| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00543/и |
| Дугаар | 00005 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00005
| 2020 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00005 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн 13 дугаар дэлгүүрийн 0 тоотод оршин суух, Х овогт Р-ын Б //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2-36 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, Ц овогт Л-ийн А //-д холбогдох,
зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 /таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00543/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн Л.А нь автомашинаа засварт өгнө гэж хэлээд харилцан тохиролцож, Раднаабазар овогтой Б миний эзэмшлийн ХААН банкны 5099538888 данснаас шилжүүлгээр 2,300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,100,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 400,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 700,000 төгрөгийг сарын 0.5%-ийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5862072467 тоот дансанд тус тус шилжүүлэн авч нийт 5,000,000 төгрөгийг зургаан удаагийн үйлдлээр залилан мэхэлж аваад одоог хүртэл сураггүй алга болоод байна.
Хамгийн сүүлд 85859141 дугаартай утсаар нь холбогдоход удахгүй машинаа зараад өгнө, санаа зоволтгүй хүүгээ бодоод байж бай гэж хэлээд сураггүй алга болсон. Найз нөхдөөс нь асуухад машинаа зарсан сураг байна. Тийм учраас сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн 5,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 106,950 төгрөг, нийт 5,856,950 төгрөгийг Л.Агаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Раднаабазар овогтой Б миний бие Лхагвасүрэн овогтой Ад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн хаан банкны 5099538888 тоот данснаас шилжүүлгээр 2.300.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.100.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 300.000, 400.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 700.000 төгрөгийг сарын 0.5%-ийн хүүтэйгээр Л.Агийн хаан банкны 5862072467 тоот дансанд тус тус шилжүүлэн нийт 5.000.000 төгрөгийг зургаан удаагийн үйлдлээр өгсөн.
Уг мөнгийг автомашинаа засуулна гэж хэлж залилан мэхлэж аваад сураггүй болсон. Дээрх хугацаанд 85859141, 99438642, 99438672, 95653727 гэх мэт дугааруудаар Л.Атай холбогдож байсан. Удахгүй өгнө, маргааш өгнө гэж худал хэлсээр сүүлийн үед утсаа авахгүй алга болсон тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжпэлийн дагуу Л.А нь 85859141 дугаарын утаснаас холбогдон хаан банкны 5862072467 тоот дансанд шилжүүлэн авсан 5,750,000 төгрөгийг /хүүгийн хамт/, шүүхэд гаргасан нэхэмжпэлийн улсын тэмдэгтийн хураамж 106,950 төгрөг, нийт 5,856,950 төгрөгийг хоёр хувааж Раднаабазар овогтой Б миний эзэмшилийн хаан банкны 5099538888 дансанд,
-2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2.928.475 төгрөгийг,
-2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл болох 2.928.475 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 5,856,950 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Дээрх хугацаанд хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгээ Л.А зөвшөөрсөн болно...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь Л.Ад холбогдуулан зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 /таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 106,950 төгрөг, бүгд 5,856,950 төгрөгөөс 2,928,475 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,928,475 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Р.Бийн ХААН банкны 5099538888 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Л.А нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,950 төгрөгийн тал хувь болох 53,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 53,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.Бт олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Л.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ад холбогдох, зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 /таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 5,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 106,950 төгрөг, бүгд 5,856,950 /таван сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 2,928,475 /хоёр сая есөн зуун хорин найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,928,475 /хоёр сая есөн зуун хорин найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Р.Б-ийн ХААН банкны 5099538888 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Л.А нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,950 төгрөгийн тал хувь болох 53,475 /тавин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 53,475 /тавин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ