Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 00026

 

 

2020 оны 01 сарын 28 өдөр          Дугаар 153/ШШ2020/00026                    Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                   

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Оюунжаргал  даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч:  Ховд аймгийн  ******* сумын ******* багийн ******* ******* ******* тоотод оршин суух, Б овогт П-ийн Б //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д *******-ийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00074/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-840 дүгээр тушаалаар П.Б би өөрийн хүсэлтээр экскаваторын операторын ажлаас чөлөөлөгдсөн.Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэл, шалтгаан нь Ховд аймгийн ******* сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Д *******-д экскаваторын оператороор ажиллахаар болсонтой холбогдоно. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Д ******* нь экскаваторын операторын ажпын байрны захилгатай танилцаж, экскаваторын операторын ажилд орох анкет, материалыг бүрдүүлж, тус газрын мэргэжилтэнд өгсөн. П.Б би Д ******* хүний нөөцийн ажилтан н.А*******той холбоо тогтоож, ажлын ярилцлагад орж, улмаар тус компанид сарын 2 сая төгрөгийн цалинтайгаар экскаваторын оператороор ажиллахаар болсон. Гэтэл Д ******* нь П.Б намайг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 9 хоног ажиллуулчихаад чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр экскаваторын оператороор ажиллуулахгүй гэж намайг хууран мэхэлсэн. Хэрэв Д ******* нь П.Б намайг экскаваторын оператороор тогтвортой ажиллуулна гэж амлаагүй, орон нутгаас ажиллах хүч авна гэж Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт захиалга өгөөгүй бол П.Б нь ******* ******* *******-иас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагагүй байсан. Д *******-иас экскаваторын оператороор ажилласан хугацааны цалин 5*******,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр П.Бын Хаан банкин дахь харилцах дансаар шилжүүлсэн. П.Б нь Д *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хаяг болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Оргил хороолол, 61-309 тоотыг харьяалах Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд гомдол гаргасан.

Гэтэл Д ******* нь улсын бүртгэгдсэн хаягтай байдаггүй нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32019/14812 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд регистрийн дугаартай Д *******-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Ховд аймагдахь Цагдаагийн газарт даалгах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна.

Д *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан боловч оршин суугаа хаягтаа Д ******* нь бүртгэлгүй байгаа. Энэ компанитай хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас хөдөлмөрийн маргаанд хариуцагчаар оролцуулахаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д *******-ийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

БНХАУ-ын иргэн Liu Zhiwei нь Д *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. /хх-ийн 4 дүгээр тал/

П.Б нь Д *******-д холбогдуулан эксковаторын операторын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргах гэх үндэслэлээр оршин байгаа газрыг олж тогтоолгохоор түүнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч П.Б нь Д *******-д холбогдуулан эксковаторын операторын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч болох Д *******-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, стадион оргил их монгол, 61-309 тоотод байрлах хаягаар буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2019/14812 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд дурдсан хаяг тус хороонд байдаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Д ******* нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, стадион оргил их монгол улс, 61-309 тоотод бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх боловч Д *******-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дээрх хаягт оршин байхгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2019/14812 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

Иймд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо стадион оргил их монгол улс 61-309 тоотод бүртгэлтэй гэх, регистрийн дугаартай, Д *******-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Д *******-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Д *******-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д *******-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Д *******-ийн оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч П.Бт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ