Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00084

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00084

Ховд аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, .. дугаарын регистртэй, Хар ямаат овогт А-ын А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ч овогт Д-ий Х,

хамтран хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 24 айлын орон сууц, ******* тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Хотенлог овогт Ю-н А нарт холбогдох,

гэм хорын хохирол 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00610/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, иргэдийн төлөөлөгч Э.Цэнбаяр, нэхэмжлэгч А.А, хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Нямдорж, гэрч Б.Гансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. Миний бие нь Ховд аймгийн ******* суманд өөрийн эзэмшлийн талбай болох ногооны торонд 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдөр 80 сот газар 22 лааз тарвасны үр суулгаж тарвас тариалсан. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тарьсан тарвасаа хурааж Улаанбаатар хотруу тээвэрлэх гэж байтал Дөкөөний Хайруул гэдэг хүний 50 гаруй тооны зөв гуяндаа Ю үсгэн тамгатай адуу ногооны талбайд орж тарьсан тарвасыг минь идэж, гишгэж гэмтээсэн. Үүний улмаас зунжин усалж, арчилж тарьсан ургацаа хурааж авч амжаагүй байхад малаа хариулга малалгаагүй орхисон буруутай этгээдээс болж эд хөрөнгөнд минь ихээхэн хохирол учирсан. Ургацын хохирлын хэмжээг ******* сумын Засаг Даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэнгүүд гаргасан болно. Иймд миний эд хөрөнгөд учирсан хохирол болох 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нартай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч надад төлөхөөр, миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нараас гаргуулахаас татгалзсан гэв.

Хариуцагч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч А.Атай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан. Хамтран хариуцагч Ю.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан. Миний бие тухайн эвлэрлийн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээхгүйгээр эвлэрсэн гэв.

Хамтран хариуцагч Ю.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч А.Атай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан. Хариуцагч Д.Хын хувьд тухайн эвлэрлийн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээхгүйгээр эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нарт холбогдуулан гэм хорын хохирол 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч А.Ад төлөхөөр, нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нараас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь зохигч эвлэрсэнтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан гэрч Б.Гансүхийг асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нарт холбогдох, гэм хорын хохирол 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч А.Ад төлөхөөр, нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нараас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан гэрч Б.Гансүхийг асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсныг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Д.Х, хамтран хариуцагч Ю.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ    Л.ТҮВШИНЖАРГАЛ