Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00038

 


 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00038

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, м овогт Х-ны С //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 153/2019/00603/и ндекстэй иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Х.С, орчуулагч, хэлмэрч А.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчин саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчин, саальчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу байна.

....Иймд Х.С намайг ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж өөрчилж байнагэв.

  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Х.С нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч  Х.С нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 714 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, гэрч С.Адебиетийн ...Би ...1972 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөж, ******* сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригад эцэг эхийн хамт мал маллахаар илгээлтээр очсон. Ингээд 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл эцэг эхийн хамт хонь ямаа маллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1977 оны 8 дугаар сарын 20-ны үеэр цэргийн албанаас халагдаж ******* сумын Тариалан сумын 2 дугаар бригаддаа буцаж ирээд мөн 1990 оны 6 дугаар сард нэгдэл тарах хүртэл эхнэрийн хамт сарлаг малласан....1984 оны 6 дугаар сард Х.С нь 8 дугаар анги төгсөж ирээд ******* сумын Тариалан нэгдлийн 2-р бригадад малчнаар томилогдож илгээлтээр ирсэн. Х.С нь эцэг эхийн хамт нэгдэл тарах хүртэл буюу 1990 оны 6 дугаар сар хүртэл сарлаг маллаж, сүүн тасагт цөцгий хийж, цөцгийгөө ******* сумын сүүн тасагт зөөдөг байсан. 1995 онд Жихегийн хүү Онгартай гэр бүл болж, өнөөдрийг хүртэл ******* сумын 2-р бригад Цагаан бургас багт мал маллаж байгаа.... гэх мэдүүлэг, гэрч Р.Махсутханы ...Би Х.Сийг цэргээс халагдаж ирснээс хойш сайн танина. Х.Сийн эцгийг Хавалхан гэдэг бөгөөд хоч нэрийг нь үхэрчин Хавалхан гэж дууддаг байсан....Х.Сийг хэзээ илгээлтээр гарч малчин болсныг мэдэхгүй. Гэхдээ Х.С нь 1984 оноос эхэлж эцэг эхийн хамт мал малласан. Х.С нь өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Х.С нь Жихегийн Онгартай гэр бүл болсон. Хавалханы гэр бүл нь нэгдэлд мал маллаж байхдаа хамт нэг нутагт саахалт айлаар зусдаг байсан. Өвөлдөө харин хоорондоо жооохон зайтай өвөлждөг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-10, 26-28, 29-31 дугаар тал/,

Нэхэмжлэгч Х.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000260 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Р.Махсутхан, С.Адебиет нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С //-ийн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ