү. Тиймээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү ...” гэсэн бол;
Шүүгдэгч Г.Пын өмгөөлөгч А.Ганзоригоос: “... Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Өсөхбаярын саналыг дэмжиж байна. Камерын бичлэгт тодорхой харагдаж байна. Улаан хувцастай гэж яриад байх юм, шар куртиктэй хүн байсан. Тэр хүнийг араас нь боосон байсан. Хэрэгт байгаа мөрлөө камерын бичлэгээр гарч ирсэнгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хэргийг тал бүрээс нь харахад энэ хэрэг буцна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйлдэл холбогдол тогтоогдохгүй байгаа. Гэхдээ Г.Өсөхбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй байна ...” гэв.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтанд Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Мөнхцэцэгийн Самсунг А21 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Мөн шүүгдэгч Д.Б, Г.П нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын эд зүйлийг авах зорилгоор боож унаган үсдэх, өшиглөх, О.Батбаярын нуруу хэсэгт төмрөөр цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Б.Солонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, түүний 232.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А40 загварын гар утсыг, О.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, түүний 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс 9 плас загварын утсыг тус тус авсан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтанд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Мөнхцэцэгийн Самсунг А21 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Мөн шүүгдэгч Д.Б, Г.П нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын эд зүйлийг авах зорилгоор боож унаган үсдэх, өшиглөх, О.Батбаярын нуруу хэсэгт төмрөөр цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Б.Солонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, түүний 232.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А40 загварын гар утсыг, О.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, түүний 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс 9 плас загварын утсыг тус тус авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт, тайлбар, дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр бие махбодь руу нь чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлж халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтад оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийг дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог тул шүүгдэгч Д.Б, Г.П нарын хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын эд зүйлийг авахаар бие махбодид нь хүч хэрэглэн халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд О.Батбаяр, Г.П нар нь бүлэглэн хохирогч О.Батбаяр, Б.Солонгын хоолойг боож унаган үсдэх, өшиглөх зэргээр “Самсунг галакси-А40” загварын гар утсыг авсан нь үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул дээрх шинжийг хангаж байна, мөн шүүгдэгч О.Батбаяр нь ганцаараа хохирогч Ч.Мөнхцэцэгийн “Самсунг А21” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж дүгнэлээ.
Мөн хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын биед учирсан хөнгөн, хүндэвтэр хохирол нь шүүгдэгч О.Батбаяр, Г.Пын хохирогчийг тэвэрч яваад уурандаа газарт шидэж унагаасан, хоолойг нь боосон, үсдэх, өшиглөх, нуруу хэсэгт цохих үйлдэл нь хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тус тус хангагдсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хэргийг буцаах, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүх Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцох,
шүүгдэгч Г.Пд оногдуулсан ялыг хорих ялд дүйцүүлэн тооцож нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сар 3 хоногийн хугацаагаар тооцож, өмнө нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 433 цагийг хорих ялд дүйцүүлэн сольж нийт 54 хоногийг нэмж нэгтгэх саналтай байна. Хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарын хохирол бүрэн төлөгдсөн байна. Шүүгдэгч Д.Бгаас хохирогч Мөнхцэцэгт 245.000 төгрөгийг гаргуулан олгуулах, хохирогч О.Батбаяр, Б.Солонго нарын Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 534.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Д.Бгийн 144 цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-г хэргийн хамт хадгалах, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно” гэсэн санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Г.Өсөхбаяраас: “Миний үйлчлүүлэгч дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч Мөнхцэцэг болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөөгүй байгаа. Миний үйлчлүүлэгч урьд нь ял шийтгэл эдэлж байсан нь ял шийтгэлийг дордуулах үндэслэл болохгүйг заасан байдаг. Эдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчийг удаан хугацаагаар нийгмээс тусгаарлахгүйгээр дээрмийн гэмт хэрэгт хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. Бусад зүйл заалтын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Нийт эдлэх ялыг 3 жилээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Г.Пын өмгөөлөгч А.Ганзоригоос: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа асуудлыг улсын яллагч дурдсангүй. Миний үйлчлүүлэгч нийт 817.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ мөнгийг хувь тэнцүүлэхээр 408.000 төгрөг болж байна. Төрийн сангийн 534.000 төгрөгийг хувь тэнцүүлэхээр 267.000 төгрөг болно. Энэ мөнгүүдийг нэмэхээр 675.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч төлөхөөр байна. Гэтэл миний үйлчлүүлэгч хэтэрсэн хохирол төлсөн тул хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байгаа. Хувийн байдлын хувьд ам бүл 4-үүлээ, 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Нэг хүүхэд нь шүүх хуралдаанд ирсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 2 жилийг 1 жил болгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар ял эдлэх төрөл хэмжээ тогтоогдож байна. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 433 цагийн нийтэд тустай ажил буюу 1 сар 54 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлүүлж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна ...” гэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар, шүүгдэгч нараас хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарт учирсан нийт 572.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “хохирол төлөх талаар” гаргасан саналыг тус тус харгалзан шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлсөн байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.П нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.П нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 67 цагийн ялыг биелүүлж, 433 цагийн ялын үлдэгдэлтэй болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/22502 тоот албан бичгээр нотлогдож байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан тул шүүгдэгч Г.Пд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 433 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 54 хоногийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний нийт бичлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б, Г.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирлын заримыг төлсөн /хохирогч О.Батбаяр, Б.Солонго нарын хохирлыг нөхөн төлсөн/, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлуудыг нь тус тус харгалзан үзэж тэдгээрийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 42 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн 1 сар 12 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 40 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн 1 сар 10 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Пд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялд урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 433 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 54 хоногийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “ ....шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар;
шүүгдэгч Д.Б нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх нийт цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Мөнхцэцэгт 245.000 төгрөгийн хохирлыг мөн шүүгдэгч Г.Птай бүлэглэн хохирогч Б.Солонгод 232.000 төгрөгийн, хохирогч О.Батбаярт 340.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулснаас шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Солонго, О.Батбаяр нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Солонго, О.Батбаяр нар нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага, Чингэлтэйн эрүүл мэндийн төвөөс амбулаторын үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ тус тус авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 534.000 төгрөг /хх 206-207/-ийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Д.Б, Г.П нараас хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Бгаас хохирлын 245.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Мөнхцэцэгт олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ДБ, Тайж овогт ГП нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, илээр хүч хэрэглэн дээрэмдэн авч, бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 42 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн 1 сар 12 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 40 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн 1 сар 10 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Пд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялд урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 433 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 54 хоногийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Пд оногдуулсан 1 жил 9 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх нийт цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Бгаас хохирлын 245.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Мөнхцэцэгт олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б, Г.П нараас 534.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд тус тус оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б, Г.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ