Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00092

 

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00*******2

Ховд аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн *******-.. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн *******-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Х-ын Н-д холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Х.Нтай 2012 онд танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 01 -нд охин Н.Анирлан, 2017 оны 03 дугаар сарын 05-нд охин О.Жаргал нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, өөрсдийн орон гэргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Бид 2016 оноос хойш хамт амьдраагүй. Х.Н нь хартай түүний улмаас зодох, сэтгэлзүйгээр маш их дарамталдаг, ажлаа хийхэд хүртэл дарамт учруулдаг учир цаашид ч хамтран амьдрахгүй. 2013, 2017 онд төрсөн Н.Анирлан, О.Жаргал нарыг төрсөн эцэг нь Х.Н мөн болохыг тогтоож охин Н.Анирлан, О.Жаргал нарыг миний асрамжид үлдээж, эцэг Х.Нгаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг өөрийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна. Миний бие хүүхдүүдтэйгээ үргэлжийн харилцаатай байж, хүүхдүүдээ асран хамгаалж харгалзан дэмжиж байдаг. Одоо хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна. Миний бие хүүхдүүдээ элэг бүтэн эцэг эхийн хайр халамжаар дутуу өсгөхийг хүсэхгүй байна. Миний бие угаасаа хоёр хүүхдээ тэжээн тэтгэж эцгийн хайр халамжаар дутаахгүй байхыг хүсдэг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 11 дүгээр сарын 01- нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нар нь миний хүүхдүүд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Х.Нд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Х.Н нар нь 2012 онд танилцаж 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нар төрсөн. төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчийн талбараар тогтоогдож байна.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж зэргийг харгалзан 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг эх Д.Оийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хадбаатарын Нгаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.О, эцэг Х.Н нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг Х.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг эх Д.Оийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

Хариуцагч Х.Н нь ...Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Х.Нг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул хариуцагч Х.Нг оролцуулахгүйгээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгаас 134,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарын төрсөн эцэг Хадбаатарын Н мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг эх Д.Оийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хадбаатарын Нгаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Х.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нарыг эх Д.Оийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Эцэг Х.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн охин Н. Анирлан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О. Жаргал нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Оийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгаас 134,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ