Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00020

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр     Дугаар 153/ШШ2020/00020          Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-23 тоотод оршин суух, Х Б-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2019 оны  11 дүгээр  сарын  15-ны  өдөр 153/2019/00574/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Миний бие нь 1964 онд Чадраагийн Баасанжавын хоёрдох хүү болж төрсөн. Том ах Хашхүүг миний эх гэртээ байхдаа төрүүлсэн тул миний өвөг эцэг Р.Нусгай, эмэг эх А.Өлзийбаяр нарын асрамжид өссөн. Би эцэг, эхийнхээ хамт амьдардаг байсан ба миний төрсөн эцэг Ч.Баасанжав нь 1970 онд нас барсан. Миний эх Н.Хандсүрэн 1971 оноос эхэлж Балдангийн Ядмаатай гэр бүл болж амьдарч эхэлсэн.

Би 1972 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон ба сургуульд орохдоо Ядмаагаар овоглосон. 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдөр наймдугаар анги төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 18 насандаа цэрэгт явах гэж байсан боловч ар гэрийн гачигдлаар явж чадаагүй. Ингээд 20 насандаа буюу 1984 онд цэргийн албанд татагдсан. 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Халх голын 0198-р ангид цэргийн алба хаасан.

Цэргийн албанаас халагдаж ирээд мөн Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1993 онд Н.Батчимэгтэй гэр бүл болоод тус нэгдэлдээ мал маллаж амьдарсан.

Миний зарим бичиг баримтууд Баасанжаваар, зарим нь хойд эцэг Ядмаагаар овоглосон байдаг. Тухайн үед бичилт хийдэг байсан хүмүүс нь миний овгийг Ядмаагаар, заримдаа Баасанжаваар овоглоод бичээд байсан тул миний бичиг баримтууд овгийн зөрчилтэй байгаа учраас нийгмийн даатгалын хэлтэс шүүхээр заавал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн.

Иймд Б.Б намайг Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09- ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Б.Б нь  Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хийсэн үзлэгээр гарч ирсэн Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 247 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэл нь 1992 оны 2 сарын 09-нд Бт амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, гэрч Ж.Булгаагийн ....Би 1965 оноос эхлээд нэгдэл тартал Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдлийн 4 дүгээр бригад буюу Ботгон бригадад мал маллаж байгаад тэтгэвэртээ гарсан....Б.Б нь ....цэргийн алба хааж ирээд 1987-1993 онуудад Ховд аймгийн Бт амьдрал нэгдлийн Ботгон бригадад ....малчнаар ажиллаж байсан....Б.Бг өсгөсөн аавынх нь нэрийг Балдангийн Ядмаа, ээжийнх нь нэрийг Нусхайн Хандсүрэн гэдэг. Гэхдээ Бгийн төрсөн аавынх нь нэрийг Баасанжав гэдэг байсан бөгөөд нас барсан.... гэх мэдүүлэг, гэрч Ө.Цэдэнбалын ....Би 1979 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдлийн 4 дүгээр бригад буюу Ботгон бригадад шуудан зөөгч, аж ахуйн эрхлэгч, агент, тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан....Б.Б нь ....1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдлийн 4 дүгээр бригад буюу Ботгон бригадад малчнаар нэгдэл тартал малчнаар ажилласан. Нэгдэл тараад Бт амьдрал ХК-д 1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бт амьдрал ХК нь сүүлдээ Манай зам ХК болж нэр өөрчлөгдөж байсан....Б.Бгийн аавынх нь нэрийг Балдангийн Ядмаа, ээжийнх нь нэрийг Нусхайн Хандсүрэн гэдэг....Баасанжав гэдэг Бгийн төрсөн аав нь байгаа юм. Бг бага байхад нь нас барсан юм. Ээж Ядмаатай сүүлд суусан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 27, 35-36, 46 дугаар тал/

Харин Б.Б нь 1983 онд ХАА-н ТМС-ийг төгсөж, улмаар Ховд аймгийн Манхан суманд тракторчин, ногоочиноор хуваарилагдан ажилласан болох нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 45 дугаар тал/

Тодруулбал, нэхэмжлэгч нь Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь дээрх ажилд томилсон тушаалуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бгийн Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Б.Б нь НАХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 474 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн б/325 дугаартай тушаалаар 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/1860 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 5 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 21-23 дугаар тал/

Хавтаст хэргийн 5-16 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1530 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдлийн 1979-1984, 1987-1992 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Ядмаа, Хандсүрэн, Сүхээ, Сийлэгмаа гэх нэр бичигдсэн байх бөгөөд тухайн нэр бичигдсэн хүмүүст цалин хөлс нь хуваагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч нь 1983 онд ХАА-н ТМС-ийг төгссөн байхад хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан 1981 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт 1981 оны 01 сарын 01-ний өдрийн 5 дугаар тушаалаар Ботгон бригадад малчнаар томилсон гэх бичилттэй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан иргэн Ө.Цэдэнбал, Ж.Булгаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Б-ын Б //-ийн Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Бт амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ