Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/798

 

2023          08           10                                        2022/ШЦТ/798             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л.А-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д техникийн ажилтан, ***** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 534-122 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Л.А, РД:/УЕ********/.

  

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн фейсбүүкийн “********” гэх цахим хаягаас дагавар охин болох 17 настай, насанд хүрээгүй хохирогч А.О-ийн фейсбүүкийн хаяг руу “Bi chinii banshin helee hiimeer bn” гэсэн мессеж илгээн, биеийг нь илж таалах зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож, насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэмт хэргийг үйлдсэн,

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 534 дугаар байрны 122 тоот байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эрхшээлдээ байсан 17 настай, насанд хүрээгүй хохирогч А.О-ийг скочоор гарыг нь хүлж, цахилгаан бороохойгоор цохиулах зэргээр бие мах бодид нь халдсаны улмаас сэтгэл санаа болон бие махбодын байнгын хүчирхийлэлд автуулж, түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2109004280885 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-19/,

   Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-22/,

            Ж.Э-ийн биеэс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 25-26/,

            Л.А-ийн эзэмшлийн Самсунг Ми-7 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-50/,

            Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, / 1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

            Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 дугаар хуудас/,

            Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 дугаар хуудас/,

            Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-74 дугаар хуудас/,

            Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,

            Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн 1-р хх-ийн 93 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 653 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107-117 дугаар хуудас/,

            2022 оны 06 сарын 16-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 214-220 дугаар хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.А-ын 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн фейсбүүкийн “******” гэх цахим хаягаас дагавар охин болох 17 настай, насанд хүрээгүй хохирогч А.О-ийн фейсбүүкийн хаяг руу “Bi chinii banshin helee hiimeer bn” гэсэн мессеж илгээн, биеийг нь илж таалах зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож, насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэмт хэргийг үйлдсэн,

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 534 дугаар байрны 122 тоот байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эрхшээлдээ байсан 17 настай, насанд хүрээгүй хохирогч А.О-ийг скочоор гарыг нь хүлж, цахилгаан бороохойгоор цохиулах зэргээр бие мах бодид нь халдсаны улмаас сэтгэл санаа болон бие махбодын байнгын хүчирхийлэлд автуулж, түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

            Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин 2021 оны 03 дугаар сард ер нь жаахан сэтгэлээр унасан, надаас хөндийрөөд юм асуухаар ууртай байгаад байсан юм...Тэгээд би бага хүү Эд дүү чинь үүрээр хар дараад байх юм, шөнө унтаж өгөхгүй байна гэж ярьсан юм. Тэгээд манай Э надад би зөндөө олон дээдэстэй, тэгэхээр дүүг өвтгөөд байгаа юм болов уу гэсэн...Би охиноо болон том ах Э, том бэр М нарын хамт Дэнжийн 1000 орчим нэг бөө дээр очсон... Тэгээд миний охин юм асуух гээд дүлгэнээд байгаа шинжтэй болохоор нь би тэр гэрт байсан хүмүүсийг гарья том болж байгаа охинд асуух зүйл байгаа байх гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг ороод ир гэхээр нь ороход тэр бөө надад “охиныг чинь илээд таалаад байдаг юм байна, охин чинь чамд хэлж чадахгүй миний ээж энийг сонсоод галзуурах байх, унах байх” гэж бодоод хэлж чадахгүй байгаа юм байна гэж надад хэлсэн, тэгээд гадаа машинд суух хоорондоо охиныгоо үнсээд юу гэсэн үг вэ, ээжтэйгээ найз шигээ бай, юу ч нууж болохгүй шүү гэж хэлсэн. Эргэж гэртээ ирээд Атай уулзаад чи яаж миний охиныг илж оролдож чаддаг байна гэж хоорондоо маргалдаж уйлаад ойр зуурын хувцсаа аваад охиныгоо дагуулаад дарь эхийн хуучин хашаа байшиндаа ирсэн. Ингээд бид нар тэнд 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тэнд байсан. Манай охин дарь эхээс 03 дугаар сарын 25-ны өдөр амвей сүлжээний ажлаараа яваад ирье гээд гарахаар нь орой ирнэ биздээ битгий хангай хотхонд очоорой, А залгах юм бол утсаа битгий аваарай гэж хэлсэн...3Тэгээд өглөө 05:00 цагийн үед утас дугарахаар нь авсан чинь А “О намайг ирээд аваадах гээд байна, топаз зочид буудлын энд байна гээд яриад байна би очоод авчих уу гэхээр нь би өөрөө очиж авна гээд том хүү Э-ийн хамт тэр газар нь очиход А машинтайгаа ирчихсэн байсан Э- нь энэ хавиар согтуу явж байна гэж надад хэлсэн...Манай хүү бид хоёр очиж уулзахад Э нь согтуу байсан болохоор нь О-той хамт байна гэж бодоод хүүхэд хаана байна, дандаа дагуулж явж архи дарс уудаг гэж уурласан, ах нь бас уурлаад маргалдсан...Тэгээд машинд ороод юм ярьж байтал Э бид нарт “та нарын мэдэхгүй юм байгаа, пааранд хүлээд амыг нь скочдоод хүчиндсэн” гэж хэлэхээр нь би гайхаад юу гэнээ чи юу яриад байгаа юм бэ би охиноосоо энэ талаар хэд хэдэн удаа асуухад огт тийм юм болоогүй, зүгээр нэг хажуу хавиар нь өнгөрөхөөр илэх тэврэх асуудал байдаг гэж хариулж байсан...Тэгээд 03 дугаар сарын 29-ний өдөр Э-той холбогдоод О-г асуухад манай гэрт ирсэн байна, өөр тийшээ явлаа гээд байна, дүү нь яах вэ гэхээр нь өө яагаад вэ, Энхүүлээ бид 2 очоод авъя гэхэд дүү нь аваад хоночих уу та санаа зовох уу гэхээр нь үгүй ээ гэж бичээд Э-ийн гэрт нь 23:00 цагийн орчимд очсон...Тэгээд Э-ийн хамт, 2 ахтай нь хамт манай гэрт очиж ярилцахаар яваад гэртээ орж ирсэн...Манай хүү ээжийгээ бодол доо ээж өчнөөн хоног чамд санаа зовоод байна, ярих юм байна уу гэж асуусан чинь ээж бид хоёр угаасаа энэ хүнээс бүр мөсөн холбоогоо таслахаар шийдээд тохирчихсон, гадуур хоносон нь миний буруу дахиж ийм үйлдэл гаргахгүй ээ гээд босож зогсож байгаад бид нараас уучлалд гуйсан...Э чиний ярьсан зарим юмыг гэрийнхэн чинь мэдэхгүй байна лээ шүү дээ, тэр тухайгаа яриач гэж хэлсэн чинь талийгч тоймтой хариулт өгөөгүй, үгүй ч гэхгүй, тийм ч гэхгүй булзааруулаад байсан...талийгч ариун цэврийн өрөө рүү ороод гарч ирэхдээ шууд өөрийнхөө жижиг өрөөнд ороод хаалгаа хаасан. Би хувцсаа солих гэж байгаа юм байна гэж бодсон. ...манай зээ охин аниа уначихлаа гэж жижиг өрөөнөөс ганцаараа уйлаад гараад ирсэн” гэсэн мэдүүлэг, / 1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

            Гэрч Г.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э-той хамт дагуулаад 2021 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрөөгөөд гэрт авчирсан. Гэртээ ирээд дүүгээ яагаад сэтгэлээр унаад байгаа юм, юу болсон юм гэхэд та нар хойд аавын үгэнд итгэнэ үү, миний үгэнд итгэнэ үү өөрсдөө мэд гэсэн. Миний ярьж байгаа бүх зүйл үнэн. Миний гарыг скочоор орноос уяж байгаад цахилгаан бороохойгоор бие дээр цохиж, миний бэлэг эрхтэнг долоож, чиний бэлэг эрхтэн рүү чинь хэлээ хиймээр байна гэдэг байсан гэж ярьж байсан. Миний дүү О ариун цэврийн өрөө орлоо гээд явсан. Нээх удаагүй 1 минут  хүрээгүй байж байтал төрсөн ахын хүүхэд болох Н аниа цонхоор үсэрчихлээ гээд орилоод ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 дугаар хуудас/,

            Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ог олж аваад найз залуугийнх нь хамт аваад ээжийнд ирцгээсэн. Хаагуур явж байгаа юм, ээж Л.А хоёр сална аа, чи гадуур дахин явах уу гэх мэтээр ярилцаад О гадуур дотуур явахгүй гээд бид хэд ярилцаад эв зүйгээ олоод чамаас хамаарахгүйгээр бид нар өөрсдөө шийдье, чи гадуур битгий тэнээд бай гээд ярилцаад байж байтал талийгаач дүү маань инээгээд босоод мууртайгаа тоглоод 00 өрөө орсон уу, мэдэхгүй ямар ч байсан О босоод явсан. Удалгүй О-г үсэрсэн байна шүү дээ гээд манайхан бөөн хашхиралдаан болоод би дүү Сайхнаагийн хамт гарч гүйгээд очоод хартал газар хэвтэж байсан” . ер нь бол хойд эцэг  оролдоод байна гэдэг юм бол сонссон тэгээд бид хэд эхэндээ итгээгүй сүүлд оролдсон гэдийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 дугаар хуудас/,

            Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хоёр ах нь загнаагүй, тухайн үед уурлаж загнасан хүн байхгүй гэтэл амь хохирогч “Намайг хойд аваад оролдсон” гэж ярьсан. Тэгэхэд нь “Чи яагаад тухайн үед бид нарт хэлдэггүй юм бэ” гэж асуухад дуугүй суугаад, муураараа тоглоод байсан. Тэр үед найз залуу нь чи надад бас хойд аав намайг паарнаас хүрчихлээ гэж ярьж байсан биз дээ гээд асуусан гэтэл том ах нь чамайг хүлж байсан юм бол гар чинь ягаад гэмтэл шарх сорви учраагүй юм гэж асуухад намайг савхин куртик өмсгүүлж байгаад гар хүлээд, цахилгаан бороохойгоор цохиулж байсан гэж ярьж сууж байхад ээж нь “Ийм зүйлээ ээждээ хэлэхэд яадаг байна, яагаад одоо хэлж байгаа юм бэ” гээд уйлсан. Тэр үед муураараа тоглож сууж байгаад өрөөнөөс гараад явсан би 00 өрөө орсон байх гэж бодсон гэтэл жижиг өрөөний цонхоор үсэрчихсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-74 дугаар хуудас/,

            Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би талийгчийн ээж, Э ах 2-той нь уулзахад эгч нь А-с салж байгаа. Одоо О-г яах вэ, хэдүүлээ барьж аваад, засаж авъя гэж ярилцахад би “О-г А нь оролдоод хүчин болоо биз дээ” гэж хэлсэн чинь тэр 2 энэ талаар сонсож байгаагүй юм шиг гайхаад тийм юм болсон юм уу би зүгээр оролдсон гэж бодож байсан гэж ээж нь хэлж байсан. Өчигдөр талийгаачаас хүчиндүүлсэн талаар асуухад “талийгч ээж Э ах та 2 мэдэж байгаа биз дээ би хэлсэн ш дээ гэхэд ээж нь чи хүчиндүүлсэн гэж хэлээгүй ш дээ гэхэд одоо болилдоо заза буянаараа болог гэж жаахан гомдсон байдалтай хэлэхэд ээж нь скоч хүлүүлсэн гэж юу яриад байгаа юм талийгаач өөрөө хэлж чадахгүй байхаар нь би өмнөөс нь тэр өдөр чамаас мессеж аваад 18:00 цагийн үед танай гэр лүү очоод хаалгыг чинь тогшиход А онгойлгохоор нь би 07:00 цагаас О-той гүйх ёстой байсан юм та дуудаад өгөх үү гэж хэлсэн гэхэд хар шөнөөр чи юу яриад байгаа юм гээд хаалгаа хаах гээд байсан, тэгэхээр нь би хаалгыг нь татаж байгаад О, О гэж хашхирахад А нь хаалгаа хаагаад одоо явахгүй бол цагдаа дуудаж өгнө шүү гэж хэлэхээр нь би тэгвэл би өөрийг чинь цагдаа дуудаж өгнө шүү гэж хэлчхээд гараад ээж, ах Э нарт нь энэ талаар хэлсэн” гэж бид тэд нарт хэлээд би тэр үед би чамайг дуудаад байхад яагаад гарч ирээгүй юм бэ гэж асуухад талийгаач миний амыг скочдоод гарыг минь хүлсэн байсан юм чинь би яах юм гэхэд Энхүүлээ ах би төд удалгүй яваад орсон ш дээ, хүлүүлсэн байвал мөр гарна шүүдээ гэхэд талийгч савхи өмсүүлсэн байсан юм чинь гэж хэлсэн. Жаахан байж байгаад бууз идэж байхад тал талаас нь хүмүүс хэлээгүй гээд байхад талийгч босоод жижиг өрөө лүү орсон. Тэгээд л дүү нь Н /10 орчим насны/ О аниа цонхоор үсэрчихлээ гэж жижиг өрөөнөөс гарч ирээд хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,

            Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны үед Э гэдэг ах нь ээж, дүү, ахыгаа дагуулж ирээд эхлээд өөрийгөө үзүүлэх гэж ирсэн. Тэгээд хамгийн сүүлд талийгч ганцаараа онгодтой уулзахад талийгч уйлаад аавтайгаа таарахгүй байна, хүрэхгүй газар хүрээд байна, ээжид хэлэх гэхээр ээжийн зүрх дийлэхгүй гээд хэлж чадахгүй байна гэж ярилцсан байсан. Тэгээд онгод мордсоны дараа манай түшээ надад “талийгч онгодтой ярилцсан талаар ээжид хэл” гэхээр нь ээжийг нь дуудаж оруулж ирээд “хойд эцэг нь хүрэхгүй газар нь ганц хоёр удаа хүрдэг юм байна” гэхэд ээж нь гайхаад энэ талаар анх удаагаа сонсож байна гэсэн тэгээд охинтойгоо ярилцаад салахаар шийдээд бүтэн сайн өдөр нь ирж засал хийлгэнэ гэж хэлээд хамт явсан боловч ирээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 653 дугаартай “... талийгаач нь А.О нь гавлын суурь, дагз  ясны  хугарал, их тархи бага тархины аалзан хальсан доорх  тархмал  цус харвалт, элэгний урагдал, язрал, 2 уушгины тархмал цус хуралт, цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Хөнгөн зэргийн согтолттой. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис  илрээгүй. Охин хальс хуучин урагдалтай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-117 дугаар хуудас/,

            Мөрдөгч, ахмад П.Н-ын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 214-220 дугаар хуудас/,

            2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 699 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх-ийн 28-50/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч М.С-ийн 2022 оны  10 дугаар сарын 03-ны өдрийн 2707 дугаартай “...8 ширхэг зураг нь файлууд нь фейсбүүк мессенжер программ ажиллаж байх агшинд дэлгэцийн зураг /screenshot/  дүрслэгдсэн байх ба [email protected]  цахим шуудангийн хаягтай хэрэглэгчийн Гүүглэ фотос программын зургийн санд автоматаар хадгалагдсан байна...Шинжилгээнд ирүүлсэн Samsung SM-A52F/DS загварын ухаалаг гар утасны үйлдлийн системд суугдсан Google Photos  программын зургийн санд 2021 оны 03 дугаар сарын 21-ний 16 цаг 41-43 минутад хадгалагдсан 7 зураг ямар нэгэн засвар ороогүй.../ гэх дүгнэлт /3-р хх-ийн 31-45 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн биеийг нь илж таалах скочоор гарыг нь хүлж, цахилгаан бороохойгоор цохиулах зэргээр бие мах бодид нь халдсаны улмаас сэтгэл санаа болон бие махбодын байнгын хүчирхийлэлд автуулж, түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.А-г хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Л.А-г хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оноож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь 6 сар 29 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байдаг. Иймд шүүхээс Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял шийтгэл ононгдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд улсын яллагчийн дүгнэлтэд дурьдснаар торгох ял оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн саналыг тус тус гаргав.

Тус гэмт хэргийн хохирогчийн төлөөлөгчөөс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Л.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 183 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 171 дүгээр тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 170 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 184 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Л.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж;

-6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж;

-12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна...” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг түүний эдлэх ял оруулан тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хуудас чатаар харилцсан зургуудыг хавсаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Л.А-г хүүхдэд садар самууныг сурталчилсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан /өршөөн хасаж/ 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ сар 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хуудас чатаар харилцсан зургуудыг хавсаргасныг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ТҮВШИНТӨГС