Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00040

 


 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00040

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 46 тоотод оршин суух, Б овогт Ч-ийн Б //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00062/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1958 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд Чимхүүгийн 4 дүгээр хүү болон мэндэлсэн. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд 1966 онд дүгээр ангид орж, 1976 онд 10 дугаар анги төгсөөд 1976-1977 онд Ховд аймгийн Техник мэргэжлийн сургуулийг засварчин жолооч мэргэжпээр суралцан төгссөн. 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Тээврийг удирдах газарт засварчин жолоочоор ажиллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цэргийн албан хаасан. Ингээд 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт засварчин, жолоочоор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилт буруу бичигдсэн байх тул өндөр наснь тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

....Иймд намайг Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Үйлчилгээний авто паркад 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Үйлчилгээний авто паркад 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б нь Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Үйлчилгээний авто паркад 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Тээврийг удирлах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай Үйлчилгээний авто паркын орон тоо, цалингийн тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, нэхэмжлэгчийн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 1983, 1985, 1986, 1988, 1991 онуудын цалингийн цэсний хуулбарууд, нэхэмжлэгчийн 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр УДТДМБХорооны тээврийн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон 178 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Үйлчилгээний авто парк нь 1990 оны 6 сарын 04-нд байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, гэрч Ц.Коовын ....Ч.Б нь 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн тээврийг удирдах газрын авто 4 дүгээр баазад жолочоор ажилд ороод 1991 хүртэл ажилласан. 1991 онд Ховд аймгийн тээврийг удирдах газрын авто 4 дүгээр бааз тараад үйлчилгээний авто парк болсон. Авто паркад Ч.Б нь жолоочоор ажиллаж байсан юм. УАЗ-469 машин барьж байсан. Ховд аймгийн тээврийг удирдах газрын авто 4 дүгээр баазад дуудлагын жолооч гэж байсан. Байгуллагын дарга нарын үйлчилгээнд явдаг, сумуудаар байгууллагын дарга нар ажлаар явах үед нь явдаг жолооч байсан юм.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 5, 6, 7-29, 30-31, 45, 46-47 дугаар тал/

Ч.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600004487 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр халагдсан талаарх Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2132 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 34, 35 дугаар тал/

Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Коов, О.Шолтой нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ч-ийн Б //-ийн Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Үйлчилгээний авто паркад 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ