| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00573/и |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00024
| 2020 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2020/00024 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1/60 байрны 41 тоотод оршин суух, Б овогт О-ийн П //,
нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Харлаг бээс гудамжны 306 тоотод оршин суух, Д овогт Г-ийн М //,
нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, А овогт Б-ын Б // нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Бадамлах дөл ХХК //-д холбогдох,
нүүрс тээвэрлэсний хөлс О.Пд 5,676,136 төгрөг, Г.Мт 4,823,524 төгрөг, Б.Б 4,847,956 төгрөг, нийт 15,347,616 /арван таван сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 153/2019/00547/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.П, Г.М, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одвоо овогтой П нь 2016 оны 10, 11 дүгээр саруудад Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК-д Увс аймгийн Хар тарвагтайн ХХК-иас өөрийн УВХ 12-07 улсын дугаартай ачааны автомашинаар нийт 6 удаагийн тээвэрлэлтээр 333,4 тонн нүүрс тээвэрлэсэн. Энэ нүүрсийг тээвэрлэхдээ 3,339,000 төгрөгний түлш зарцуулж, 9,015,136 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн. /333,4 тонн нүүрс х 208 км х 130 төг = 9,015.136 төг/ Үүнээс нүүрс тээвэрлэсний хөлс 5,676,136/ нийт гарсан зардал 9.015.136. төг нүүрс тээвэрлэхэд зарцуулсан шатахууны үнэ 3.339.000 төг =5.676.136 төгрөг/ төгрөгийг Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь одоо болтол төлөхгүй иргэн намайг хохироосоор байна.
О.П нь 333.4 тонн нүүрсийг Увс аймгийн Хар тарвагтайн уурхайгаас Ховд аймгийн Дулааны станцад цаг хугацаанд нь чирэгдэлгүй хүргэж хүлээлгэн өгсөн. Тухайн үед бид нарт Хар тарвагтайн ХХК-иас нүүрсний падааныг 2 хувь үйлдэж өгдөг байсан бөгөөд би 1 хувийг нь өөрөө авч үлдээд 1 хувийг нь нүүрс тээвэрлэж хүргэсэн Ховд аймгийн Дулааны станцад нүүрсний хамт хүлээлгэн өгдөг байсан. /Падааныг эх хувиар нь хавсаргав/ Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь нүүрс тээвэрлүүлсэн ажлын хөлсийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул тус компаниас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5, 676,136 /таван сая зургаан зуун далан зургаан мянган нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Гэнэн овогтой М нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК-д Увс аймгийн Хар тарвагтайн ХХК-иас өөрийн УВА 59-08 улсын дугаартай ачааны автомашинаар нийт 8 удаагийн тээвэрлэлтээр 320,6 тонн нүүрс тээвэрлэсэн. Энэ нүүрсийг тээвэрлэхдээ 3,845,500 төгрөгний түлш зарцуулж, 8,669,024 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн. /320,6 тонн нүүрс х 208 км х 130 төг = 8,669,024 төг/ Үүнээс нүүрс тээвэрлэсний хөлс 4,823,524 төгрөг, нийт гарсан зардал 8,669,024 төгрөгийн нүүрс тээвэрлэхэд зарцуулсан шатахууны үнэ 3,845,500 төг = 4,823,524 төгрөг/ төгрөгийг Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь одоо болтол төлөхгүй иргэн намайг хохироосоор байна.
Г.М нь 320,6 тонн нүүрсийг Увс аймгийн Хар тарвагтайн уурхайгаас Ховд аймгийн Дулааны станцад цаг хугацаанд нь чирэгдэлгүй хүргэж хүлээлгэн өгсөн. Тухайн үед бид нарт Хар тарвагтайн ХХК-иас нүүрсний падааныг 2 хувь үйлдэж өгдөг байсан бөгөөд би 1 хувийг нь өөрөө авч үлдээд 1 хувийг нь нүүрс тээвэрлэж хүргэсэн Ховд аймгийн Дулааны станцад нүүрсний хамт хүлээлгэн өгдөг байсан. /Падааныг эх хувиар нь хавсаргав/ Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь нүүрс тээвэрлүүлсэн ажпын хөлсийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул тус компаниас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 4.823.524 /Дөрвөн сая найман зуун хорин гурван мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
3.Бат-Очир овогтой Б нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК-д Увс аймгийн Хар тарвагтайн ХХК-иас өөрийн УВХ 18-46 улсын дугаартай ачааны автомашинаар нийт 8 удаагийн тээвэрлэлтээр 326.4 тонн нүүрс тээвэрлэсэн. Энэ нүүрсийг тээвэрлэхэд 3.977.900 төгрөгний түлш зарцуулж, 8,825,856 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн. /326.4, тонн нүүрс х 208 км х 130 төг = 8.825.856 төг/ Үүнээс нүүрс тээвэрлэсний хөлс 4.847.956 / нийт гарсан зардал 8.825.856 төг - нүүрс тээвэрлэхэд зарцуулсан шатахууны үнэ 3.977.900 төг =4.847.956 / төгрөгийг Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь одоо болтол төлөхгүй иргэн намайг хохироосоор байна.
Б.Б нь 326,4 тонн нүүрсийг Увс аймгийн Хар тарвагтайн уурхайгаас Ховд аймгийн Дулааны станцад цаг хугацаанд нь чирэгдэлгүй хүргэж хүлээлгэж өгсөн. Тухайн үед бид нарт Хар тарвагтайн ХХК-аас нүүрсний падааныг 2 хувь үйлдэж өгдөг байсан бөгөөд би 1 хувийг нь өөрөө авч үлдээд 1 хувийг нь нүүрс тээвэрлэж хүргэсэн Ховд аймгийн Дулааны станцад нүүрсний хамт хүлээлгэн өгдөг байсан. /Падааныг эх хувиар нь хавсаргав/
Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК нь нүүрс тээвэрлүүлсэн ажлын хөлсийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул тус компаниас хийж гүйцэтгэсэн ажпын хөлс 4.847.956 /дөрвөн сая найман зуун дөчин долоон мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК-с нийтдээ 15.347.616 /арван таван сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг гаргуулахыг даалгаж өгнө үү.
.... Нэгдүгээрт: Нэхэмжлэгч О.П нь Ховд аймгийн Бадамлах дөл ХХК-нд километр тонныг нь 130 төгрөгөөр тооцож 6 удаагийн тээвэрлэлтээр 333,4 тонн нүүрсийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Г.М нь Ховд аймгийн Бадамлах дөл ХХК-нд километр тонныг нь 130 төгрөгөөр тооцож нийтдээ 320,6 тонн нүүрс тээвэрлэсэн.
Гуравдугаарт: Б.Б нь Ховд аймгийн Бадамлах дөл ХХК-нд километр тонныг нь 130 төгрөгөөр тооцож 8 удаагийн тээвэрлэлтээр 326,4 тонн нүүрс тээвэрлэж буулгасан байдаг.... Нэхэмжлэгч О.П нь нийтдээ 5,676,136 төгрөнийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,496,618 төгрөгөөс татгалзаж, 4,179,518 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Г.М нь 4,823,524 төгрөгийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,365,462 төгрөгөөс татгалзаж, 3,458,062 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК хүлээн зөвшөөрсөн.
Б.Б нь 4,847,956 төгрөгийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,343,830 төгрөгөөс татгалзаж, 3,504,126 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК хүлээн зөвшөөрсөн.
Мөн Бадамлах дөл ХХК нь нэхэмжлэгч Г.М, О.П, Б.Б нарын тээврийн хөлсийг шүүгчийн захирамж гарснаас хойш 3 хоногийн дотор Хаан банк- ны тоот дансанд хийхийг хүлээн зөвшөөрсөн....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу Бадамлах дөл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг бид дараах нөхцлөөр эвлэрлээ.
Нэхэмжлэгч О.П, Г.М, Б.Б нар нь хариуцагч Бадамлах дөл ХХК-ийн бодсон тээврийн хөлсийг 1 тонн километрийг 115,000 төгрөг, дизель түлшний үнийг 1 литрийг нь 1720 төгрөгөөр тооцож дараах байдлаар харилцан эвлэрлээ.
Нэгдүгээрт: Нэхэмжлэгч О.П нь 5,676,136 төрөгийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,496,618 төгрөгөөс татгалзаж, 4,179,518 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК нь хүлээн зөвшөөрлөө.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Г.М нь 4,823,524 төгрөгийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,365,462 төгрөгөөс татгалзаж, 3,458,062 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК нь хүлээн зөвшөөрлөө.
Гуравдугаарт: Б.Б нь 4,847,956 төгрөгийн тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,343,830 төгрөгөөс татгалзаж, 3,504,126 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Бадамлах дөл ХХК нь хүлээн зөвшөөрлөө.
Дөрөвдүгээрт: Хариуцагч Бадамлах дөл ХХК нь нэхэмжлэгч Г.М, О.П, Б.Б нарын тээврийн хөлсийг шүүгчийн захирамж гарснаас хойш 3 хоногийн дотор Хаан банк дахь тоот дансанд хийхийг хүлээн зөвшөөрлөө.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг гэсэн гарын үсэг зурсан гэрээ байгуулсан.
Мөн эвлэрлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргасан байгаа. Үүнд: О.П, Г.М, Б.Б гэсэн 3 жолооч тээврийн хөлс нэхэмжилсэн байдаг. Бадамлах дөл ХХК-д О.П, Г.М, Б.Б нарын нүүрсний тээврийн хөлсний тооцоог 2016 оны 10-11 дүгээр сараар нягтлан бодогч нь бодсон. Ингэж бодохдоо шатахууны үнийг 1 литрийг нь 1720 төгрөгөөр бодсон байдаг. Бодсон тээврийн хөлсийг 1 тонн километрийг 115,000 төгрөгөөр, километрээ 196 км-ээр тус бүр бодсон. О.П дээр 3,979,515 төгрөг, Г.М дээр 3,258,062 төгрөг, Б.Б дээр 3,304,128 төгрөгийн бодолт хийсэн. Нэхэмжлэгч нар нилээдгүй их мөнгө хасагдаж байна тус бүр 200,000 төгрөг нэмвэл эвлэрэх боломжтой гэхээр нь нягтлангийн бодсон үнийн дүн дээр тус бүр 200,000 төгрөг нэмж бодсон....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.П, Г.М, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь Бадамлах дөл ХХК-д холбогдуулан нүүрс тээвэрлэсний хөлс О.Пд 5,676,136 төгрөг, Г.Мт 4,823,524 төгрөг, Б.Бид 4,847,956 төгрөг, нийт 15,347,616 /арван таван сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас нүүрс тээвэрлэсний хөлс 4,179,518 /дөрвөн сая нэг зуун далан есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг нэхэмжлэгч О.Пгийн ХААН банк дахь 5819196666 тоот дансанд, нүүрс тээвэрлэсний хөлс 3,458,062 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Мын ХААН банк дахь 5819252748 тоот дансанд, нүүрс тээвэрлэсний хөлс 3,504,126 /гурван сая таван зуун дөрвөн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Бийн ХААН банк дахь 5800156554 тоот дансанд тус тус шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор хариуцагч Бадамлах дөл ХХК нь төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4,205,910 төгрөгийг хариуцагч Бадамлах дөл ХХК-иас гаргуулахаас татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.П нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, нэхэмжлэгч Г.М нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус тус иргэн Г.Ганцэцэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгт эвлэрэх эрхийг олгосон болно. /хх-ийн 24-26 дугаар тал/
Мөн хариуцагчийн төлөөлөгч Д.Сурмаажав нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/165 дугаартай албан бичгээр иргэн Ж.Энхжаргалд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 38 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,000 /нэг зуун есөн мянга/ төгрөгийг, нэхэмжлэгч О.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,000 /нэг зуун зургаан мянга/ төгрөгийг, нэхэмжлэгч Г.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,500 /ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 4,179,518 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 81,822 төгрөгийг тал хувь болох 40,911 төгрөгийг нэхэмжлэгч О.Пд, 3,458,062 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,278 төгрөгийг тал хувь болох 35,139 төгрөгийг нэхэмжлэгч Г.Мт, 3,504,126 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,016 төгрөгийг тал хувь болох 35,508 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бид тус тус хариуцагч Бадамлах дөл ХХК-иас гаргуулан олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Бадамлах дөл ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.П, Г.М, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бадамлах дөл ХХК-д холбогдох, нүүрс тээвэрлэсний хөлс О.Пд 5,676,136 төгрөг, Г.Мт 4,823,524 төгрөг, Б.Бид 4,847,956 төгрөг, нийт 15,347,616 /арван таван сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нүүрс тээвэрлэсний хөлс 4,179,518 /дөрвөн сая нэг зуун далан есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг нэхэмжлэгч О.Пгийн ХААН банк дахь 5819196666 тоот дансанд, нүүрс тээвэрлэсний хөлс 3,458,062 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Мын ХААН банк дахь 5819252748 тоот дансанд, нүүрс тээвэрлэсний хөлс 3,504,126 /гурван сая таван зуун дөрвөн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Б ХААН банк дахь 5800156554 тоот дансанд тус тус шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор хариуцагч Бадамлах дөл ХХК нь төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4,205,910 төгрөгийг хариуцагч Бадамлах дөл ХХК-иас гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,000 /нэг зуун есөн мянга/ төгрөгийг, нэхэмжлэгч О.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,000 /нэг зуун зургаан мянга/ төгрөгийг, нэхэмжлэгч Г.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,500 /ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бадамлах дөл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 40,911 /дөчин мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Пд, улсын тэмдэгтийн хураамж 35,139 /гучин таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт, улсын тэмдэгтийн хураамж 35,508 /гучин таван мянга таван зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Бадамлах дөл ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ