Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00089

 

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00089

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 2-4 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Ч-ын Бгийн хүсэлттэй хариуцагч Ү.Ц-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Үржинбаба овогтой Ц нь /утас: 99545843/ 2019 оны 09 дүгээр 19-ны өдөр надаас нэг ямааг 67.000 төгрөгөөр бодож 20 толгой малыг нийт 1.340.000 төгрөгөөр нотариатаар батлуулан авсан болно. Ингээд 09 дүгээр 20-нд дахиж 30 эм ямаа 10 сэрх өгөхөөр болж, 2.500.000 төгрөгийг эхнэр Дүүрэнбилэгийн дансанд 5863155093 тоот дансанд нийт 3.840.000 төгрөг шилжүүлж өгсөн болно. Нотариатын гэрээний мал авчирч өгөх хугацаа өнгөрч удаа дараа маргааш нөгөөдөр гэж худлаа хэлээд утасаа авалгүй оршин суугаа хаяг нь тодорхой бус болж оргон зугтаж алга болсон болно. Иймд тухайн иргэн Үржинбаба овогтой Цийг эрэн сурвалжилж өгнө үү. Эрэн сурвалжилж байгаа хүн маань одоогоор Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст машин нь РRADO95 33-88 ХОҮ дугаартай машин нь саатуулагдсан байж болзошгүй сураг байна. Мөн тэд нар Булган суманд ээжийндээ байгаа ба Улаанбаатар хот руу явах гэж байна гэсэн мэдээлэл байна. Иймд Булган сумаас яаралтай эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч БД69031716 дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Цийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Хариуцагч БД69031716 дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-36 айлын орон сууц, 2 тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 803 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ч.Бгийн хүсэлтийг хангаж, хариуцагч БД69031716 дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Цийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

хариуцагч БД69031716 дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Цийг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Цийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч дугаарын регистртэй, Оорцог нүцгэд овогт Үржинбабагийн Цийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ