Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар   2023/ШЦТ/1019

 

                                                         

  2023          7          25                                       2023/ШЦТ/1019

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Гг,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б-ын Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2303 00252 0257 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх тосгонд төрсөн, халх, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Автын засварчин мэргэжилтэй, хувиараа /Автын засварын газарт засварчин хийдэг/, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .....................тоотод оршин суух хаягтай, урьд

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэсэн.

Х овогт Б-ын Ц /РД:......................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын арын зам, хуучнаар ганц худгийн урд замд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Toyota Hilux маркийн ...... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тав:Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч  Б.Гг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Болгоомжгүй байдлаасаа бол хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Манай том охин 8 настай дараагийн охин минь 4 болон 6 настай бага охин минь 9 сартай, ээж минь хөдөө орон нутагт ганцаараа амьдардаг, би 14 хоногт нэг удаа очиж эргэдэг. Хэрэг гарснаас хойш би хохирогчийн гэр бүлд 11.103.000 төгрөг төлж барагдуулсан гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Гг: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Бид нар ах, дүү найман хүнээс би  төлөөлөн оролцож байна. Шүүгдэгчээс оршуулгын зардал авсан. Бусад зардлаа хэрхэн нэхэмжлэх талаар мэдлэг байхгүй. Та бүхэн хуульд заасны дагуу шийдвэрлэх байх гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр асфальтан гадаргуутай, өгсүүр тахир, хуурай, суурингийн доторх зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хангалтгүй, цаг агаар тогтуун, 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.... гэх, /хх-ийн 5-12 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 21-22 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 49-54 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тэр өдөр гэртээ байж байхад 23 цагийн үед над руу утсаар "Замын цагдаагаас ярьж байна, та  Б.Г гэж хүнийг таних уу, Та ямар холбоотой хүн бэ" гэж асуусан би дүү нь гэдгээ хэлтэл “та Төв замын цагдаа дээр хүрээд ирээч” гэж хэлсэн. Би “яасан” гэж асуухад “ Б.Гг зам тээврийн ослоор нас барсан байна” гэхээр нь төрсөн ах Г.Бямбабаярт утсаар хэл дуулгаад гэрээсээ гараад замын цагдаа дээр очсон, намайг замын цагдаа дээр очиход манай ах Г.Бямбабаяр охинтойгоо оччихсон байсан. Тэгж л энэ ослын талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,

 Гэрч С.Мөнгөнчимэдийн өгсөн: “Би тэр өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 30-40 минутын орчимд гадна тойруу 4 гэдэг байхаа би тэр хавьд очоод удаагүй байгаа болохоор буудлын нэрийг нь яг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан ганц худгийн шинэ буудлаас том оврын автобусанд суугаад нэг буудал яваад гадна тойруу 3 гэдэг автобусны буудал дээр автобуснаас буусан намайг автобуснаас буухад нэг эрэгтэй хүн миний урд түрүүлж буусан, би араас нь буусан автобуснаас 2 хүн буусны нэг нь би, нөгөө нь машинд мөргүүлдэг хүн буусан. Би автобуснаас буугаад замын урд явган хүний замаар алхаад явсан нөгөө эрэгтэй хүн бол миний урд алхаад харанхуй руу ороод яваад өгсөн. Би хойшоо зам гарах гэж байсан болохоор алхаагаа удаашруулсан, миний суусан автобус лав хажуугаар өнгөрсөн. Би замын хөдөлгөөн харж байгаад замын хойд тал руу зам хөндлөн гарсан замын хойд талаараа явган хүний замаар алхаад явж байтал нэг айлын билүү хоёр айлын хоосон хашааны дотуур хойшоо гарах гээд явж байтал гэнэт аягүй хүчтэй чимээ гараад тас гээл явсан, тэгээд би нөгөө хүн дайруулчихав уу гэж бодоод хартал би тэр ослын газар яаж очсоноо одоо бодоход мэдэхгүй байна, ямар ч байсан намайг яваад очиход нэг машин замын урд талд гэрэл нь асаалттай гэрэлд нь тэр машины урд талд нэг эрэгтэй хүн хөл нь машин руу харсан толгой нь зүүн тийшээ харсан замын хашлаганаас бага зэргийн зайтай далийдуу яг тэгшхэн биш газарт хэвтэж байгаа нь машины гэрэлд харагдсан, би тэр хүнийг хартал автобуснаас надтай цуг буусан эрэгтэй хүн байсан. Хүн мөргөсөн машины жолоочийн утас нь болохгүй байна гээд миний гар утсаар түргэн цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл жолоочийн таньдаг бололтой эрэгтэй 3 хүн хүрээд ирсэн, хоорондоо юм яриад байх шиг байсан, түргэн хэдэн минутын дараа ирээд мөргүүлсэн хүнийг эмч нь үзээд носилкин дээр хэвтүүлээд аваад явсан. Тэгээд за би явдаг юм уу даа, орой болчихлоо гэж бодоод байж байхад нөгөө хүн мөргөдөг машины жолооч "Танаас юм асуух байхдаа" гэхээр нь “за аягүй бол шөнө дуудаж магадгүй” гээд байж байтал эхлээд жижиг тэрэгтэй замын цагдаа ирсэн. Дараа нь замын цагдаагийн том цагаан машинтай улсууд ирж хэмжилт хийгээд жолооч дээр ирсэн хүмүүсийн машинаар би гэр лүүгээ хүргүүлэх гээд замд явж байтал цагдаагаас “буцаад хүрээд ирээч, юм тодруулъя” гээд дуудаад би эргэж очоод өөрийнхөө нэр хаягийг тэмдэглүүлээд тэгээд гэр лүүгээ хүргүүлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 41 дэх тал/,

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Л.Эрдэнэбатын өгсөн: “... Осол болсон өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны 12-13 цагийн хооронд бор ахын /авгайлдаг нэр/ ******* ахын Дарь эхийн ганц худгийн зүүн урд талд байрлах засварын газар дээр нь өөрийн Toyota Hilux маркийн ...... УБМ улсын дугаартай машинаа жолоодоод машиндаа либотик суурилуулахаар очсон тэгэхэд засварт орсон машинууд ихтэй өмнөх машинуудын засвар нь хийгдэж дуусаагүй байсан би ойр зуурын юмыг нь хийлцэж өгч байгаад өдөр өнгөрөөд орой болоод хоолонд явахаар болоход бор ахын өөрийнх нь тухайн үед унаж байсан Toyota Hilux маркийн машиных нь бензин нь тасалдаад бензингүй болсон байхаар нь миний Toyota Hilux маркийн ...... УБМ улсын дугаартай машиныг унаад ганцаараа хоолонд явсан. Тэгээд бид хэд юмаа хийгээд байж байтал ойролцоогоор 20 орчим минутын дараа бор ах над руу залгаад "Баларсаан хүн мөргөчихлөө" гэсэн тэгээд бор ах Жижгээ гээд өөрийнх нь төрсөн дүү болох *******энд-Очирт “утсаа өгчих” гэхээр нь би гар утсаа Жижгээд өгөөд Жижгээтэй яриулаад би манай 10-н жилийн найз, *******энд-Очир, түүний найз гээд бид 4 осол газарт очсон. Бид хэдийг очиход миний машин замын урдаа баруун талын буюу жолооч талын 2 дугуй явган зам дээр зүүн талын 2 дугуй авто зам дээр машины урд талд газарт машины эсрэг зүгт  цагаан толгойтой эрэгтэй хүн чанх дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Удалгүй 5 минут орчмын дараа Монел талаас түргэний машин хүрч ирээд түргэний эмч нь “амьсгаа их муу нэлээн хүнд байнаа” гэж хэлж байсан тэгээд түргэний эмч Жижгээ жолоочтойгоо түргэний машин руу носилкин дээр тавиад оруулахад би оруулалцаж өгсөн. Тэгээд дараа нь нэг жижиг машинтай замын цагдаа ирчхээд яваад өгсөн. Төд удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт үзлэг хийж дуусаад ачилтын машин ирж миний машиныг ачаад аваад явсан. Би осол болоход байсан гэрч гээд эгчийг хүргэж өгөх гээд явж байсан Жижгээгийн найзын машинд суугаад хамт явж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүнээс Жижгээ рүү яриад “хэргийн газарт буцаад хүрээд ир” гэж байна гээд буцаад ослын газарт очиход бор ах цагаан машинтай буцаад ирсэн байсан. Би бор ахын унаж ирсэн цагаан машиных нь бензин нь дууссан байсан дотор нь байсан бензинийг нь хийгээд бор ахын унаж ирсэн цагаан машиныг нь би барьж яваад грашинд нь аваачиж байрлуулаад тэндээсээ гэрүүгээ харьсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 29 дэх тал/,

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Зам тээврийн осол хэрэг хариуцсан хэлтсийн шинжээч, Ч.Нямсүрэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09/18 дугаартай талийгаач  Б.Ггийн гарын мөрийн шинжилгээ, /хх-ийн 57-61 дэх тал/,

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2117 дугаартай шинжээчийн Шинжилж буй "came3_2023-04-13 21-05-00_21-30- 59_САМ3 аѵi" гэсэн нэртэй дүрс бичлэгийн 21:11:26 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь "А"-"Б" цэгийн хоорондох 28.6 метр зайг ойролцоогоор /65.2-69.6/ км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн... гэх дүгнэлт, /хх-ийн 88-92 дахь тал/,

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1886 дугаартай *******ийн биеэс авсан биологийн дээж цус/ хийсэн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 66-68 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гаргасан №1114 дугаартай амь хохирогч  Б.Ггийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн... Талийгаач  Б.Ггийн цогцост гавлын зүүн чамархай яснаас доош суурь ясны зүүн дунд хонхрын чулуулаг руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнд дэх аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины зөөлөн эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун зүүн зулай, чамархай хэсгийн цус хуралт, зүүн 1-ХІ хавирганы хоёрлосон шууд хугарал, зүүн бөөр, дэлүүний эдийн няцрал, цээж, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /1500мл/, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, зүүн чихэнд шарх, зүүн чамархай, дух, хамар, хацар, өвдөг, шилбэ, сарвуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд авто ослын улмаас мөргөгдөх үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт, /хх-ийн 121-124 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техник, хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан №39329648 дугаартай мэргэшсэн инженер Г.Батмөнхийн дүгнэлтэд: ... Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 400cd, хол дээрээ 400cd. Баруун гар талын гэр тусгалын чадал ойр дээрээ 4400cd, хол дээрээ 10600cd, /стандарт 10000-225000cd/ байгаа нь баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 110-116 дахь тал/,

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаартай ... Toyota Ниluх" маркийн ...... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч  Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.... гэх магадалгаа /хх-ийн 135-136 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын арын зам, хуучнаар ганц худгийн урд замд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Toyota Hilux маркийн ...... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч  Б.Гг мөргөж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын арын зам, хуучнаар ганц худгийн урд замд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Toyota Hilux маркийн ...... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тав: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч  Б.Гг мөргөж амь насыг хохироосон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 21-22 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 49-54 дэх тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...  Б.Гг зам тээврийн ослоор нас барсан байна” гэхээр нь төрсөн ах Г.Бямбабаярт утсаар хэл дуулгаад гэрээсээ гараад замын цагдаа дээр очсон намайг замын цагдаа дээр очиход манай ах Г.Бямбабаяр охинтойгоо оччихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/, Гэрч С.Мөнгөнчимэдийн өгсөн: “гэнэт аягүй хүчтэй чимээ гараад тас гээл явсан тэгээд би нөгөө хүн дайруулчихав уу гэж бодоод хартал би тэр ослын газар яаж очсоноо одоо бодоход мэдэхгүй байна ямар ч байсан намайг яваад очиход нэг машин замын урд талд гэрэл нь асаалттай гэрэлд нь тэр машины урд талд нэг эрэгтэй хүн хөл нь машин руу харсан толгой нь зүүн тийшээ харсан замын хашлаганаас бага зэргийн зайтай далийдуу яг тэгшхэн биш газарт хэвтэж байгаа нь машины гэрэлд харагдсан би тэр хүнийг хартал автобуснаас надтай цуг буусан эрэгтэй хүн байсан. Хүн мөргөсөн машины жолоочийн утас нь болохгүй байна гээд миний гар утсаар түргэн цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 41 дэх тал/, Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Л.Эрдэнэбатын өгсөн: “...Тэгээд бид хэд юмаа хийгээд байж байтал ойролцоогоор 20 орчим минутын дараа бор ах над руу залгаад "Баларсаан хүн мөргөчихлөө" гэсэн тэгээд бор ах Жижгээ гээд өөрийнх нь төрсөн дүү болох *******энд-Очирт “утсаа өгчих” гэхээр нь би гар утсаа Жижгээд өгөөд Жижгээтэй яриулаад би манай нэг 10-н жилийн найз, *******энд-Очир, түүний найз гээд бид 4 осол газарт очсон. Бид хэдийг очиход миний машин замын урдаа баруун талын буюу жолооч талын 2 дугуй явган зам дээр зүүн талын 2 дугуй авто зам дээр машины урд талд газарт машины эсрэг зүгт цагаан толгойтой эрэгтэй хүн чанх дээшээ харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 29 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Зам тээврийн осол хэрэг хариуцсан хэлтсийн шинжээч, Ч.Нямсүрэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09/18 дугаартай талийгаач  Б.Ггийн гарын мөрийн шинжилгээ, /хх-ийн 57-61 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2117 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 88-92 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1886 дугаартай шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 66-68 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гаргасан №1114 дугаартай амь хохирогч  Б.Ггийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, /хх-ийн 121-124 дэх тал/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техник, хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан №39329648 дугаартай мэргэшсэн инженерийн дүгнэлт /хх-ийн 110-116 дахь тал/, Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаартай магадалгаа /хх-ийн 135-136 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ггт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 11,102,887 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******ид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Ц-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Ялтан *******ид хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай..

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА