Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

2023       09          14                                       2023/ШЦТ/167

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бгийн Дд холбогдох эрүүгийн 2309000000323 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 3 дугаар сарын 26-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Бгийн Д /РД: ........................./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн коллежийн бага ангийн багшийн мэргэжлээр 2007 онд суралцаж төгсөөгүй, бусдаар диплом гаргуулан авч, уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж  ашиглан 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс Эрдэм ахлах сургуульд бага ангийн багшаар ажилд орсон, ажиллах хугацаандаа уг хуурамч бичиг баримтыг ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Дг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн коллежийн бага ангийн багшийн мэргэжлийн D200716914 дугаартай бакалаврын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс Эрдэм ахлах сургуульд бага ангийн багшаар ажилд орж, 2023 оны 2 дугаар сарыг дуустал ажилласан болох нь болох нь:

Өмчийн хэлбэр үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажпын удирдамж (хавтаст хэргийн I-р хавтасны 9-12 дахь тал),

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга (хавтаст хэргийн I-р хавтасны 13-36 дахь тал),

Увс аймгийн Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай Б.Дг анхан шатны багшаар ажилд авсан тушаалын хуулбар (хавтаст хэргийн I-р хавтасны 40 дэх тал),

Шүүгдэгч Б.Дгийн цалингийн тооцооны хүснэгт, хохирлын тооцоо (хавтаст хэргийн I-р хавтасны 44-53 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Д нь 2010 оноос хойш манай сургуульд тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байгаа манай сургуулийн тэргүүний багш нарын нэг юм. Манай сургуульд 2010 оноос хойш одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаа юм. Манай сургуулийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 60 дахь тал),

Гэрч Ч.Эгийн /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажпыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг рсК файлаар татаж авах Архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажпыг эхэлсэн. Мөн ажпын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажпын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад Е315, НЕМ18 гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМ15 программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин Е515 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. Е515 систем нь Монгол Упсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМ15 программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 62-64 дэх тал),

Гэрч Я.Нгийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажпын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Е513 программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу рdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 67-69 дэх тал),

Гэрч А.Тийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажпын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е515 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...3өрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1,12 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 71-73 дахь тал),

Гэрч Б.Дгийн /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:".Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжпэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажпын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 75-77 дахь тал),

Гэрч Н.Бгийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Боловсрол мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ““Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. НЕМ18 систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Непгиз буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РРР, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 80-82 дахь тал),

Гэрч Д.Агийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн, статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 85-88 дахь тал),

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн, Тус сургуулийг 2007 онд төгссөн төгсөгчдийн нэрс, төгсөгчдөд олгосон дипломын дугаарын мэдээллүүд (хавтаст хэргийн II-р хавтасны 02-09 дэх тал),

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/63 дугаартай албан бичгээр ирүүлсэн, Б.Днь тус сургуульд 2004-2005 оны хичээлийн жилээс элсэн суралцсан сургуулийн дүнгийн тодорхойлолт, оюутан элсүүлэх тухай захирлын тушаалын хуулбар, хавсралтууд зэрэг материалуудын хуулбар (хавтаст хэргийн II-р хавтасны 13-34 дэх тал),

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төгсөгчдөд мэргэжпийн цол, эмчийн дардас, диплом олгох тушаал, түүний хавсралт, оюунтан элсүүлэх тухай тушаал, түүний хавсралт, Эын Дгийн D200716914 дугаартай дипломын хуулбар, хавсралт (хавтаст хэргийн II-р хавтасны 40-49 дэх тал),

Гэрч С.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2007 оны намар Б.Дирж уулзаад би эмээгээ сахиж байгаа учраас үргэлжлүүлэн сураагүй мөн би өөрийн оршин суух сумандаа цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаа боловч би 3 жил сурсан учраас ямар ч дипломгүй байх нь надад эвгүй байна. Та надад диплом гаргаж өгч туслаач гэхээр нь нь би туслах багшаар ажиллаж байгаа тул албан ёсны диплом шаардахгүй юм байна гэдгийг нь мэдсэн учраас би өөрт нь тухайн гаргаж өгсөн дипломыг ашиглаж болохгүй гэдэг зүйлийг маш ойлгуулж хэлсэн. Чамайг 3 жилээр төгссөн гэдгийг хамт суралцаж байсан оюутнууд мэдэж байгаа тул 4 жилээр сурч төгсөөд авах бакалаврын дипломыг ашиглаж болохгүй гэдгийг мэдэж байгаа юу гэхэд би туслах багшаар ажиллаж байгаа тул ашиглахгүй гэдэг зүйлийг надад хэлсэн. Би тухайн үед дипломыг өөрийн гэрт байх төхөөрөмжийг ашиглаж гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 66 дахь тал),

Гэрч Ш.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Анх тус сургуульд 2004 оны 09 дүгээр сард элсэхэд манай ангид Бгийн Д гэгч Увс аймгийн Түргэн сумын харьяат эмэгтэй хүн манай ангид хамт сурч байсан. Тэр хүн 1-2 дугаар курст бол манай ангид хамт сурсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 68 дахь тал),

Гэрч Р.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2004 оны 09 дүгээр сард элсэхэд манай ангид Бгийн Д гэгч Увс аймгийн Түргэн сумын харьяат эмэгтэй хүн манай ангид хамт сурч байсан. Д бид хоёр 2 жил нэг ангид сурсан. Б.Дг сургуулиа төгссөн талаар мэдэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 71 дэх тал),

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн үеийн захирал Бд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, мөн Б захирал надад D200716914 дугаартай дипломыг өгөөгүй, уг дипломыг надад Ц багш өгсөн юм. Би өөрийгөө сургуулиа төгссөн гэж бодож явсан бөгөөд багшаараа 13 жил ажиллаж байна, мөн намайг багшилж байх хугацаанд эхлээд багшлах эрхийн шалгалтыг жил бүр авч байсан, дараа нь 5 жил тутамд шалгалт авч байгаад одоо 10 жилээс дээш багшилсан бол шалгалт авахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 91-92 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Боловсролын диплом гэдгийг тухайн үед мөрдөн байсан  Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.

Мөн Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120 багц цагаас доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй буюу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн коллежийн бага ангийн багшийн мэргэжлээр сурч төгсөөгүй (хавтаст хэргийн II-р хавтасны 13 дахь тал) атлаа тус сургуулийн D200716914 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж Увс Эрдэм ахлах сургуульд 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалаар дээд боловсролтой бакалавраас доошгүй зэрэгтэй хүн ажиллах шаардлагатай бага ангийн багшаар ажилд орохдоо ашиглаж, тухайн дипломыг ашиглан ажлын байрандаа 2023 оны 2 дугаар сарыг дуустал ажилласан байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугааргай “Шинжилгээнд ирүүлсэн D200716914 дугаартай бакалаврын диплом, дипломны хавсралт нь хуулбар хувь байх тул шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 75-76 дахь тал), мөн Увс аймгийн шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугааргай “Шинжилгээнд ирүүлсэн D200716914 дугаартай бакалаврын диплом, дипломны хавсралт нь хуулбар хувь байх тул шинжилгээнд тэнцэхгүй. D200716914 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралтыг энгийн хэрэглээний цаасан дээр үйлдсэн байна. Уг диплом, дипломын хавсралт нь дээр үнэт цаас нь дээр илрэх шинж тэмдгүүд илрэхгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 84-85 дахь тал)-үүдээр шүүгдэгч Б.Дгийн диплом ердийн хэрэглээний цаасан дээр үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж бөгөөд шүүгдэгч Б.Д нь хуурамч дипломыг анх ажилд орохдоо ашигласан үеэс эхлэн дээд боловсролтой бакалавраас доошгүй зэрэгтэй хүн ажиллах шаардлагатай биеийн тамирын багшийн ажлын байранд уг хуурамч дипломыг ашиглан ажиллаж байгаа нь удааширсан үйлдэлд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн хор уршиг нь 2010 оны 9 дүгээр сарын 27-аас бий болж эхэлсэн боловч 2023 оны 01 дүгээр сарын 17-нд гэмт хэргийг илрүүлсэн үеийг төгссөнд тооцно.

Шүүгдэгч Б.Д нь суралцаж төгсөөгүй сургуулийн дипломыг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж буюу D200716914 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Д нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Дгийн D200716914 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж Увс Эрдэм ахлах сургуульд 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарыг дуустал тухайн дипломыг ашиглан ажлын байрандаа ажилласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж тодорхойлсон  “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Баримт бичиг хуурам болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Шүүгдэгч Б.Днь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн коллежийн бага ангийн багшийн мэргэжлээр суралцаж төгсөөгүй, бусдаар диплом гаргуулан авч уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс Эрдэм ахлах сургуульд бага ангийн багшаар ажиллахдаа уг хуурамч бичиг баримтыг ашиглаж Увс Эрдэм ахлах сургуульд 115.175.132 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт уг 115.175.132 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцохгүй, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тоооцох талаар дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай сургуульд 2010 оноос хойш одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаа юм. Манай сургуулийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 60 дахь тал)-ээр шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2.Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Хуурамч бичиг баримт ашигласан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн I-р хавтасны 120 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч П.Мын өгсөн “миний эхнэр Б.Д нь үр хүүхэддээ асрамж халамж сайтай бөгөөд өөрийн хариуцаж байгаа ангийн хүүхдүүддээ өөрийн хүүхэд мэт хайрлаж халамжилдаг, их төлөв даруу, хөдөө айлын хүүхдүдийг зарим үедээ гэртээ авч ирж хонуулж усанд оруулдаг, илүү цагаар байнга хичээл заасан ба нэг зүтгэсэн жлынхаа эцсийг үзэж ард нь гардаг. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 96 дахь тал), Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн засаг даргын “Б.Д нь ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Сарын 1.000.000 орлоготой. Төлөв даруу зантай олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн I-р хавтасны 137 дахь тал) зэрэг авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Дд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Дг хуурамч диплом ашиглан ажилд орж, авсан цалин хөлс нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарна.

Улсын яллагчаас 2010 оны 10 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг дуустал Увс Эрдэм ахлах сургуульд бага ангийн багшаар ажиллахдаа 115.175.132 төгрөгний цалин авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгч Б.Дгийн хувьд ногдох хөрөнгөөөс хурааж улсын орлого болгох санал гаргасан байна.

Шүүгдэгчийг хуурамч дипломтой болохыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тогтоон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Энэ өдрөөс хойш хууль сахиулах байгууллага, ажил олгогчийн аль алинд нь түүнийг цаашид тухайн ажлын байранд ажиллуулахгүй байх, цалин хөлс олгохгүй байх боломж байсан боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүгдэгч тухайн ажлын байранд ажиллаж цалин авсан нь шүүгдэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул 2023 он 1, 2 дугаар сард авсан 3.103.340 төгрөгийн цалинг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж, түүнээс хураах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Дд 2010 оны 10 дугаар сараас 2022 оныг дуустал хугацаанд нийт 112.071.792 төгрөгийн цалин олгсон байна.

Шүүгдэгч Б.Днь 2010 оны 10 дугаар сараас эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан тул түүний авсан цалингаас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2010 оны 10 дугаар сараас 2022 оныг дуустал хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108.000 төгрөгөөс 420.000 төгрөг болж 6 удаа өөрчлөгдсөн байна. Энэ хугацаанд тухайн сар бүр мөрдөгдөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нийлбэр нь 33.278.800 төгрөг болж байгаа тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 115.175.132 төгрөгөөс хасаж, 78.792.992 төгрөгийг шүүгдэгч  Б.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогож гэж үзэн, түүнд ногдох хөрөнгө орлогоос хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200716914 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан шүүгдэгч Б.Дд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 78.792.992 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200716914 дугаартай хуулбар дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                    

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ