Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00017

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00017

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах, Т ХХК-д /-д холбогдох,

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00019/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч Т ХХК нь 2019 оны 05 сараас 2019 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2019 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар 1,474,000 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Т ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү....гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т ХХК-ийг 2019 оны 01 сараас 2019 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл 1,474,000 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжпэл гаргасан. Т ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн 5845138908 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийж өрөө барагдуулсан тул Т ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгсдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь хариуцагч Т ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 5 сараас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай албан бичгээр С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй болохыг дурдлаа. /хх-ийн 12 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 38,534 /гучин найман мянга таван зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 38,534 төгрөгийн тал хувь болох 19,267 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь хариуцагч Т ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 5 сараас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,474,000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 38,534 /гучин найман мянга таван зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 38,534 төгрөгийн тал хувь болох 19,267 /арван есэн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ